demberels@parliament.mn   51 261503

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 795

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг. /үргэлжлэл/

З.Энхболд: Тогтоолын төсөлд дараах агуулга бүхий дор дурьдсан 4 дэх заалт нэмэх тухай ажлын хэсгийн 2 дахь санал:

“4. Дор дурьдсан  арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/ -т даалгасугай.

  1.     Монгол улсын засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 сарын 22-нд өдөр байгуулсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын  санал бичгийг хүрээнд, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийх, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатэй шилжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, хөтөлбөр хэрэгжиж байгаа салбарт  өрсөлдөөний шудрага биш орчин бий болохоос сэргийлэх, хөтөлбөрөө ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллах.
  2.     Улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгох
  3.     Төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийн төсөөлийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах

Санал гаргасан ажлын хэсэг.”

Асуулттай гишүүд нэрээ өгье. Ц.Нямдорж гишүүнээр таслая. За асуугаарай.

Н.Энхболд: - 2013 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр манай бүлгээс дүгнэлт гаргаад, энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байна гэж үзээд үүнийг цааш нь хэрэгжүүлэх шаардлагагүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо энэ тогтоол гарахаар, дахиад үргэлжлээд явах нь л дээ. Үүнийг байнгын хороон дээр ярих үеэр манай бүлгийн тэр дүгнэлтэн дээр гарч байсан саналыг авч ярьсан уу, үгүй юу? Олон тэрбум төгрөг зарцуулж байж, энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үр дүн гарахгүй байгаа. Үнэ нэмэгдээд байгаа, тэр ч байтугай зарим хөтөлбөрийн үргэлжлэл цаашдаа мухардалд хүрчих гээд байгаа шүү дээ. Тийм түвшинд хүрч байгаа шүү дээ. Ингээд үргэлжлээд явах юмуу? Энэ талаар манай бүлгээс гарсан дүгнэлтэнд илэрхийлсэн байр суурийг хэр тойруулж ярьсан бэ? 1-рт.

Хоёрдугаарт, хөтөлбөрийн арга хэрэгсэлийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараалалтай шилжүүлэх гэсэн ийм үг байна энэ зах зээлийн механизмд суурилсан хэлбэр гэдэг нь яг юугаа хэлж байгаа юм бэ шат дараалалтай шилжүүлнэ гэдэг нь цаашдаа энэ хөтөлбөрийг байхгүй болгоно гэсэн үг үү, бүр үргэлжлүүлнэ гэсэн үг үү? Аль тал руугаа явах гэж байгаа юм бэ? Энэ тал дээр хариулт өгөөч.

С.Дэмбэрэл: – Н.Энхболд гишүүний асуултанд хариулья. МАН-ын бүлгийн гишүүд болох Л.Энх-амгалан, А.Тлейхан гишүүн гээд ажлын хэсэг бид нар ярилцсан. Анх ер нь, мөнгөний бодлогын талаар  2 нам зарчмын зөрүүтэй 2 мэдэгдэл хийж байхад тэр бичсэн зүйлийг нь ажлын хэсэг урьдчилж аваад, ажлын хэсгийн санал дүгнэлтийг боловсруулах явцдаа энэ хоёр, түүний дотор МАН-аас шүүмжлэлтэй хандсан зүйлүүдийг авч хэлэлцэж байсан. Дээр нь Л.Энх-амгалан гишүүн, А.Тлейхан гишүүн 2 өчигдөр орж ирж, манай  бүлгээс 5 зүйлийн саналыг хэлж байна гэснийг, санал болгон дээр нь нэг бүрчлэн ярилцаад, хөтөлбөрийн гол нэрийн бүтээгдэхүүний энэ томьёоллыг оруулж ирж байгаа юм. Энэ дотор /цаашдаа мэдээж ярилцах биз/, хөтөлбөрийн ил тод, нээлттэй байдлыг хангана, хяналтыг сайжруулна, хөтөлбөрийг  зах зээлийн үе шаттай байлгана гэдэг энэ бол ямар нэгэн   инкубацийн хөтөлбөр биш, энэ өнөөдөр монголын тодорхой секторуудын үйл ажиллагааг төрийн зүгээс мөнгөний бодлого болон  сангийн бодлогоор хамтруулж дэмжиж байгаа институци хоорондын хамтын ажиллагаа. Гэхдээ энийг нийт эдийн засгийн секторыг  идэвхжүүлэх замаар буюу  зах зээлийн харилцаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдэг маань, хөтөлбөр хэрэгжүүлэх З жилийн туршид үүнийг улам бүр боловсронгуй  болгоно гэсэн утгаар энэ өгүүлбэр орж ирж байгаа юм. Дээр нь энэ компаниудтай уулзаад, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгаад, энэ чиглэлээр яриад ирэхээр хөтөлбөрийн хэрэгжиж байгаа салбаруудад шудрага  бус өрсөлдөөн үүсэх магадлал гарч магадгүй байгаа учраас үүнээс сэргийлэх талаар, цаашдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатанд, Монголбанк, засгийн газар хоорондын холбогдох байгууллагууд онцгой анхаарах ёстой. Тийм учраас, анхны хувилбар дээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн  байсныг одоо 7-8 өгүүлбэр нэмж, өгүүлбэр болгоны ард /энэ өөрөө хууль болж батлагдах учраас зайлшгүй хэрэгжүүлэх ёстой./  тэр талаас нь бодож, хөтөлбөрийн механизмыг сайжруулж оруулж ирсэн.

