demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл нарын гишүүдийн оруулсан саналууд дэмжигджээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 657

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг. /үргэлжлэл/

Ж.Энхбаяр: - Ирэх онд барилгын салбарыг дэмжих хөтөлбөр үргэлжилнэ гэж ойлголоо. С.Дэмбэрэл даргаас миний асуугаад байсныг Монголбанк хариулаач. Нэг талдаа ханшийг уян хатан тогтооно гэж байгаа. Нөгөө талдаа төгрөгийн тогтвортой байдал гэдэг маш том зөрчилтэй хоёр зүйлийг нэг юманд багтаачихаад байна. Энэ дээр Монголбанк юу гэж үзээд байгаа юм бэ. Та нарын оруулж өгсөн төслөөр бол макро эдийн засгийнхаа суурь нөхцөлтэйгээ нийцүүлээд уян хатан тогтох ёстой гэдэг зарчим байна. Ажлын хэсгээс болохоор төгрөгийн тогтвортой байдал гэдэг зарчим ороод ирэхээр наадах чинь маш их зөрчилтэй болоод байна. Бид нар дараа нь таньтай ажлаа яаж тооцох вэ? Тогтвортой байлгасангүй гэж үзэх үү, уян хатан байлгасан гэж үзэх үү, гээд ойлгомжгүй, хэмжих юмгүй болчихоод байна үүнийг Монголбанк юу гэж үзэж байгаа вэ?

Н.Золжаргал: - Төгрөгийн тогтвортой байдал гэдэг маань төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бараа, үйлчилгээний үнийн тогтвортой байдал гэж томъёологддог. Сурах бичиг дээр ч гэсэн, онолоороо ч гэсэн нэр томьёо маань ингэж тодорхойлогддог учраас бид ингэж ойлгодог. Хууль маань гэсэн энэ түвшинд л гарсан. Түүнээс биш нэг ханшийг тогтвортой байлгаж бай гэж Монголынбанкны тухай хуульд бичигдээгүй. Харин ч бүр 22-р зүйл дээр эсрэгээрээ уян хатан тогтоож бай гэж бичигдсэн байдаг. Энэ бол хоорондоо зөрчилтэй ойлголт биш, 2 өөр ойлголт. Тэр тогтвортой байдал гэдэг та бид нарын ярьж заншсанаар бол инфиляцтайгаа илүү  холбоотой ойлголт. Бараа үйлчилгээний үнэ хэрхэн өөрчлөгдөж байна, тэрийг худалдаж авч байгаа төгрөг нь өөрөө үнэ нь хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг тэрүүгээрээ хэмжих нь зүйтэй юм. Энэ өөрөө онолын хувьд ч бай, эдийн засгийн  нэр томьёоныхоо хувьд ч бай ингэж томьёологддог юм. Ханшийн тухай ярьж байгаа тохиолдолд энэ бол монгол улсын бараа бүтээгдэхүүний үйлчилгээний гадаад бараа үйлчилгээний үнэтэйгээ харьцуулсан ойлголт учраас асуудал нэр томьёоныхоо хувьд ханшийг хатуу зохицуулах гэж оролдох нь буруу. Таньтай 100 хувь санал нэгтэй байна. Ханшийг хатуу тогтоох гэж хамаг нөөцөө гөвөөд байж болохгүй. Энэ бол гадаад орчин, макро эдийн засгийн орчноос шалтгаалж аль төвшинд байлгахыг бид нар зохицуулдаг. Одоогийн байдлаар монгол төгрөгийн ханш америк доллортай  харьцах ханшин дээр гарсан өөрчлөлтийн үр дүнгээр гадаад худалдааны тэнцэл дээр импортын нийт хэрэглээ маань одоогоор он гарснаас хойш 500 сая доллароор буусан байна. Он дуусахад 600-700 саяар   импорт маань танагдах болов уу гэж бид нарын тооцоо байна. Ханш гэдэг бол цэвэр валютын гадаадтай харилцдаг харилцаагаа зохицуулдаг  механизм юм. Энийг хатуу тогтооно гэж юу байхав дээ. Төгрөгийн тогтвортой байдал гэж төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа, /Америкад байгаа бараа үйлчилгээ биш/ яг Монгол улсад илэрхийлэгдэж байгаа бараа үйлчилгээний үнийн тогтвортой байдал. Тэрийг хэмждэг нэгж маань хэрэглээний үнийн индекс байдаг. Тэр хэмжээгээрээ бид ойлгож явдаг. Хууль, Монголбанкны тухай хууль, энэ зохицуулалтыг хийж байгаа Монголын бүх санхүүгийн зохицуулалт дотор яг энэ нэр томьёогоор ойлгогдож заншиж явсан юм. Тэрнээс, тогтвортой байдал гэдэг маань ханшийг нэг хэмжээнд барьсан хатуу ханш гэж ойлгохгүй байгаа юм.

Б.Бат-эрдэнэ – Баярлалаа. Юуны өмнө манай гишүүд, Д.Оюунхорол бид нар жишиг үзүүлсэн, сайн жишиг гэж үзэж байгаа. Салбарын ашиг сонирхолын зөрчилтэй бол чуулганы хэлэлцэж байгаа асуудлаар оролцдоггүй гардаг. Тийм учраас гишүүд маань энэ хэлэлцэж байгаа асуудлаар ямар нэг ашиг сонирхолын зөрчил байвал энэ хуралдаанд оролцдоггүй, оролцуулахгүй байлгадаг энэ зарчмыг УИХ-ын дарга тогтоож өгөөрэй гэж юуны өмнө хэлье. Надад З асуулт байна.

