demberels@parliament.mn   51 261503

Гадаадад данстай, гадаад хүнтэй гэр бүл болсон хүнийг яах вэ?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1108

11 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн үг:

  •       Offshore/ олон улсын санхүүгийн төвүүдийг дүгнэхэд хэрэглэгддэг ухагдахуунбөгөөд гадаад, хилийн чанад дахь гэсэн утгатай үг. цаашид офшор гэж бичнэ./ гэдэг энэ дэлхий нийтийн практик ойлголтонд Монгол улсын зүгээс хандах хандлага, бодлого алга байна. Бид өмнө нь офшор бүсэд бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж л байсан. Миний бодлоор, том, чухал зүйлийг хэт жижиг хэмжээнд барьж авсан байна. Монгол улсын маань офшор бүсэд хандах үндсэн хандлага нь алга. Тийм учраас юуны өмнө үүнийг нь оруулж ирсэн, хоёрдугаарт энэ бусад нөхдийн хэлж байгаа шиг, бүх тодорхойлолтуудыг нь өгсөн байх хэрэгтэй. Жишээлбэл, төрийн өмчит компани, эсвэл Монголын төр цаашдаа, ямар нэгэн офшор бүсэд байгуулагдсан, бүртгүүлсэн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү, үгүй юу? гэдгийг шийдсэн байх ёстой. Энэ нь өөрөө их том асуудал юм шүү. Энэ асуудлаа бид тодорхойлж байж цаашдынхаа юмыг ярина. Би Ж.Батзандан гишүүнд, үүнийг яг ийм байдлаар нь оруулж ирээч гэж хүсмээр байна. Өөрөөр хэлбэл, ерөөсөө Монгол Улсын ерөнхий хандлагыг оруулж ирвэл өөрийн чинь одоо энэ барьж яриад байгаа зүйлс түүний нэг хэсэг нь болоод л явчихна гэж би бодож байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны цахим хуудас руу ороод, /энд байгаа сэтгүүлчдийн хэн нэг нь, ер нь хэн ч орж үзэж болно л доо./ “Самбуугийн Дэмбэрэл” гээд хайгаад үзвэл, тэнд нэг мэдээлэл гараад ирлээ гэж бодъё. Тэр бол дэлхийн олон нийтийн зүгээс сайн дурын үндсэн дээр нийтлээд, ингэснээр нөлөөлөлөө тодорхой засгийн газрууд дээр “сайн засаглалыг” хөгжүүлэхэд нь нөлөөлж байгаа сэтгүүлчдийн хүчин чармайлт юм. Энэ нь өөрөө banding буюу олон улсын ямар нэг конвенцээр нэгтгэчихсэн зүйл одоогоор байхгүй. Гэхдээ үүн дээр Монгол Улс санаачилга гаргаж, хууль гаргая гэж байгаа нь энэ хуулийн үзэл санаа юм. Энэ талаасаа бас зөв.
  •       Нөгөө асуудал нь Би нэг хятад эмэгтэйтэй гэрлэчихсэн, Н.Батцэрэг маань Африкийн Зааны ясан эрэг улсын нэг хүнтэй гэр бүл болчихсон байна гэж бодьё. Тэгвэл бид 2 яах вэ? Энэ бол хүний эрхийн асуудал. Энэ талаасаа бодож, болгоомжтой хандаасай гэж бас хүсч байна. Харин тэр офшор гэдэг дээрээ гол цохилтоо хийгээд, илүү өргөн хүрээнд, бүр бодлогын хэмжээнд аваад үзвэл энэ хуулийг би дэмжихэд бэлэн байна. Энэ их хэрэгтэй. Яагаад гэвэл, Монгол улс маань үүнийгээ тодорхойлоогүй байна шүү

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->