demberels@parliament.mn   51 261503

Эрдэс баялгын салбарыг улс төрийн амлалтын дарамтаас салгах хэрэгтэй.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1011

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11 сарын 25-нд 13.00 цагаас “А” танхимд боллоо. Хуралдааны тэмдэглэлээс:

Д.Одонтуяа : - С.Дэмбэрэл гишүүнээ, бид одоо 2.1.8 –ыг “Төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхижуулж” гэхийн оронд боловсронгуй болгож гэж үг өөрчлөх тухай ярилцаж байна.

С.Дэмбэрэл: - “Төгөлдөржүүлэх” гэдэг албан ёсны нэр томьёо байж болно. Оросоор совершенство гэдэг. Энэ нэлээн эртний, тогтчихсон хэллэг... Гэхдээ үүний дараа нэг ийм санаа байна. “Эрдэс баялагын салбар дахь төрийн өмчит аж ахуйн нэгж нь ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрүүдийг хөгжүүлнэ.” Энэ бол төрийн өмчит компани гадаад, дотоодын хувийн хэвшлийн компани, хөрөнгө оруулагчидтай ерөнхий гэрээлэгчийн хувиар контракт хийж ажиллаад, төрийн стратеги бодлогыг түүгээр дамжуулан, хууль эрхзүйн хүрээнд хэрэгжүүлдэг явдал нь өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгчийн “ухаалаг төр” гэдгийн илрэл болж энэ заалт орж болох уу?

2. 1072 хувьцааг өгөх үү? Үгүй юу? Таван толгойг Public company болгоно гээд байсан. Уначихсан. Тэгэхээр төр ямар ч ордын эдийн засгийн үйл ажиллагаа явуулаагүй, үр ашгийг нь олоогүй мөртлөө урьдчилан, популист байдлаар ард түмэнд бэлэн юм амлаад, тэрийг нь бид нар араас нь хөөцөлдөөд яваад байна л даа. Тийм учраас нэг ийм заалт байж болохгүй юу? Ерөөсөө, төр ингэж аливаа стратегийн болон аливаа орд газрыг эдийн засгийн үйл ажиллагаа явагдаагүй, үр ашгаа олоогүй байхад нь урьдчилж, нийтийн компанийн хэлбэрт оруулах зорилгоо тунхаглах явдал байж болохгүй шүү дээ. Үүнийг өнөөдөр нийт намуудын, улс төрийн хэмжээнд, бодлогын хэмжээнд заагаад өгчихвөл, Монгол улсын эрдэс баялгын салбарт баримтлах энэ бодлого чинь яг хэрэгцээтэй заалт болж, орчин үеийнхээ утгыг олно. Одоо бол энэ эрдэс баялгын салбарт чинь улс төр орчихоод байна. “Амлалтын дарамтанд” байна. Тийм учраас Таван толгой хэзээ ч үр ашигтай ажиллаж чадахгүй. Тийм биз дээ? 1072 гэдгийг хэзээ гаргаж, яаж олгох юм бэ? Хэзээ зах зээлээ олж, яаж тогтворжих юм бэ? Бид нар өөрсдөө засаглалаа сайжруулаагүй байхад, одоо ингээд шууд “Нийтийн өмч” гээд, ард түмний хувьцаа эзэмшдэг компани болгох гээд байдаг. Энэ хэзээ ч үр ашигтай ажиллаж чадахгүй. Тиймээс энэ 2 заалтыг л оруулмаар байна.

  1.     Төрийн өмчит компаниар дамжуулан гэрээ байгуулж ашиглуулна. Тэр нь РРР, концесс зэрэг янз бүрийн хэлбэрээрээ байж байг.
  2.     Төрөөс орд газруудыг урьдчилж амаар ашиглаж, үр ашгийг нь урьдчилж хуваагаад, тэрнийгээ хүртээмжтэй болгож байгаа нь энэ гэж “1072” зэрэг элдэв хувьцаа болгоод ... ингэж улс төрийн тоглоом болгож, эдийн засгийн ямар ч үр ашиггүй болгож хаяж болохгүй.