Н.Энхболд:- Би С.Дэмбэрэл гишүүний хариултыг ойлгосонгүй. “Зах зээлийн механизмд суурилсан хөтөлбөрт шат дараатай шилжүүлнэ” гэдэг нь З жил хэрэгжээд, дахиад  хэрэглэхгүй болно,  бүхэлд нь зах зээлийнх нь механизмын дагуу  тэр зарчмаар нь явуулна  гэсэн үг үү, улам боловсронгуй болгож хүрээг нь нэмээд байна гэсэн үг үү? энэ дээр  л хариулт авмаар байна.

С.Дэмбэрэл: - Энэ хөтөлбөр маань өөрөө дунд хугацааны хөтөлбөр шүү дээ. З жил л хэрэгжинэ. Тийм учраас цаашдаа гэдгийг дараа дараагийн жилийн мөнгөний бодлогоор хэрэгжинэ гэж ойлгох байх. Миний бодлоор, гишүүн  хүний саналыг асууж байгаа бол, энэ ингээд З жил хэрэгжээд дуусах ёстой. Тэр нь зохистой.

Ц.Нямдорж: - Монголбанканд явагдсан ажлын хэсгийн эцсийн ойлголцсон тохиролцсон дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа. Шалгалтын дүнгээ нэгтгэж, эцсийн бичиг баримтан дээр гарын үсэг зурж, УИХ байнгын хороонд танилцуулсан ажил хийгдээгүй байгаа. Тэгэхээр энэ шалгалтын ажлын хэсгийн нэрийг барьж асуудал ярих нь зохистой бус. Энийг С.Дэмбэрэл гишүүн анхаармаар байна.

2-рт, гол юм энэ шалгалтын явцад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдгийг үзсэн. Яг өнөөдөр мөрдөж байгаа Монголбанкны хуулиар бол энэ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг юмыг Монголбанк хийх эрх, үүрэг байхгүй. Энэ хууль бус гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчөөр 6 жил  ажилласан О.Чулуунбат саяхан хэлсэн. Энэ хажууд  маань ерөнхий сайд байсан С.Батболд сууж байна. Ерөөсөө л нэг иймэрхүү юм хийж байгаа дуулдаад байна шүү. Тэгээд үнэ торгтворжуулах хөтөлбөр боловсруулаад, бүх юмныхаа үнийг бариад, одоо бүх юмаа тавьж туугаад байгаа юм сая хэлнэ лээ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг, жишээ нь, бензиний компаниуд дээр авч үзэхэд бүх юм сөрөг болчихоод байгаа юм. 40 тэрбум төгрөг авсан компани нэг жилийн дараа гэхэд, тэрбум төгрөг хүрэхгүй мөнгө хариу төлсөн байдаг. Тэр компани өмнө нь жилд 7 тэрбумын ашигтай ажиллаж байсан бол, энэ жил З тэрбумын алдагдалд орсон байдаг. Дээрээс нь литр бензин бүрээс 210 орчим  төгрөг алдаад байгаа. Бензины  бүх компаниудад ийм болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн хэрэгжилт эдийн засагт хэрэгтэй юм юу ч  авчрахгүй байгаа байхгүй юу. Үнэ өсдөгөөрөө өсөөд, ийм юм болж байхад хууль бус юмыг цааш нь үргэлжлүүл гээд УИХ тогтоол гаргаад, бүр “эмээлийг нь гэдсэнд нь  эвхээд тавьлаа” л даа. Ядаж л энэ засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан санамж бичгийг  хэрэгжүүлж барь гэдэг юмнаас зайлсхийж  болохгүй юу, гишүүдээ? Энэ Н.Золжаргал олон удаа хэлээд байгаа нэг юм байгаа нь “Валюттай харьцах ханш Монголбанканд хамаагүй, Төгрөгийн тогтвортой байдал гэдгийг гол нэрийн барааны үнийн тогтвортой байдал гэж үзэж байгаа” гээд худлаа хэлээд, ер бусын адал балмад юм яриад яваад байгаа байхгүй юу. Яг ерөнхий сайд шиг юм яриад  яваад байгаа. Хэрэв энэндээ хүрч байгаа бол, Монголбанк валютын ханш зарладагаа болих хэрэгтэй. Төгрөг, мах, сүүний үнийг нийтэд зарладаг болох хэрэгтэй. Долларын ханшны уналтаас ашгийн З0% зүгээр л янданд идүүлж байгаа шиг байхгүй болж байгааг бүх хүмүүс харж байгаа. Нийт экспортын 90% нь гадаадаас орж ирж байгаа. Мөнгөө дандаа валют болгож аваад, гадагшаа явж, юм  худалдаж авч орж ирж байгаа. Эдийн засгийн бүх юмыг валютын ханш идээд дуусч  байхад, гол нэрийн барааны үнэ тогтвортой байх явдал бол Монголбанкны гол асуудал гээд ярьж байгаа ийм ерөнхийлөгчтэй юу ярих юм бэ? Байж боломгүй юм. УИХ-ын гишүүдийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Энэ ганц Монголбанкны  ерөнхийлөгч энэ хугацаанд  ажиллаагүй л дээ, миний мэдэхийн. Хэдэн ийм юм орж гараад л байж байдаг ш дээ. Одоо Н.Золжаргалаа төгрөг, мах, сүүний..