1-рт, Ерөөсөө өнөөдөр улс орны эдийн засгийн амьдрал гэхээр эцсийн дүндээ дэвэн дэлхийн юм тойрч, нилээн дээгүүр юм ярих шаардлагагүй, бодит амьдрал дээр тулгамдсан юмыг ярих ёстой гэж үзэж байна. Өнөөдөр энэ валютын ханшны өсөлт хүн болгоны амьдралд хүндээр тусч байна. Хүмүүсийн авч байгаа цалин, тэтгэвэр, хадргаламжинд байгаа мөнгө хөрөнгө  байдаг ч юмуу, энэ бүх зүйл ЗО% алга болчихлоо. Валютын ханшны энэ уналт буюу монгол мөнгөний ханшны сулралтыг хүмүүс маш тодорхой яриад байгаа шүү дээ. Монголын ард түмэн чинь бүгдээрээ нүдтэй, чихтэй, боловсролтой хүмүүс шүү дээ. Одоо энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр буюу улсын төсвөөс гадуур З их наяд төгрөг тараачихсан. Энэ чинь нэг шалтгаан нь болоод байна. Олон шалтгаан тоочих юм байхгүй. Нөгөөдөх нь өр тавиад оруулж ирсэн энэ 1.5 тэрбум ам.долларын нийлүүлэлт чинь энэ валютын ханшийг алдчихаад байна шүү дээ. Тэгэхээр энэтэй санал нийлэх үү? Ажлын хэсэг юу гэж үзсэн бэ гэдгийг та их тодорхой хариулж өгөөч.

2-рт, Монголбанкнаас асуух асуулт байна. Үнийн өсөлт, ханшны уналт 2 зэрэг 2 талдаа эрчимтэй явагдаад байгаа.  Тэгтэл инфиляцийг 2014 онд 8 хувьтай байлгана гэсэн ийм зорилт тавих юм. Энэ зорилт амьдралд хэрэгжих үү? Миний санахад ямар ч боломжгүй юм шиг санагдаад байна.

З-рт Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ирэх жил бас үргэлжлүүлэн  хэрэгжүүлэх гээд байна. Энэ хөтөлбөр чинь иргэд бидний зүгээс үзэх юм бол, үр дүнг нь бид үзсэнгүй.  Сая хариулж байгаа хүмүүс болохоор, том компаниуд үүнийг хүсээд байгаа гэх юм. Тэгэлгүй яах юм бэ? Хэдхэн том компанид хуваагаад өгчихсөн юм чинь. Олон түмэнд наалдах үр өгөөж нь хүрсэнгүй. Үр дүнгий нь дүгнэсэн юм байхгүй, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа  хянадаг шалгадаг тогтолцоо байхгүй, УИХ-аас гадуур, нэг үгээр хэлэх юм бол төсвөөс гадуур, асар их мөнгө зарцууллаа. Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хойш хамгийн эхэнд   хэлэх дуртай үг бол  “бэлэн мөнгө хэвлээд нийлүүлнэ” гэдэг энэ санааг л хэлээд байна.  Алт авна гээд л яриад байна. Цаанаа баталгаагүй, бэлэн мөнгө хэвлээд л авах тухай яриад байх юм. Ийм хууль бус юм яриад байх юм. Үүн дээр ажлын хэсэг ямар дүгнэлт хийсэн бэ гэсэн ийм З-н асуултанд хариулж өгөөч.

С.Дэмбэрэл: – Эхний асуултанд хариулья. Ханшийн өсөлтийн тухай .Таньтай би санал нэг байна. Та бид нар бүгдээрээ л юмны үнэ өсч байгааг, ард түмний амьдралд сөрөгөөр нөлөөлж байгааг харж байгаа. Нэг хэсэг харахгүй тэнгэрийн юм яриад, нөгөө хэсэг нь хараад байгаа зүйл огт биш. Тийм учраас л бидэнд  2 сонголт байсан. Нэг нь, мөнгөний бодлогыг орж ирсэн тэр чигээр нь, урьд өмнөх практик шигээ, дуугүйхэн батлах сонголт байсан. Нөгөө нь, энэ дээр нугацтай, суурьтай хандаад, яагаад юмны үнэ өсөөд байна, яагаад валютын үнэ 1700 хүрчихэв?  Энэ  үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр ямар алдаа гарав, ямар ололт гарав? Цаашдаа мөнгөний бодлогыг, түүний бүрэлдэхүүн хэсэг болсон валютын ханшны бодлогыг  хууль тогтоомжийнх нь хүрээнд яаж сайжруулах талаар бид яриад, одоо танд хариулт өгч байна. Тэр хариултынх нь нэг нь бол, ханшийн өсөлтийг удирдах,  валютын ханшийг удирдах зэх зээлийг бий болгоё, инститүцүүдийг нь сайжруулья, ханшийг эрсдэлээс хамгаалах үүсмэл хэрэгслийн зах зээлийг бий болгоё, энэ чиглэлээр зөвхөн төв банк биш, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчид, төрийн институцүүд  идэвхтэй ажиллая, энийг хууль тогтоомжийнх нь хүрээнд өөрчилж өгье гэсэн үүднээс хийсэн зүйл байгаа юм. Ханшийн өсөлт ба инфиляци хоорондын харилцан хамаарлын талаар онолын төдийгүй, практик амьдрал дээр та бид бүгд харж байгаа, Ж.Энхбаярын гишүүний хэлж байгаа, таны энэ бодит амьдралын жишээнээс яриад байгаа чинь эцсийн дүндээ хуулиндаа тодорхойлогдчихсон байна. Энэ хуулинд та бүхэн мөнгөний бодлогыг ярихдаа, төгрөгийн тогтвортой байдлыг хэрэглээний үнээр илэрхийл, энийг нэг оронтой тоон дээр барь, гэхдээ ингэж барихдаа эдийн засгийн идэвхжлийг сайн бий болго, зөвхөн хэдэн компаниуд төдий гэдэг чинь хангалттай биш байна, үүнийг илүү сайжруул, нийт эдийн засгийнхаа идэвхжлийг хангахын тулд урьд өмнө мөнгөний бодлогод тэр болгон хамрагддаггүй байсан бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүжилтийг сайжруул, энэ чиглэлээр ажилжааны банкууддаа дохио өг, энэ чиглэлээр засгийн газартай хамтран ажилла гээд ингээд хэлчихсэн байна. Тийм учраас таны асуултанд ийм байдлаар хариулмаар байна.