Үүнийг л энэ “Төрөөс эрдэс баялгын салбарт баримтлах бодлого”-д заавал оруулж өгөх хэрэгтэй байна. Энэ л үзэл баримтлалын хамгийн чухал зүйл болно шүү. Төр эрдэс баялгын салбарт оролцож болно л доо. Тэр нь баялгын сан, улсын нэгдсэн төсөв, бусад сангуудаар дамжуулан баялгыг ард түмэнд хуваарилан, үр шимийг нь хүртээж болно шүү дээ...

Мөн дээр ярилцаж байгаа хэсэг дээр “...Ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шууд оролцохыг хязгаарлах” гэж найруулга нэмэх хэрэгтэй. Төрөөс тодорхой нутаг дэвсгэрт эрдэс баялгын тойм судалгаа хийвэл, түүний дараа төсөл хэрэгжих үе шатууд эхэлнэ. Тэр төслүүд хэрэгжих үе шатны эхний хэсэг нь эрэл хайгуул хийх явдал орно. Тэгээд олборлох гээд явчихна. Энэ бол амьдралын үе шат мөчлөгүүд юм. Үүний бүр эхний тойм судалгаанд л төр оролцоод бусдад нь шууд оролцохгүй байхаар л зохицуулах тухай асуугаад байгаа юм...

Энэ бодлогын нэг гол зорилго нь тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Тогтвортой уул уурхай гэдэг маань ирээдүйн болон өнөөгийн хэрэгцээг эдийн засаг, нийгэм, байгаль орчны гэсэн 3 салбарт хэрэгжүүлж байгаа компаниудыг дэмжих ёстой гэсэн үг. “Нийгмийн хариуцлагатай” гэдэг маань үүнийг л оруулах гээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр ийм заалт байхгүй бол энэ чинь зүгээр л энэ компаниудад тулгасан зүйл болчих гээд байна. Үгүй ядахдаа “бодлогоор дэмжих” гэсэн нэг үг байх хэрэгтэй. Нийгмийн гэдэг маань хүний хөгжилд хэрэгтэй зүйлс байдаг. Тимй учраас “Бүс орон нутагт байгаль орчны болон нийгмийн дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бодлогоор дэмжинэ.” гэж оруулъя. Татварын дэмжлэггэхээр бас болохгүй. Учир нь бүх юм ерөнхий хуулиасаа салбарлах ёстой учраас бидний заалт хориглогдчихно.“Бодлогоор дэмжинэ” гэхээр татвар ч орж болно, юу ч орж болно л гэсэн үг шүү дээ. Удахгүй ногоон хөгжлийн бодлого бас бас гарна. Тэрэн дотор үүнтэй холбоотой заалтууд маш их орсон байгаа. Тэдэнтэйгээ үзэл санааны хувьд зөрч болохгүй. Нийгмийн дэд бүтцээс гадна, байгаль орчны дэд бүтэц гэж бас байгаа шүү дээ. Худаг, ус, геологи, биологийн төрөл зүйлүүдтэй холбоотой юм бий болгож, барьж бүтээж бас болно. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, олон зүйл хийж бүтээн байгуулж болно шүү дээ. Монгол гэр бүлийн амьдрах орчныг алга болгохгүй тулд хийж болох ажлуудыг бид тусгах хэрэгтэй. Тиймээс миний хэлээд байгааг хүмүүс нэг их эсэргүүцээд байхгүй байх гэж бодож байна. Татварын дэмжлэг гэвэл гол эсэргүүцэлтэйгээ тулгарна...

Д.Одонтуяа : - “Байгаль орчны” гэдэг үг байх хэрэг байна уу? Хасая л даа...