З.Энхболд: - Байр сууриа илэрхийллээ. Ж.Энхбаяр гишүүн асууя.

Ж.Энхбаяр:Ялангуяа энэ 4-р зүйлтэй холбоотой асуудлууд байна л даа. Үнэхээр тэр  нийгмийн чанартай, зорилготой, бодлогын, зээлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх үнэхээр шаардлагатай юм бол улсын төсвөөр дамжиж хэрэгжээд засгийн газар, Монголбанканд хүсэлт тавиад, үнэт цаасаа гаргаад, Монголбанк мөнгөжүүлээд хэрэгждэг учиртай.

2-рт, сая Ц.Нямдорж гишүүний яриад байгаа зүйл. Манай хүн ажлын хэсэгт орсон. би түрүүн 2 удаа шаардсан. Ажлын хэсгийн дүн үнэлгээ гараагүй байхад, дүгнэлт өгөөгүй байхад, асуудал үргэлжлэхээр орж ирж байгаа нь маш том бодлогын алдаа болж байна. Суурь нь тавигдаагүй байхад багана босгож байгаатай яг адилхан болж байна. Үнэхээр шалгалтын  дүн гараад, хууль зөрчөөгүй, үнэ тогтворжих хөтөлбөр нь  зөв зүйтэй  гэж үзэх юм бол хэрэгжээд яваг. Эс тэгвээс, ямар нэг зөрчилтэй зүйл гарвал, УИХ өөрөө мухардалд орж байна. Би хурлын даргад хэлэх хүсэлт байна. Энэ шалгалтын дүн гараад, УИХ танилцаг. Мэргэжлийн байгууллага сонсог. Тэрний дараа энийгээ хэлэлцүүлж болдоггүй юмуу? Үнэхээр бид хэлээд байгаа юм биш,   гадна талд сигнал өгөөд байна. Дэлхийн банкны өгсөн тайлангуудыг хараад сууж байна. Бас л энэ асуудлыг зүйл бүрээр задлаад тооцсон байна. Үнэхээр нөхцөл байдал чинь хүндрээд байна  шүү. Уул уурхай, зах зээл чинь 20 жил хангалтгүй,  хүндрэх нь байна шүү, энүүнтэй холбоотойгоор Монгол улсын эдийн засаг нилээд сулрах нь байна шүү,  явуулсан мөнгөний бодлого чинь сул байна шүү, ханшны асуудал чинь жолоодлогогүй болж байна шүү, ялангуяа нэг салбарыг онцлон хэт /барилгын салбарыг/ дэмжсэн сул зээлийн бодлого, зээлийн эрс нэмэгдэл чинь инфиляцид чинь нилээн ихээр нөлөөлөөд байна шүү гэсэн бодитой юмнууд гарч ирээд байдаг. Гэтэл бид энэ дээр нь  ямар нэгэн дүгнэлт сигнал гаргахгүй, ядахдаа УИХ-аас гаргасан ажлын хэсгийнхээ дүнг ч сонсохгүйгээр асуудлыг шахаад байгаа нь УИХ өөрөө ажиллах чадавхаа алдаад байгаа шинж болоод байна. Ядахдаа нэг дүнгээ сонсмоор байна. Үнэхээр зөв болсон бол дэмжээд явья, үнэхээр нөхцөл байдал алдаатай гарсан бол залруулга хийгээд  явчихмаар байна. Бид залруулах бололцоогүй болчихлоо. Төсвийн 2-р хэлэлцүүлгээр нилээд юм явчихлаа. Одоо ингээд мөнгөний бодлого явчихвал, хойноос нь шалгалт хийгээд яах вэ дээ.

З.Энхболд:- Санал хураах гэж байгаа. Тэрнээс ажлын хэсгийн дүгнэлт сонсох сонсохгүй тухай яваагүй байгаа. Энэ асуулт дээр кнопоор байр сууриа илэрхийлцгээ. АН-ын бүлгээс 2 гишүүн орсон байгаа. А.Тлейхан гишүүн, Л.Энх-амгалан гишүүн гарын үсэг зураад, одоо  энийг яаж шийдэхээ хувь гишүүн өөрсдөө шийдэцгээ. Би одоо санал хураалгалаа.

