demberels@parliament.mn   51 261503

Эдийн засгийн байнгын хороогоор, эцсийн хэлэлцүүлэгт оруулах саналыг батлав

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 916

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл танилцуулав.

С.Дэмбэрэл: – Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл баримтлах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн  байнгын хорооноос гаргасан танилцуулга:

            “Монголбанкнаас Монгол улсын их хуралд 2013 оны 09 сарын 27-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд  баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2013 оны 11 сарын 13-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа хийж, төслийг эцсийн хэлцүүлэгт  бэлтгүүлэхээр ЭЗ-ийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн  тухай хуулийн 23.1-д заасны дагуу, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн бэлтгэхдээ, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгээр дэмжигдсэн Монгол Улсын засгийн газар Монголбанкны хооронд 2012 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийх, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилуулсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, хөтөлбөр хэрэгжиж байгаа салбарт өрсөлдөөний шудрага бус орчин бий болохоос сэргийлэх, хөтөлбөрийн ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллах, гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ. Монгол улсын зээлжих зэрэглэл, түүний өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээг тогтмол хийж, зээлжих зэрэглэлийг  сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулан, УИХ-ийн Эдийн засгийн байнгын хороо болон санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд  танилцуулж байх, Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хараат бус гишүүд бүхий  Мөнгөний бодлогын зөвлөлийг бий  болгох чиглэлээр төв банк, Монголбанкны  тухай хуульд  холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зэрэг саналуудыг төсөлд тусгалаа. Түүнчлэн төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах, валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдыг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах  санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны системийг бий болгох зэрэг саналуудыг төсөлд тусгасан болно.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй дараах засваруудыг хийлээ.

1.    Тогтоолын төслийн 1.5-ын системийг гэснийг ... тус тус өөрчиллөө.

2.    Тогтоолын төслийн 4.1-ийн найруулгыг сайжруулах үүднээс “хөтөлбөрийн үр өгөөжийг” гэснийг “түүний үр өгөөжийг” гэж, “хөтөлбөрийг ил тод” гэснийг “ил тод” гэж тус тус өөрчлөв.

3.    Тогтоолын төслийн 4.2–ийн найруулгыг сайжруулах үүднээс “эргэн төлөлтийн” гэснийг “эргэн төлөлт үүсч  болох” гэж өөрчлөв.

4.    Тогтоолын төслийн 4.3-ийн төсвийн холбогдох хуулиудын нэр томьёотой нийцүүлэх үүднээс “төсвийн хүрээний хүрээн мэдэгдэл” гэсний төсвийнхүрээн гээд алдаатай бичсэнийг төсвийн хүрээний мэдэгдэл гэсний дараа “төсвийн төсөөлөл” гэж нэмлээ.

5.    “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай“ хуульд нийцлүүлэн тогтоолын төслийн 5.2, 5.3-ийн нэмэлтгэснийг хассан.

6.    Энэ тогтоолын 7-р зүйлийн “энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг” гэснийг“энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах” гэж өөрчлөв.

7.    Тогтоолын төслийн 2.2-ын найруулгыг сайжруулах зорилгоор мөрддөггэсний дараах “хяналт шалгалт “гэснийг хассан. Баярлалаа.

Б.Гарамгайбаатар: С.Дэмбэрэл гишүүнд баярлалаа уг асуудлыг хэлэлцүүлж байгаа ажлын хэсгийг танилцуулья.

1.    Н.Золжаргал – Монголбанкны ерөнхийлөгч

2.    Б.Жавхлан – Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

3.    Г.Эрдэмбаяр - Монголбанкны хууль эрх зүйн газрын захиар

4.    Д.Дэлгэрсайхан - Монголбанкны валют, эдийн засгийн газрын захирал

5.    Д.Ганбат - Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал

6.    Д.Болдбаатар - Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал

7.    С.Болд - Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч

эдгээр хүмүүс оролцож байна. Асуулт асууж санал хэлэх гишүүд байна уу? Алга. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлого батлах тухай“ УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанд илтгэх гишүүнийг С.Дэмбэрэл гишүүнээр томилж байна.

Ц.Нямдорж: Энэ Н.Золжаргал, Ц.Баярсайханд гэсэн эхний хэсгийн “жижиг, дунд бизнесийн болон бичил санхүүжилтийг дэмжиж ажиллах” гэнэ үү? Холбоос нь болохгүй байна шүү дээ. С.Дэмбэрэл ээ,

С.Дэмбэрэл: Зөв зөв: Наадхыг чинь би харж байсан. “Бичил, дунд, жижиг санхүүжилтийг дэмжиж ажиллах” гэвэл болчих юм биш үү? Энд санхүүжилт гэдэг үг 2 удаа орчих гээд байсан учраас ингэчихсэн байна. Ц.Нямдорж гишүүний зөв л дөө. Тийм учраас энэ дээр найрлаган дээр нэг юм нэмжихвэл болно байх. “Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих” гээд л оруулчихвал болох байх. Болж байна уу, Ц.Нямдорж гишүүнээ?

Б.Гарамгайбаатар: - За өөр асуудал байхгүй бол “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганд хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёололоор  санал хураалт явуулья. Дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

13-аас 10 дэмжигдлээ. Байнгын хорооны хуралдаан дууссаныг мэдэгдье.

С.Дэмбэрэл: Ажлын хэсэг анхны хувилбараа бэлдээрэй. Нэг хэсэг нь тогтоолын төсөлд орсон, нэг хэсэг нь үндсэн чиглэлд орсон. Аль алинд нь ороогүй, Монголбанктай тохиролцсон нэг хэсэг  зүйл байгаа. Тэрнийг протоколд тусгаад, дараа нь Монголбанкны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах юм шүү гэдгийг  хэлэх нь зүйтэй байхаа. Хуралдаанд оролцсон эрхэм гишүүдэд баярлалаа.

/Нэгдсэн Чуулганд оруулах байнгын хорооны санал дүгнэлтийг хавсаргав.//beta/upload/files/-.pdf

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->