С.Дэмбэрэл: - Байгаль орчны гэдгийг би харин онцолж хэлж байна шүү. Ногоон бүлэг, ногоон үзэл гэж юм байна шүү дээ. Environmental буюу байгаль орчины хамгаалал, хөгжил, нөхөн төлжилт, биологи экологийн төрөл зүйл гээд олон зүйл бий. Ус, агаар, ой мод зэрэг чинь бүгд л дэд бүтэц шүү дээ...

Орон нутгийн Community development program  /Нийгмийн хөгжлийн хөтөлбөр/ гээд уул уурхайн компаниудын хүлээх ёстой хариуцлагууд бий. Эрдэс баялгын салбарт ажиллах компаниудад тавигдах шаардлагууд гэж бас бий шүү дээ. Тухайлбал, байгаль орчныг бохирдуулж болохгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө бага үзүүлэх гэх мэтчилэн шаардлагууд тавьчихсан байгаа шүү дээ. Ийм нөхцөлд компаниудын хийх ажлыг нь заачихсан. Энэ чинь компаниудад хөнгөлөгдчихсөн зүйл биш. Төр, компани, ард иргэд 3-ын гурвалсан харилцааг бид өмнө нь хийгээд өгчихсөн. Орон нутгийг бид community буюу хүмүүсийн нэгдэл, олонлог гэж ойлговол энэ заалт маань орон нутгийг хөгжүүлэх гэрээ байгуулж ажиллана гэж заасан. Компаниудад тухайн орон нутагт ажиллаж байгаагынхаа хувьд орчин үеийн бизнесийн философи, соёлын хүрээнд, зөвхөн өөрийнхөө ашгийг максимум түвшинд хүргэхийн төлөө биш, үйл ажиллагаа явуулж байгаа энэ орон нутгийн байгаль орчин, хүн ард, орон нутгийнх асуудалд хувь нэмрээ оруулна шүү, ингэхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн оролцоотойгоор гэрээ байгуулж ажиллана шүү гээд заасан...

Би бас нэг зүйл хэлье. Хувиараа уурхай эрхлэгчдийн “дээвэр” байгууллага нь гарчихсан юм байна. Бичил уурхайнууд байна. Тэд Хоршооны хэлбэрт орчихсон юм байна. Тэдний санал нь “Хувиараа олборлогч, бичил аж ахуй эрхлэгч 2-ыг салгаж ойлгооч. Бичил аж ахуйн нэгж нь төрийн бодлогын дагуу юм шүү. Үүнийг цаашид дэмжээд өгөөч.” гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, “манай хэсэг нөхөд замбараагүй байна. Бид бол замбараатай болчихсон. Бид аж ахуйн нэгж, хоршооны хэлбэрт орчихсон. Тийм учраас бидний энэ дээвэр байгууллагыг хүлээн зөвшөөрч, харгалзаж үзээрэй.” гээд бичиг ирүүлчихсэн байна. Эндээс 2 асуудал гарч ирж байна.

  •       Хууль бус юм байгаа бол хууль бус явдлыг хязгаарлана гэсэн асуудал байхгүй. Хууль бус юмыг таслан зогсоодог. Ингэхийн тулд огт заалт оруулж болохгүй гэсэн үг.
  •       Нөгөөх нь төрийн зүгээс тэдний зохион байгуулалтанд орохыг нь дэмжинэ гэсэн заалт орж ирж байгааг анхны хувилбараар нь хүлээн зөвшөөрөх гэж байгаа бол засгийн газрын оруулж ирсэнээр нь л явуулъя.

Бид энэ жижиг уурхай эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд Монгол улсын төрөөс баримтлах бодлогоороо адил зарчим баримтална гэдгийгээ буюу ил тод, хариуцлагатай уул уурхайг та нар ч бас адилхан явуулах ёстой гэдгийг л ойлгуулах учиртай. Компаниудад ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа явуул гэж шаардчихаад, бичил аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавихгүй байж болохгүй.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->