Санал хураалтанд 65 гишүүн оролцож, 45 гишүүн зөвшөөрч, 69,2% саналаар 2 дахь санал дэмжигдэж байна.

З.Энхболд:Ажлын хэсгийн З дахь санал - Тогтоолын төсөлд доор дурьдсан агуулгатай 5 дахь заалт нэмэх

5. Дор дурьдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Н.Золжаргал/-д даалгасугай.

  1.     Монгол улсын зээлжих зэрэглэл, түүний өөрчлөлт, нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээг тогтмол хийж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулан, УИХ-ын эдийн засгийн байнгын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж байх
  2.     Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хараат бус гишүүд бүхий Мөнгөний бодлогын зөвлөлийг бий болгох чиглэлээр   төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах
  3.     Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн, шийдвэр гаргах механизм, хариуцлагын тогтолцоог сайжруулах, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, санхүүгийн салбарт үүсч болох эрсдэлийг үнэлэх, түүнээс хамгаалах, бодлогын уялдааг хангах үр дүнтэй институци болгох чиглэлээр төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулах.

Санал гаргасан ажлын хэсэг: С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Л.Энх-Амгалан,  А.Тлейхан”

Санал хураалтаар 63 гишүүн оролцож 52 гишүүн зөвшөөрч 82,5% -ийн саналаар З дахь санал дэмжигдлээ. 

З.Энхболд:Ажлын хэсгийн 4 дэх санал. Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлд эхний өгүүлбэрийг дор дурьдсанаар өөрчлөн найруулах:

“Мөнгөний бодлогын гол зорилт нь инфиляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг  мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ.”

Санал хураалт явагдаж: 63 гишүүн оролцон, 48 гишүүн зөвшөөрч, 76,2%-ийн саналаар 4 дэх санал дэмжигдлээ.

З.Энхболд: Ажлын хэсгийн 5 дахь санал. Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлийн  1.1 дэх заалтыг дор дурьдсан байдлаар өөрчлөн найруулах:

“1.1 хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфиляцийг 2014 оны эцэст 8%, 2015-2016 онд 7%-аас хэтрэхгүй түвшинд байлгана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфиляцийг хязгаарлах,  мөнгө төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. Эдгээрийн үр дүнд, дунд болон урт хугацаанд макро эдийн засаг  тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.”

Санал хураалт явагдаж, 63 гишүүн оролцож 49 гишүүн зөвшөөрч 77,8%-ийн саналаар 5 дахь санал дэмжигдлээ.

З.Энхболд: Ажлын хэсгийн 6 дахь санал. “Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлийн 1.2 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулах:

“1.2 Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь, макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтлана.”

Санал хураалт явагдаж, 63  гишүүн оролцож 51 гишүүн зөвшөөрч, 81%-ийн саналаар 6 дахь санал дэмжигдлээ.

З.Энхболд:Ажлын хэсгийн 7 дахь санал. Тогтоолын хавсралтын үндсэн чиглэлд заасан 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 1.3 дахь заалт нэмэх:

“1.3 Гадаад валютын ханшийн эрсдэлийг зээлдэгч, банк, засгийн газар хооронд харилцан хуваах замаар  бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.” 

З.Энхболд: Н.Энхболд гишүүн асууя. Хүрэлбаатар гишүүн дараа нь асууна.

Н.Энхболд: Аль зээлийн тухай  ярьж байгаа юм  бол оо? Би нөгөө орж ирсэн төслийг олохгүй байна. Хаанаас авсан, ямар зориулалтаар авсан зээлийн тухай яриад  байгаа юм бол? Яагаад Засгийн газар заавал эрсдэлийг нь хуваалцах тухай санал энд ороод ирэв? Энийг хуучин орж ирсэн төслийнх нь заалттай холбоод  тайлбарлаад  өгөөч. Ханшийн эрсдэлийг бизнесийнх нь байгууллага хариуцна биз.  Яагаад засгийн газрыг энд татаж оруулж байгаа юм бол?

З.Энхболд: - Шинэ нэмэгдэж байгаа заалт уу? Би үүнийг хуульд нийцэх заалт уу, үгүй юу гээд хараад сууж байна л даа. Банкны тухай хуулинд “Ханш хөвөгч байна. Тэр нь зах зээлээрээ зохицож явна.” гэж биччихээд, хэн нэгний эрсдэлийг засгийн газар хуваалцдаг нь ямар учиртай юм бэ гэдэг асуулт зүй ёсны дагуу гарч ирж байна. Энэ хэрвээ хуультай зөрчилдөж байгаа бол, санал хураалгахгүй байх ёстой л доо.