Гуравдугаарт нь, 8 хувьд барих гэдэг асуулт маань яг одоо үнэндээ хэлэхэд 2007 оноос хойш Монголбанк зорилтоо болгоод, /үүнийг инфиляцийг онилох гэдэг юм байна лээ албан ёсны нэр нь/ инфиляцыг онилох төдийгүй инфиляцад 2013 оноос хойш Монголбанк өөрийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийгээд инфиляцийн эрэлтийн тал дээр голцуу анхаарал хандуулаад байлгүй, эрэлт нийлүүлэлтээр нь адилхан анхаарал хандуулья. Нийлүүлэлтийн гаралтай инфиляцийн садаа болж байгаа хүчин зүйлүүдийг арилгах чиглэлээр засгийн газартай хамтран ажиллая гэдэг хөтөлбөрүүд, одоо энэ хөтөлбөрүүдээ өшөө сайжруулаад, дээрээс нь бичил жижиг дунд  бизнесүүдийг дэмжих хөтөлбөрүүдийг  боловсруулаад цаашаа яваад байя гэж байгаа юм. Энэ чиглэлээр Ажлын хэсэг Монголбанктай хэд хэдэн удаа харилцан ярилцаж, маш сайн зөвлөлдсөний үүднээс энэ тоонуудыг оруулж ирж байгаа гэдгийг хэлмээр байна. Эцсийн дүнд энэ 8% хувьдаа барьж чадах эсэх нь энэ бол зөвхөн Монголбанкны асуудал биш, төсвийн тогтвортой байдлын тухай  хууль хир зэрэг тогтвортой бөгөөд хариуцлагатай батлагдах нь вэ, энэ дунд хугацаандаа ард иргэдэд бизнес эрхлэгчдэд ямар дохио өгөх нь вэ, дээр нь тэр төсвийн тогтвортой байдлын хуулийн заалт нь болох  энэ засгийн газар инфиляцийг хязгаарлах гэсэн тэр заалтыг засгийн газар, Монголбанк хоёр хамтарч  хэрэгжүүлж байж, монголын ард түмэнд инфиляцийн дарамтыг амсуулахгүй, амсууллаа гэхэд бага хэмжээгээр нимгэлэх тухай ярьж байгаа юм.

Б.Бат-эрдэнэ: - Хурлын даргаа, таниас асуух асуулт байна. Хуулийн дагуу валютыг бодитой ханшаар нь тооцож тусгах ёстой гэж та түрүүн хэллээ. Энэ төсөвт бодит ханшаар нь тусгаад оруулж чадах уу?

З.Энхболд: - Төсвийн хэлэлцүүлэг дээр хэлсэн. Одоо үүнийг ярьдаг цаг нь биш.   Төсвийн хэлэлцүүлэг дээр хэлсэн зүйлээ хэлсэн болохоор, одоо тэгээд төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байгаа шүү дээ. Хэдхэн газар ханштай холбоотой хэсгийг нь өөрчлөөд  З-р хэлэлцүүлэг дээр оруулж ир гээд үүрэг өгчихсөн.

Ж.Батзандан: – Төрөөс  мөнгөний бодлогыг баримтлах баримт бичгийг бид нар жил болгон баталж байгаа. Хуулийн дагуу 2013 онд үндсэн чиглэлээ баталсан. 2013 оны үндсэн чиглэлийнх нь хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг ганц өгүүлбэрээр Монголбанкныханд сануулаадхая. 2013 оны эцэст, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфиляцийг 8%-аас хэтрүүлэхгүй байлгаж,  2014- 2015 оны инфиляцийг 5-7%-ийн түвшинд байлгана гэсэн ийм нөхцөлийг бүрдүүлнэ гэж 1-1-д заасан. Одоо 2014 оны мөнгөний бодлого дээр ямар зорилт дэвшүүлж байна вэ гэхээр, 2014 оны эцэст 8%, 2015-2016 онд 7% хэтрүүлэхгүй  түвшинд байлгана гэж энэ хоёр зөрүүтэй байгаа. 2013 оны мөнгөний бодлогын зорилт маань 2014 онд инфиляцийг 5-7%  байлгана гэсэн бол одоо 2014 онд 8% байлгана гэж, 2015-2016 онд 7%-иас хэтрүүлэхгүй гэж. Иймэрхүү зөрүүтэй орж ирж байгаа. Энийг бид нар бас жаахан ойлгож байгаа. Гадаад нөхцөл байдал, төсвийн бодлогын алдаа, цоорхойтой холбоотойгоор Монголбанк бодлогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй юм байна гэдгийг би бол хувьдаа дүгнэж байгаа. Ажлын хэсэг яаж дүгнэж байгааг мэдэхгүй байна. Цаашид анхаараарай гэж хэлэх хэдэн үг, асуулт байна.

1. Санхүүгийн зах зээлд хэд хэдэн шудрага өрсөлдөөнийг ил тод өрсөлдөөнийг бий болгох ёстой. Манай банкны салбарт монополь байдал бий болсон гэдгийг  хүн болгон анхаарч байгаа. Санхүүгийн зах зээл заримдаа  улс төрөөс хэт хамааралтай байгаа. “5 банканд л хуваарилана шүү” гэдэг үг улс төрийн хүрээнд байдаг шүү. Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ цаашид, санхүүгийн зах зээл дээр чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, монополь байдлыг задла,х шудрага өрсөлдөөнийг бий болгох чиглэлд ажиллах ёстой. Энэ чиглэлийн асуудлыг мөнгөний бодлого дээрээ яаж тусгасан бэ гэж асуумаар байна.

2. Жил болгоны мөнгөний бодлого дээр зээлийн хүүг бууруулна гэж орж ирдэг. Барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчилнэ гэж бас орж ирдэг. Бид өнгөрсөн онд барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчлэхтэй холбогдсон “Зээлийн баталгааны тухай хууль” гэдэг хууль гаргасан. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна гэж асуумаар байна.

3. Монголбанкны дэргэд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөл 7,8 сард валютын ханш огцом өөрчлөгдөх үед нэг ч хуралдаагүй гэсэн мэдээдэл бидэнд ирсэн. Цаашид энэ “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-ийг хуулийн хүрээнд, шинэ зохион байгуулалт, бүтцэд оруулж, үр дүнтэй ажиллах  нөхцөл бололцоог нь бүрдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

4. Мөн 2014 оны мөнгөний бодлого дээр “Мөнгөний бодлогын зөвлөл” байгуулна гэж оруулж ирсэн байгаа. Энэ мөнгөний бодлогын зөвлөлийг цаг хугацааны хувьд хэзээ байгуулах гэж байгаа вэ? Энийг надад хэлмээр байна.

5. Сүүлийн асуулт, валютын ханшийн өөрчлөлтөөс болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа. Цаашид энэ валютын өөрчлөлтөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах тогтолцоог хэзээ бүрдүүлэх гэж байна вэ? Үүнийг надад хариулна уу? “Валютын зохицуулалтын хууль” гэж байгаа. Түүнийг өөрчлөх үү? Өөрчилвөл, яаж өөрчлөх вэ гэдэг талаар надад хариулт өгмөөр байна.

Н.Золжаргал: – Валютын зохицуулалт, валютын ханшийн зохицуулалт, валютын зах зээлийн оролцогчид, энүүнтэй холбоотой нилээн их  юмыг  манай ажлын хэсэг ахалж байгаа С.Дэмбэрэл гишүүн нэлээн дэлгэрэнгүй тайлбарлачихсан гэж бодож байна. Миний бодлоор анх орж ирсэн төсөл, сая та бүхэнд тараагдаад хэлэлцүүлэгдэж байгаа хооронд зарчмын том зөрөө бол валютын зохицуулалтын хэсэг дээр байгаа. Энийг ил тод болгох, менежментээ сайжруулах, зах зээлээ илүү өгөөжтэй болгох, оролцогчдын шудрага байдал, оролцогчдын цар хүрээг нэмэх, хэрхэн энийгээ зохицуулах, дерватив болон бусад бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээл дээр нэвтрүүлэх, олон жил эдийн засаг дотор байсан, валютын зах зээлд байсан тогтож чадаагүй, түг яг хийсэн ганц бэлэн кэш валютын тухай наймаа явдаг энэ юмаа зохицуулж өөрчилье гэсэн саналыг ажлын хэсэг нилээд дэлгэрэнгүй ярилцаад,  энийг Монголбанк ажлын хэсэг дээр тавьсан. Тэр саналыг дэмжээд энийг энэ жил хэрэгжүүлэх ёстой юм байна гэдэг санал гарсаныг  Монголбанк хүлээж аваад ийм үүрэг авахаар УИХ дээрээ энэ саналыг зөвшөөрч байгаа юм.