С.Дэмбэрэл: - Ямар нэгэн  хуультай зөрчилдсөн гэж үзэхгүй байна. Ажлын хэсэг дээр ч ингэж яригдаагүй. Ер нь засгийн газар эдийн засагт, түүний дотор ханшийн зах зээлийн нэг оролцогч нь мөн  үү гэвэл, мөн. Засгийн газар өөрийнхөө худалдан авалтынхаа хөтөлбөрөөр валютын ханштай холбоотой зах зээлд оролцдог. Бусад зээлжих бүх зүйлээрээ бас оролцдог. Засгийн газраас тусдаа байна гэж байхгүй. Тийм учраас, олон улсын практик ёсоор, гадаад ханшны эрсдэлээс хамгаалах механизмыг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар нь ч оролцдог. Валютын зээл авсан, эсвэл Засгийн газрын худалдан авалтын хөтөлбөрийг буюу тендерийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд импортын чиглэлээр гадаад үйл ажиллагаанд бас оролцож   байгаа учраас энэ тал дээр оролцдог. Мөн түүнчлэн банк, зээл олгож байгаа банк нь эрсдэл хуваалцдаг олон улсад тогтсон механизмыг, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Монголбанк ажиллах ёстой гэсэн утгаар энэ 3 субьект орж байгаа юм. Тэрнээс биш эрсдэлээс гарсан хохирлыг гэж бичээгүй байна. Эрсдэлийг хуваалцах олон улсын тогтсон механизмийн гэсэн ийм утгаар орсон юмаа. Н.Золжаргал ерөнхийлөгч нэмээд хариулчих.

Н.Энхболд:- Ямар зээлийн тухай яриад байгаа юм бэ гэж би асуусан. Зээлдэгч, банк, засгийн газар 3-ын хооронд харилцан хуваах зарчим орж байна. Банкууд өөрсдөө, өөр газраас арилжааны зээл авч байгаа бол, тэрлүү заавал засгийн газар гүйж  очоод, тэрний эрсдэлийг хуваалцах ямар шаардлага байгаа юм бэ? Тэгэхээр  би ямар зээлийн тухай вэ гэж асуусан шүү дээ. Аль зээлийн тухай вэ гэдгийг нь тайлбарлахгүй бол таны хариулт ойлгомжгүй дуулдаж байна.

С.Дэмбэрэл: - Банк болон компанийн хооронд валютын зээлийн харилцаа үүсдэг. Мөн банк, засгийн газар, компанийн хооронд, худалдан авалтын хөтөлбөрөөр дамжуулан бас зээлийн харилцаа үүсдэг. Энийг л хэлсэн. Үүнээс болоод бодит амьдрал дээр өнөөдөр

З.Энхболд: - Бүх төрлийн зээл юмуу? 100-н долларын зээлээс эхлээд, 100-н саяын зээл хүртэл явах юмуу?

С.Дэмбэрэл: - Зээлийнх нь үнийн дүн гэхээсээ илүү, зээлийн эрсдэл гаргах механизмыг Монгол улсад, дунд хугацаанд бий болгох ёстой. Тогтолцоог бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэрний суурийг тавих утгаар л орж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч энэ асуудлыг ажлын хэсэг дээр анх яриад, бид Монголбанктай нилээд ярилцсаны үр дүнд бүрэн дэмжиж байгаа юм. Тэрийгээ Монголбанкны ерөнхийлөгч хэлчих байх гэж бодож байна.

З.Энхболд: - Би зээл авсан. Шатчихлаа. Засгийн газар төл гээд нэхэмжлэл тавина шүү дээ. Монголбанк үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ? Би энүүгээр, шүүхэд очино л гэж хэлэх гээд байна. “Өрөө төлөхгүй байна.” гээд л шүүхэд очино шүү дээ.