Энэ хэрэглээний үнийн индекс дээр орсон хүлээлтийн өөрчлөлтүүдийн хувьд, таньтай бид 100% санал нэгтэй байна. Мэдээж макро эдийн засаг болсон зөвхөн төсөв дээр гэхэд 1,5 их наядын өөрчлөлтүүд, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтын тоон дээр бид нарын хүлээлтүүд огцом өөрчлөгдсөн байгаа. 2013 оны бид нарын анхны хүсэн хүлээж байсан тоо  2013 оны гүйцэтгэл хоёр хоорондоо  50% зөрж байгаа. 2013 онд Монголын эдийн засаг дээр бараг тэрбум гаруй долларын далд ачааллууд байсан. Үүнийг ноднин энд мөнгөний бодлого хэлэлцүүлж байх явцдаа харж чадахгүй, мэдэхгүй тоонууд байсан. Яг аль зэрэг валютын ачаалалтай   эдийн засгийг бид нар энэ 2013 ондоо менежлэх гэж байгаа юм бэ гэдэг тоонууд маань он дөнгөж гараад, ажлууд явагдаж эхлэх үед ил далдаар гарч ирсэн. Ийм ийм олон үндэслэлүүдээс, макро эдийн засгийн бодит үндэслэлүүдээс болоод төслүүд маань нилээд өөрчлөгдсөн. Явцын дунд одоо явж байгаа инфиляци маань 8,10%-д дөхөөд байгаа маань, энэ олон тоонууд маань зөрсөнөөс болсон юмаа. Тийм ч учраас, энэ дараа дараагийн хүлээлтүүдийг маань нилээн өөрчилж байгаа. Түүнээс бодлогын хувьд, хэрхэн энэ бодлогоо авч явах вэ гэдэг дээр УИХ-ын тогтоол, УИХ-аас батлах үндсэн чиглэл бол ирэх жилийн хийх ажлын төлөвлөгөөний цар хүрээг томьёолж өгөх учиртай гэж бид үзэж байгаа.

Түрүүн “Зээлийн батлан даалтын хууль”-ийг асуучих шиг боллоо. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо”-ны харьяалах ажлын хүрээнд байдаг. Энэ маань өөрөө микро санхүүжилтийн тухай асуудал учраас Монголбанк дээр энэ асуудлыг бид нар тусгайлан хэлэлцдэггүй. Ханшийн эрсдлийн тухайд бол түрүүн хэлсэн иргэд аж ахуйн нэгжүүд зах зээл дээр сарын валютын эргэлт 3 жилийн өмнөхтэй харьцуулахад  З-4  дахин томорчихсон  байгаа. Ийм тохиолдолд, мэдээж валютын зэх зээлд оролцож байгаа оролцогчдын эрсдэлийн ойлголт бол шинээр авч үзэх ёстой эрсдэл юм. Энэ дээр Монголбанк бол ерөнхийдөө дүрэм, журмыг нь буюу нэг үгээр хэлбэл дархлааг нь сайжруулах, компаниудынхаа, оролцогчдын дархлаа, хэрхэн энэ зах зээл дээр оролцож байх ёстой, хэн хэн хэрхэн ямар хэйч дээр ямар эрсдэлүүдээ хааж явах ёстой тухай дүрмийг нь гаргаж өгье гэдэг саналыг энэ 2014 оны мөнгөний  бодлогодоо тусгаад өгчихсөн байгаа.

С.Дэмбэрэл: - Ж.Батзандан гишүүн 5 асуулт асуулаа. Үүнд хариулъя.

1. 8%-д хүрч чадах уу гэж асуусан. Өмнөх жилүүдийг харж байхад, та бүхэн батлаад өгсөн ч,  хүрч чаддаггүй зорилт байсан. Яагаад гэвэл, эдийн засгаасаа мөнгөө татаж аваад, ямар нэгэн нэмэлт нийлүүлэлтийг урамшуулсан тийм арга хэмжээ авдаггүй байсан учраас 8% гэсэн зорилт тавиад ч оны эцэст 2 оронтой тоонд хүрчихдэг байсан. Энэ 2014 оны мөнгөний бодлогын хувьд 8%-ийн инфиляцийг онилох зорилгыг эдийн засгийн өсөлт, эдийн засгийг идэвхжүүлэх үйл ажиллагаатай, зорилттой уялдуулж өгсөн. Энэ маань ямар нэгэн хууль зөрчөөгүй. Монгол улсын төв банкны тухай хууль болон бусад хуулиудад ханш болон мөнгөний тогтвортой байдлын үндэсний мөнгөн тэмдэгтийн, төгрөгийн тогтвортой байдлын хоорондын хамаарлыг хуулиар заагаад өгчихсөн байдаг.

2-р асуултын хувьд, зээлийн хувь буурах гэдгийн тухайд ноднин 2013 оных бол ганцхан заалттай уягдаж орж ирсэн. Тэр нь барьцаа хөрөнгөтэй л холбоотой гэсэн. Энэ жил яг тэгж орж ирсэн. Ажлын хэсэг дээр  юу гэж ярьсан бэ гэвэл, энэ зөвхөн барьцаа хөрөнгийн  асуулт бишээ, зээлийн, зээл хүүгийн зардлыг өсгөж байдаг маш их олон өөр хүчин зүйлүүд байдаг, энэ олон зүйлүүдийг хамтад нь иж бүрнээр нь авч үзэж, зээлийн хүүг бууруулах төдийгүй энэ чиглэлээр 2010 - 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн зээлийн хүү зах зээлийн замаар аяндаа буурах гэсэн дэд хөтөлбөрийг УИХ-ын тогтоолоор 2014-2016 онд хэрэгжүүл, энэ чиглэлээр Засгийн газарта хамтарч ажилла гэсэн даалгаврыг тогтоолын төсөлд суулгачихсан байгаа.

З-р асуултын хувьд, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд ордог байгууллагууд саяны валютын хэт хэлбэлзэл цочролын үед тодорхой хэмжээгээр инсттиуци болгон, өөр өөрийн утгаар ажиллаж байсан ч гэсэн, яг протоколыг нь үзэхээр   наадмын амралтын  үе таарсан гэдэг  юмуу, энэ чиглэлээр албан ёсны протокол байхгүй, муу ажилласан.  Хангалттай ажиллаж чадаагүй. Муу ажилласан. Хангалттай ажиллах  эрх зүйн үндэс ч байхгүй. Тийм учраас 2014 оны мөнгөний бодлогод Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг институци талаас нь өшөө сайжруулах, тодорхой  ямар ямар чиглэлээр, яаж сайруулах тухай тодорхой заалтууд орж ирж байгаа.

4. Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд,  Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар төв банкинд ийм зөвлөл  ажиллуулж байгаа юм байна лээ. Гаднаас  5 хүн, дотроосоо 7 хүн, ингээд 12 хүн байдаг юм байна. Энэ жил сая шалгалтын явцад ажлын хэсгийн  зөвлөмжөөр  Монголын банкуудын холбоо, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны төлөөллийг нэмж оролцуулсан. Гэхдээ энэ маань өөрөө хууль ёсоор, бие даасан байдал нь баталгаажаагүй байна гэж үзээд, энэ жилийн мөнгөний бодлогын УИХ-ын тогтоолын хэсэг үндсэн чиглэлд Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийг төв банкны тухай хуульд  өөрчлөлт оруулах замаар хараат бус статусыг нь дээшлүүлж өгье, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруул гэдэг үүрэг өгөгдөж байгаа.

5. Эцэст нь, валютын ханшны эрсдлийг хуваалцах механизмийн хувьд, ийм тогтолцоо хийх ёстой. Гэхдээ эс үйлдэл гаргаад, валютын ханшийг зүгээр чөлөөтэй  тогтож байна гэж үзээд байж болохгүй. Валютын ханшны эрсдэлээс хамгаалах механизмыг зөвхөн Монголбанк төдийгүй арилжааны банкууд, валюттай харьцдаг аж ахуйн  нэгжүүд өөрсдөө хамтарч, энэ чиглэлээр, энэ тогтолцоог монгол улсад бий болгох чиглэлээр Монголбанканд, мөн санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд  үүрэг өгөгдөж байгаа

Д.Арвин : - Төрөөс мөнгөний бодлого баримтлах энэ асуудлыг жил болгон л ярьдаг. УИХ-д суухдаа 13 жил шахуу ярьж байна. Жил болгон энийг ярихдаа валютын ханшийг ярьж байх юм. Хэзээ ч дуусах юм билээ. Манайх шиг, дандаа  валютын ханшаа ярьдаг ийм улс орон цөөхөн л байх. Бидний зовлон байгаа л даа. Хүн ам бага, гэхдээ энийг хэзээ төгсгөл болгох юм бэ? Валютын ханш  өслөө гээд л улс төр хийнэ, валютын ханш өслөө гээд л улс орноо самардаг. Энэ чинь нөгөө талаараа эмгэнэл байгаа шүү дээ. Тийм учраас энэний гол юм нь, ядаж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье гэхээр бүх юм банкнаас хараат, хамгаалалттай байна. Өнөөдөр, миний бодлоор, би ч яахав банкны тухай сүүлийн 10-аад жил их л юм ярьдаг. Хөгжлийн банк байгуулна гээд байгууллаа. Байгуулаад ч нэмэр алга. Хийж байгаа ч юм алга. Нөгөө банкнууд нь хэвээрээ. Валютын ханш өслөө гэхэд, ядаж  мах, сүү, хоол, өргөн хэрэглээний юмаа бариад сууж байх улс орон болох юмсан гэж олон жил ярьлаа.  Энэ ерөөсөө бүтэхгүй юм. Сая 2013 оны үндсэн чиглэл, төсөв дээр нааштай юм гарсан л даа. Жишээлбэл, томоохон дүүргүүдэд мах, төмс, өргөн хэрэглээний гурил, үндэсний бүтээгдэхүүний зоорь баригдана гээд ХАА-ны яамны сайдын төсөвт тавьчихсан. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил байсан. Энийг бид нар улсын төсөвт мөнгө хийчихсэн байхад, заавал банкаар шалгаруулаад дамжуулна гээд ХАА яам бүх хөтөлбөрөө хэрэгжүүлээд, тендерээ зарлахаар  банкин дээр гацчихсан. Банкны захирлууд юу гэж байна гэхээр, тэр тендер хөтөлбөр, яам сонин биш шүү дээ. Бид нар л үр дүнгий нь тооцно. Банкны юугаар л  бүх юмаа хийгдэнэ гээд байх юм. Банк гэдэг чинь бизнесийн байгууллага шүү дээ. Бид нар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж чадахгүй, тоотой хэдэн томоохон бизнесүүд нь л мөнгө авч байгаа болохоос биш, яг өргөн хэрэглээний зүйлийг хийнэ гээд зөв бодлого яваад ирэхэд, ХАА яам дээр  байсан хөтөлбөрүүд өнөөдөр  Монголбанкан дээр очоод л зогсчихсон байгаа шүү дээ. Тэгээд бид нар намар баахан ногоо авна, тэрийгээ зоорилоод энэ  4 жил идэх юмаа хийж  чадахгүй л байгаа шүү дээ. Ганц удаа хийе гээд ХАА яам бүх юмаа хийчихээд байхад, банк нь гацаачихаад байдаг. Улсын төсөвт мөнгө нь суучихсан байдаг. Эцсийн дүнд юу гэхээр, ерөөсөө л гаднаас монголчуудыг бэлэн юм идүүлэх бодлого л явагдаад байгаа шүү дээ. Үүний цаана банкны захирлууд байгааг би мэдэрдэг. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэхээр яг амьдрал дээр хөрөнгө мөнгөө  өгдөггүй шүү дээ. Үүнээс хэзээ салах юм бэ? Хөгжлийн банк хаана байна? Энэ хөтөлбөрүүдийг хөгжлийн банкаар хэрэгжүүлнэ гэж, Хөгжлийн банкаа байгуулах  гэж хэдэн жил бахирч чарлаж байж байгуулсан банк өнөөдөр чив чимээгүй л байгаа шүү дээ. Тэгээд ичихгүй, парламент дээр валютын ханшийг бүгд яриад суугаад байгаа байхгүй юу.  Ийм улс орон гэж бараг байхгүй шүү дээ. Тийм учраас, үйлдвэрлэлээ дэмжих зөв бодлого руугаа хэзээ орох юм бэ? Яагаад тэр өнгөрсөн 2013 оны төсөвт суугдсан, ХАА яамны тендэрт зарласан хөтөлбөрүүдийг банк өнөөдрийг хүртэл яагаад  санхүүжүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад төсөвт тавьсан хөрөнгө мөнгийг  банк мэддэг болчихсон юм бэ? Тийм учраас, энэ зүйлүүд дээр 2013 оны төсөвт тавьсан үндсэн чиглэл бол маш сайн бодлого байсан гэж боддог. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй шүү дээ. Энэ дээр банк ямар бодолтой байгаа юм бэ? Нэгдүгээрт.