Н.Золжаргал: - Тэгэхээр энэ дээр саналаа хэлье. Гишүүд маань буруу ойлгоод байх шиг байна. Сайн уншчихмаар л санагдаад байна. “Гадаад валют ханшийн эрсдэлийг“ гэж бичсэн байгаа. Зээлдэгч нь валютаар зээл аваад байна л даа. Эсвэл Засгийн газар нь валютаар зээл авдаг ч байгаа юмуу, банк нь  валютаар зээл авдаг ч юмуу,  энэ харьцаан дээр үүсэх эрсдэлийг зохицуулдаг, бууруулдаг тэр тогтолцоог  бий болгохгүй бол Монгол улс 20 жил ингэж явлаа  л даа. Энэ дээр анх удаа ингэж орж ирж байна. Н.Энхболд гишүүн асуулсан дээр хэлье л дээ. Хэн, яг ямар зээл авсан гэдэг дээр тайлбарлая. Засгийн газар Японоос тусламжийн зээл авчихсан. Тэрийгээ аж ахуйн нэгжүүдэд, цаашаа иенээр нь өгчихсөн. Гэтэл иен долларын ханшаас болоод, УБ төмөр зам дээр жилд зөвхөн ханшийн ачаалал гэхэд л 40 тэрбум төгрөгийг үүрүүлж байна. Тусламжийн зээл гэж засгийн газар  авчирч өгчихөөд байдал ийм л байна. Энэ Монголын эдийн засгийг ухаад үзвэл, ийм юм маш олон юм байгаа. Энэ болгон дээр дүгнэлтийг нь эргээд бид нар л бичих болчихдог. Тэгээд алдаанууд нь гардаг. Зүй нь, анхнаасаа энэ валютын иенээр авч байгаа зээлийнхээ долларын орлоготой, Монгол улс ханшийнхаа эрсдэлийг хааж явах ёстой. Тэгээд засгийн газрын орлого нь төгрөгөөр байдаг учраас энэ эрсдэлүүдээ тогтмол хэйчилж байх ёстой. Банкууд ч гэсэн долларын зээл авчихаад, төгрөгийн орлоготой тохиолдолд энэ зохицуулалт руу орно. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд, төгрөгийн орлоготой мөртлөө долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд бол бас энэ зохицуулалт руу орох ёстой. Энэ зохицуулалтыг хийж өгсөн тогтолцоог бий болгох тухай заалт юм л даа. Аливаа нэг боловсронгуй зэх зээл дээр, валютын арилжаа нь нилээд хүчтэй болчихсон, ялангуяа манайх шиг, гадаад худалдаа нь  дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү өндөр тоон дээр явдаг, гадаад эдийн засгийн хамаарал нь ийм өндөр эдийн засгийн хамаарал дээр зайлшгүй хийгдэж явахгүй бол болохгүй. Бид нар нийт хэрэглэгчиддээ ханшийн эрсдэлийг тогтмол үүрүүлж яваад байгаа. Одоо тэр 50 тэрбум төгрөгийн ачаалал гэдэг бол төмөр замын өртөг болоод төмөр замын тээврийн хөлсөнд шингээд, цэвэр хэрэглэгчид дээр бууж ирээд байгаа. Зүй нь бол, засгийн газар өөрөө валют төгрөгийнхөө орлогынхоо энэ эрсдэлийг хааж явж байх ёстой. Иен долларынхаа хэйчийг хийж явах ёстой. Үүнийг өмнөх Монголбанкны ерөнхийлөгч нар мэддэг байсан зүйл. Мэддэггүй зүйл ерөөсөө биш. Одоо нийт эдийн засгийн хэмжээ томроод, валютын урсгал томроод, эдийн засгийн гадаад хамаарал маань багасахгүйгээр, улам бүр нэмэгдэж байгаа үед энэ маань Монголын эдийн засагт, санхүүгийн салбарт том эрсдэлийг авчраад байгаа юм. Хэн нэгний зээлийг, өөр хэн нэгэн, хаа нэг газарт хаах гээд байгаа ойлголт ерөөсөө бишээ. Энэ бол тогтолцоог нь бүрдүүлж өгөх л асуудал. Тогтолцоо буруу зөрүү гэдэг нь бол дараагийн асуудал.

З.Энхболд: - С.Дэмбэрэл, Н.Золжаргал хоёрын ярьсан томьёолол 2 зөрж байна. Би бол ингэж томьёолохгүй. Хэйч хийхийг ойлгож байна. Томьёолол бол шүүхэд очихоор томьёолол болсон  байна. Ж.Энхбаяр гишүүн олон удаа гар өргөсөн Ж.Энхбаяр гишүүнийг нэг сонсоодхоё.

Ж.Энхбаяр:  - Энэ асуудалтай холбоотой.  Уучлаарай. Хүрэлээ, манайхаан анхаараадхая.  “Засгийн газар” гэж орж ирэхээр төсөв дээр аюул учирч байгаа юм. Яагаад гэвэл, төсөв өөрөө 1,5 их наяд төгрөгний худалдан авалт хийнэ. Ихэнх нь   импортын бараа авна. Тэрэн дээр, ханшийн өөрчлөлт гарах юм бол, төсөв дээр  нэмж, ханшийн эрсдэл гэсэн зардал засгийн газарт гэж бууж ирж байгаа юм. Засгийн газар чинь өөрийн гэсэн мөнгө байхгүй. Татвар хураагчдын мөнгөөр, төсвөөр хариуцлагаа хүлээнэ. Тэгэхээр /санаа нь бол маш сайхан санаа байна./ бид нэг болгоомжтой алхам хийгээд, эхний ээлжинд арилжааны банкнаас зээл авч байгаа зээлдэгч болон зээл олгогч банк 2  л эрсдэлээ хувааг. Засгийн газар ороод ирэх юм бол төсвийн өөрийн худалдан авалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил чинь өөрөө зээлийн эрсдэлд маш их нөлөөлж байгаа учраас ирэх жилийн төсөвт ялангуяа 2014 онд их дампуу юм болох талдаа гарах бий гэсэн болгоомжлол төрөөд байна. Тэгэхээр санаа л бол зөвхөн арилжааны чиглэлээр авч байгаа зээл, зээлдэгч арилжааны банкууд хоёр эрсдлээ хоорондоо хуваагаад, хэйчээ хийнэ биз. Засгийн газрыг битгий татан оруулаач гэдэг саналыг би өчигдөр гаргаад бараагүй юм л даа. Тэгэхгүй бол төсөвт нөлөөлнө. Төсвийн асуудал хүндэрнэ.

Ч.Хүрэлбаатар: Энэ дээр Н.Золжаргал ерөнхийлөгч бас буруу тайлбар хэлж байна. Би бас төмөр замын ТУЗ-ынх нь гишүүн байсан. Төмөр замын тайлан баланс гарахаар, заримдаа яадаг вэ гэхээр, юаных нь ханш чангараад, сулрахаар заримдаа ашигтай гардаг, заримдаа алдагдалтай гардаг. Алдагдалтай хэсгийг нь авчихаад баахан юм яриад байвал утгагүй л байхгүй юу. Тийм учраас цаг хугацааны туршид үүнийг аваад үзэхэд, саяны тайлбар бол үндэслэлгүй тайлбар гэдгийг хэлмээр байна.  Хамгийн гол нь юу вэ гэхээр, гадаад валютын ханш. манай бид нарын батлах гэж байгаа бодлогоор чөлөөтэй, уян хатан хэлбэлзэнэ гээд хэлчихлээ шүү дээ. Нэг дээшээ явахаар нь л эрсдэлийг нь засгийн газар, банк бид  нар хувааж төлөөд байх юмуу? Валютын ханшийн өөрчлөлтийг иргэд, бид нар хүртэл биен дээрээ мэдрээд л явж байна шүү дээ. Цагаан будааны үнэ дээр, ургамлын тосныхоо үнэ дээр, элсэн чихрийнхээ үнэ дээр, бүгдэн дээр нь, биен дээрээ мэдрээд явж байна. Яг ингэж бичсэн агуулгаараа бол, уг  нь С.Дэмбэрэл намайг “сайн унш” гээд байна лээ. Би танд уншаад өгчихье.“Эрсдлийг зээлдэгч, банк, Засгийн газрын хооронд харилцан хуваана” гэжээ. Н.Золжаргал ерөнхийлөгчийн хэлж байгаагаар нь бол зах зээлийнх арга хэрэгслүүдийг ашиглая гэж хэлж байх шиг байна. Тийм учраас З.Энхболд даргаа, үүнийг ингэж бичмээр байна. “Гадаад валютын ханшийн  эрсдэлийг холбогдох санхүүгийн арга хэрэгслээр нь ашиглан бууруулах тогтолцоог бүрдүүлнэ” гэж оруулахгүй бол бид нар энэ дээр маш том    бодлогын бөгөөд ёс зүйн алдаатай зүйл хийх гэж байна. С.Дэмбэрэл даргын хариуцсан байгууллага дотор иймэрхүү асуудал тавиад байгаа хувийн хэвшлийнхэн байж магадгүй. Үүнийг нь бид шийдэж өгч болохгүй шүү дээ. Тийм учраас УИХ-ын гишүүд минь, нэн ялангуяа хувийн компани эзэмшиж байгаа гишүүд минь, энэ дээр санал өгч болохгүй шүү. Б.Бат-эрдэнэ аврага шиг картаа сугалаад, гараад яваад өгчих нь дээр шүү.

З.Энхболд: - Томьёололоо ажлын хэсэг ингээд өөрчилбөл яасан юм бэ? Зээлдэгч, банк харилцан хуваах гэсэн тэр үгнүүдээ авч хаяад, “Гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.” гэвэл ямар вэ? Ийм хэйч хийх тогтолцоо үгүйлэгдээд байгаа нь үнэн. Засгийн газар ч бас маш их зээл авч байна. Үүний менежментүүдийг хийдэг, санхүүгийн үйлдлүүдийг нь Сангийн яам өдий хүртэл хийж ирсэн байхгүй юу. Одоо энд Монголбанкыг татан оруулж, өөр ямар хэрэгслүүдийг нэмж болж байна, арай боловсронгуй болгоод яв гэсэн үг л дээ.  Гадаад валютын зээл авдаг хэмжээ чинь өөрөө 10-20 дахин өсчихөөд байна. Компаниуд ч авч байна,  Засгийн газар ч авч байна. Би бол энэ өгүүлбэрээрээ“миний авсан зээлийн ханшны эрсдэлийг нь дааж, хуваалц” гээд л хүрээд ирнэ гэж бодогдоод байна.

Н.Энхболд: - Энэ ерөнхийдөө ойлголцчих шиг болоо гэж бодож байна. З.Энхболд даргаа, энэ саяын өөрийн чинь хамгийн сүүлд хэлсэн санааг тусгаад, ер нь ийм тогтолцоо байх ёстой гэдэг зарчмаараа санал хураалгаад, томьёолохыг нь эцсийн хэлэлцүүлэг дээрээ оруулж ир гээд явуулчихвал яасан юм бэ? Яг энүүгээр бол болохгүй. Ойлголцохгүй.  Санааг нь ойлгож байна. Гэхдээ энэ томьёоллоор бол болохгүй.