2-рт сүүлийн үед банкууд бизнес хийх мөртлөө, төрийн юманд маш их хутгалдаж байна. Яагаад гэвэл, төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа мөртлөө төрийн хэрэгжүүлсэн юмыг санхүүжүүлэхгүй, зөвхөн  өөрсдөө мэдэж санхүүжүүлээд байна. Тэгэхлээр бидний тогтолцоо болохгүй байна.  Тийм учраас,  энэ дээр Монголбанкны захирал  ямар бодолтой байдгийг би асуумаар байна.

Н.Золжаргал:– Монголбанк болон банкуудын тухайд бол маш ойлгомжтой. Харин хөтөлбөрүүд маань гол мөн чанаруудын нэг нь бол өөрөө энэ. Эдийн засгийг тогтворжуулахад зориулсан З их наяд төгрөг маань улсын төсөв дээр, эсвэл татвар төлөгчдийн дарамт болохгүй. Тэгж бид нар энэ бүгдийг зохицуулаагүй. Харин ч, зөвхөн банкууд дээр,  банкууд өөрсдөө эрсдэлээ тооцоод, энэ мөнгийг цаад эдийн засаг руугаа оролцогчиддоо хуваарилах гэсэн. Засгийн газрын зүгээс,  төрийн зүгээс бол энд цэвэр зохицуулалтан дээр нь, хяналтан дээр нь ажиллахаар ингэж хөтөлбөрүүдээ зохицуулсан учраас үнэхээр арилжааны банкууд тэр хатуу хөтүү өндөр эрсдлийн  шалгаруулалтаа  энэ хөтөлбөрийн  оролцогч дээр тавиад байгаа нь үнэхээр бодитой юм. Энэ ч өөрөө зөв юм. Аливаа төрлийн мөнгөний бодлогоороо биднийг дэмжиж байгаа салбарын өсөлт юмуу, тодорхой салбарын тухайн жилийн өсөлт, жишээ нь барилгын салбар дээр жишээ аваад хэлэхэд, энэ дээр өсөлтийг банкууд яг өөрөө өөрсдийнхөө  эрсдэлийг  даагаад, цаашаа зээлээ өгөөд явах нь зөв юмаа. Энийг сая улсын төсвөөс санхүүжиж байгаа юман мэдээж засгийн газар, яам, УИХ үндсэн эрхээ эдлээд явах нь зүйтэй байх. Зүгээр, банкууд өөрөө өөрсдийнхөө эрсдэлээрээ энэ зээлийн эрсдэлийг нь дааж байгаа тохиолдолд  өөрийнхөө хөрөнгөөр банкууд нь өөрсдөө голлох шийдвэрийг гаргаж явж байгаа. Нийт хөтөлбөр, энэ  3 их наяд төгрөг бүгд ингэж зарцуулагдсан. З их наяд төгрөгнөөс нэг ч төгрөгний зээл  засгийн газарт очоогүй, засгийн газар маань татвар төлөгчдийн мөнгийг энэ эрсдэл рүү оруулаагүй. Түрүүн, бас нэг асуултанд дутуу орхисон сэдэв  тэр байсан. Энэ бол төрийн нуруун дээр аливаа төрлийн өр үүсч байгаа, үүсгэж байгаа тийм хөтөлбөрүүд ерөөсөө биш,  тийм зээл мөнгөний харилцаа ерөөсөө  биш. Энэ жил нийт эдийн засаг маань нилээд хүндрэлтэй, хямралын аюултай GDP маань 10%-иар агших ийм нөхцөл байдалтай, гадаад нөхцөл байдал ийм байхад харин энэ хөтөлбөрүүдийн үр дүнд бид нар нийт эдийн засгаа 10%-ийн өсөлттэйгээр авч гарч байгаагаас гадна,  бид нарын тэр зээлийн /түрүүн  Ж.Батзанзан гишүүний асуусан/, нийт зээлийн жигнэсэн дундаж хүү маань эдийн засагт 2013 онд өмнөх жилийнх 19% байсан бол одоо өнөөдрийн байдлаар 16% д ирчихсэн байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан тохиолдолд, зээлийн нийт жигнэсэн дундаж хүүгээ буулгах бүрэн боломжтой. Энэ нь харин цаашдаа  банкуудын зээл олгох боломж, эх үүсвэрээ даалгах боломжоор дамжаад 2014 онд аж ахуйн нэгжүүд болон эдийн засагтаа шууд эерэгээр нөлөөлнө гэсэн төсөөлөлтэй байгаа юм.