З.Энхболд: - Энэ тогтолцоо нь байгаа юм. Манай хэмжээ бага байгаа учраас Сангийн яамны ажилладаг нөгөө хэрэгсэл нь маш бага байхгүй юу. Харин одоо Монголбанкыг татан оруулцуулж, илүү боловсронгуй болгох гэж байгаа юм. Ажлын хэсгийн саналыг нь өөрчлөөд л санал хураачихья л даа, миний хэлснээр хураачихья. “Гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.” Агуулга нь зөв л дөө. Угаасаа манай улсад байнга хийгддэг юм. Бууруулах тогтолцоо бүрдүүлнэ гэдэг зарчмаар нь хураачихья. Үүнээс өөрөөр, харилцан хуваах зээлдэгч, банк, Засгийн газар гэдэг үг орж болохгүй нь байна шүү. Банкны тухай хуулийн хөвдөг ханштай зарчмаа хадгална. Түүнээс хэн нэгний эрсдэлийг өөр нэг нь хүлээхгүй шүү дээ. За саналаа хураагаарай. Санал хураалт зассанаар уншиж байгаа шүү.

Санал хураалтанд 62 гишүүн оролцож,  52 гишүүн зөвшөөрч, 83,9%-аар 7-р саналыг өөрчилсөн хэлбэрээр дэмжлээ.

З.Энхболд:- Ажлын хэсгийн 8-р санал. Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлийн  2.1 дэх заалтыг дор дурьдсан байдлаар өөрчлөн найруулах:

“2.1  Банкуудын төлбөрийн чадварыг  хадгалж, системийн шинжтэй эрсдэлээс хамгаалах чадавхыг нэмэгдүүлнэ.”

Санал хураалтанд 62 гишүүн оролцож, 47 гишүүн зөвшөөрч, 75,8%-ийн саналаар  8 дахь санал дэмжигдэв.

З.Энхболд: - Ажлын хэсгийн 9 дэх санал. Тогтоолын хавсралтан заасан үндсэн чиглэлийн 2.2 дахь заалтыг  дор дурьдсан байдлаар өөрчлөн найруулах:

“2.2 Олон улсад мөрддөг хяналт, шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагаатай уялдуулан, эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулна.”

Хяналт шалгалт гэдэг үг 2 удаа орж байна. Найруулгын хувьд жаахан тийм л юм байна. Найруулгаа сайжуулах боломж байвал энийг дахиж нэг хараарай.

Санал хураалтанд 62 гишүүн оролцож, 51 гишүүн зөвшөөрч, 82,3%-ийн саналаар 9 дэх санал дэмжигдэв.

З.Энхболд: - Ажлын хэсгийн 10 дахь санал. Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлийн 2.3 дахь заалтыг дор дурьдсан байдлаар өөрчлөн найруулах:

“2.3 Банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн  болон зээл, хүүгийн зардлыг  нэмэгдүүлж байгаа бусад хүчин зүйлийн  нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчилнэ.”

Байнгын хороо дэмжсэн байна. Санал хураая.

Санал хураалтанд 62 гишүүн оролцож, 52 гишүүн зөвшөөрч, 83,9%-ийн саналаар 10-р санал дэмжигдлээ.

З.Энхболд: - Ажлын хэсгийн 11 дэх санал. Тогтоолын хавсралтанд заасан үндсэн чиглэлийн З.З дахь заалтыг дор дурьдсан байдлаар өөрчлөн найруулах:

“3.3 Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд  хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна.”

Санал хураалтанд 62 гишүүн оролцож, 49 гишүүн зөвшөөрч, 79%-ийн саналаар 11 дэх санал дэмжигдэв.

З.Энхболд: - Ажлын хэсгийн 12 дахь санал буюу найруулгын санал байна. найруулгын 4 санал байна.

  1.     Тогтоолын төслийн 4 дэх заалтыг З.6 дахь заалт болгон өөрчилж, “Монгол улсын засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-д тус тус даалгасугай.”гэснийг хасах.
  2.     Тогтоолын төслийн  5,6,7 дахь заалтыг 7,8,9 дэх заалт болгон дугаарлалтыг өөрчлөх
  3.     Тогтоолын төсөлд байгаа сектор гэдэг үгийг салбар болгон  өөрчлөх
  4.     Тогтоолын 5 дахь заалтын  хяналт тавих гэснийг хяналт тавьж ажиллахыг гэж өөрчлөх

Санал гаргасан ажлын хэсэг. Найруулгын саналаар санал хураая.

Санал хураалтанд 62 гишүүн оролцож, 53 зөвшөөрч, 85,5%-ийн саналаар зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууслаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->