ХАА-н яамны энэ хөтөлбөрүүдийг бид цааш хэрэгжүүлнэ. Энэ одоо УИХ-аас саая үндсэн чиглэл дээр ч гэсэн орчихлоо. Хөтөлбөрийнхөө хүрээнд авах ёстой арга хэмжээнүүдээ аваад, эх үүсвэрүүдээ банкууддаа байршуулаад, цаашаа эдийн засаг руу гаа хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явна. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байх явцад, Д.Ариун гишүүний дээр эдийн засгийн хороон байнгын хороон дээр  ч,  шалгалтын явцад  ч бид нарын гол харж байгаа, Монгол ардын намын бүлгээс гарсан санал санаанд дотор ч бас яваад байгаа, дутуу хараад байгаа зүйл бол бид нар энэ хөтөлбөрүүдэд оролцож байхдаа эдийн засгийн дэмжих идэвхжлийг дэмжих буюу нийт  М2 хэмжээг аль түвшинд барьж байх вэ гэдэг нарийн балансыг нь барьж явдаг. М2 огцом өсвөл, мэдээж инфиляцийн аюултай, ханшийн нөлөөлөлтэй. М2 болон  гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хувьд бол түрүүн Б.Бат-эрдэнэ гишүүний  асууснаас эсрэгээрээ, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө бол өмнөх  жилийн өсөлттэй харьцуулахад хамаагүй багаар өссөн байгаа. Ханшийн нөлөөлөл эндээс гараагүй. Энэ нөлөөлөөсөө шалтгаалж, бид нар хөтөлбөрүүдээ хэзээ, хаана, ямар цаг хугацаанд, аль зэрэг дүнтэйгээр явуулах вэ гэдгээ харуулсан байгаа. Энэний танилцуулгыг мөнгөний бодлогынхоо үндсэн чиглэлийнхээ хэлэлцүүлэг дээрх танилцуулган дээр хийсэн байсан. Одоо бид макро эдийн засгийн боломж нь олдох юм бол, энэ эдийн засгийн тэр тохирсон хөтөлбөрүүдээ Монголбанк цаашдаа санхүүжилтээ хийгээд, нийлүүлээд  явах юмаа.

Д.Арвин: - Монголбанкны ерөнхийлөгчийн хариултыг сонслоо. Засгийн газартай хамтарч ажиллаж байна, эрсдэлээ даана  гээд сайхан хариулт өгч байгаа ч гэсэн цаана чинь амьдрал хэцүү байгаа шүү дээ. Махны үнэ нэмэгдээд, бүх өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээнд байна гэдгээр чинь та нарын ажлын үзүүлэлтийг дүгнэнэ. Өнөөдөр банкаа өмөөрч ярих биш, цаана чинь үйлдвэрлэл явахгүй байна, хүмүүс юм хийж чадахгүй байгаа ийм нөхцлийг бүрдүүлээд байна гэдгээ та анхаараарай.

2-рт,  одоо  тэр хөтөлбөр хэрэгжинэ гэж та хариулт өгч байна. хэрэгжих хугацаа нь, 2013 он чинь дууслаа. Намар нь, бүх ногоонуудаа аваад, энд тэнд хямдхан зараад дуусчихлаа. Тэрний дараа, одоо ингээд нэмэр байна уу? Би энийг хавар хэрэгжүүлнэ гэж бодоод ХАА-н яамыг хурдлаач хурдлаач гээд байсан. Одоо ингээд 11 сар болчихоод байхад, банк нь өгөхгүй л байна шүү дээ. 2013 оны ажил байхгүй болчихсон байна. Иймэрхүү л явж байгаадаа та дүгнэлт хийгээрэй.

З.Энхболд: -  Гишүүд байнгын хорооны дүгнэлтээс асууж дууслаа. Одоо санал хурааж эхэлнэ. 12 санал хураалт  байна. Төрөөс мөнгөний бодлогын  талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Монгол улсын их хурлын тогтоолын төслийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн саналууд  байна.

1. Дэмжсэн эхний санал: Тогтоолын төсөлд дор дурьдсан агуулгатай 3 дахь заалт нэмэх:

“3. Дор дурьдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ -д тус тус даалгасугай.

  1. Санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий  зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчин бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн жуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014 - 2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх.
  2. Эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих зорилгоор зээлийн хүүг буурах орчинг бүрдүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
  3. Жижиг дунд бизнесийн болон бичил санхүүжилийг дэмжиж ажиллах
  4. Валютын захад тогтворгүй  байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах
  5. Валютын захад банк бус  санхүүгийн байгууллага санхүүгийн зах зээлийн  бусад оролцогчдыг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн  үүсмэл хэрэгсэлийг  зах зээлд нэвтрүүлэх зорилгоор  валютын арилжааны системийг  бий болгох

санал гаргасан УИХ-ийн гишүүн С. Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, А.Тлейхан, Л.Энх-амгалан

санал хураая, санал хураалтанд 63 гишүүн оролцож  45 гишүүн зөвшөөрч 71,4%-ийн саналаар  эхний санал дэмжигдэж байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->