“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг. /үргэлжлэл/
Б.Гарамгайбаатар: - Ч.Хүрэлбаатар гишүүний асуултанд нэмж хариулья. С.Дэмбэрэл гишүүн сая гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд тогтолцооны хөтөлбөр бол хууль зөрчөөгүй гэдгийг хэлчихлээ. Энэ дээр бид нар том, жижиг олон компаниудтай уулзсан. Жишээлбэл, шатахууны томоос гадна, жижиг компаний эзэдтэй уулзсан. Энэ хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр, “Энэ бол бидэнд маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ялангуяа жирийн хэрэглэгчдийн авдаг шатахууны үнэ буурсан. Бөөний үнийн нийлүүлэлт нь тухайн компаниудын ашигт нөлөөлсөн. Үр дүнгээ өгсөн. Хувь хүн дээр ачаалал багасаж очсон” гэсэн юм. Энэ талаар тэд нар өөрсдөө хэлсэн. Үүнийг зогсоох уу гэхээр, зогсоолгүй үргэлжлүүлээч гэж хүсэлтээ гаргасан. Ингэхлээр энэ бол тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж бид үзэж байна.
2-рт, Засгийн газар Монголбанк хамтарч, валютын эрсдэл үүрэх асуудал ч өчигдөр байнгын хороон дээр мөн яригдсан. Энэ нь тэр аж ахуйн нэгжид юмуу, тэд нарт ханшийн зөрүүг өгөх гээд байгаа юм биш л дээ. Яагаад гэвэл, жишээлбэл, бүтээн байгуулалтын ажлууд их хэмжээгээр хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүд томоохон бүтээн байгуулалтанд оролцохдоо эрсдэлээ тооцоолж ордог боловч, эрсдэл бидний тооцоолсоноос өөрөөр гарах юм бол, магадгүй засгийн газрын буруугаас юм уу, эсвэл санхүүгийн байгууллагын буруугаас болох юм бол тухайн аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр өөрсдөө хариуцлагаа тооцож хүлээдэг байх зарчим руу оруулах гэсэн ийм оролдлогыг л бид хийж байгаа юм. Бид нар бол арай өөр, сонгодог зах зээлийн гэдэг ч юм уу, хэрэглэгч, нийлүүлэгч, хяналт тавьж байгаа байгууллагууд харилцан бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг байя гсэн зарчмыг л бий болгоход чиглэсэн оролдлогыг хийж байгаагаараа давуу талтай гэж үзэж байна.
З.Энхболд: - Ч.Хүрэлбаатар гишүүн ханшийн асуудал ярьж байна. Жил болгон төсөв батлахдаа байгаа ханшаар нь баталдаг. Хэрвээ төсвийн хууль хэрэгжих явцад дараа жил ихээхэн хэмжээний хөдөлгөөн гаргах бол тодотгол хийдэг энэ журмаараа явах хэрэгтэй. Тэр ханшийг Засгийн газар оруулж ирсэн. УИХ олон жил төсөв баталж ирсэнийгээ З-р хэлэлцүүлэг дээрээ өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа. Ханшинд нөлөөлдөг хэд хэдэн тоонуудаа засаад, тэрний үйлчлэлээр нөгөө хэдэн тоогоо засахад цэвэр техникийн ажил байгаа. Түрүүн Ж.Энхбаяр гишүүнийг асуухад би бас ингэж хариулсан. Монголбанк Ч.Хүрэлбаатар гишүүний асуултанд нэмж хариулья.
Н.Золжаргал: - Ханш болон валютын ханш ирэх жил 2014 он гэхэд хэд байх бол гэдэг дээр, энэнээс өөр бусад макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээр Монголбанк бүх төсөөллүүдээ гаргадаг. Энэ төсөөллөө бид нар мөнгөний бодлогын зөвлөл дээр, шийдвэр гаргаж байх явцдаа, олон нийтэд ил тодоор ярьдаг. Энэ төсөөллийнхөө хүрээнд үйл ажиллагаа, бодлогоо хэрэгжүүлдэг. Олон нийтэд ханшид нөлөөлдөг нөлөөллүүдээ ярьдаг болохоос биш, хүлээлт төсөөлөлүүдээ, ханшын тоогоо ярьдаггүй. Учир нь хүлээлтийг удирдах нь зохимжгүй гэдэг үүднээс, тэгээд ч энэ өөрөө хуулиараа хориотой байдаг учраас энэ тухай ярьдаггүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн тухай С.Дэмбэрэл гишүүн, Б.Гарамгайбаатар гишүүн нар тайлбарласан болохоор үүнийг орхиё. Тодруулаад хэлэхэд, түрүүн Д.Дэмбэрэл гишүүний асуултан дээр ч гэсэн гараад байна, нэр томьёоны зөрүү гараад байна. “Үнэ тогтворжуулахад 600-н тэрбум төгрөг, эдийн засгийг тогтворжуулахад нийт мөнгө нь” гэсэн ийм нэр томьёогоор ойлговол зүгээр байна. Урьд нь, бид Байнгын хороон дээр ч, олон нийтэд ч бас ийм нэр томьёогоор тайлбарлаж байгаа. Эдийн засгийг тогтворжуулахад гурван их наяд төгрөг, үүн дотроо үнэ тогтворжуулахад 600 тэрбум төгрөг гэдэг ийм нэр томьёоны хүрээнд хөтөлбөрүүдээ боловсруулдаг. Ингэж ч бүлгүүддээ танилцуулсан байгаа. Тоо задаргаанууд нь ингэж явж байгаа. Тэгээд дахиад нэг буруу ойлголт явж байгаа. Хөтөлбөрүүд маань Засгийн газарт өгсөн аливаа төрлийн зээл биш, эдийн засгийн идэвхжилт, бодит сектороо дэмжсэн шууд арилжааны банкнуудаас эрсдэлээ үүрээд, компаниуд маань цаашаа явж байгаа. Арилжааны банкууд маань зээл өгөхөд аливаа төрийн улс төржилт байдаггүй. Арилжааны банкууд маань цаашаа цэвэр бизнесийн байх ёстой шалгавар үзүүлэлтээр нь шалгаад, тэгээд зээлээ өгдөг тогтолцоо руу бид орсон. Монголбанкны арилжааны банканд зээл өгөх асуудал нь зээлээ тодорхой чиглэлээр, салбараар, зүйл ангиар нөхцөлүүдийг тавих нь болохоор Монголбанкны хуулийн бүх зүйл ангийн үндсэн санаа, олон улсын мөнгөний бодлогын практик, зах зээлд шилжсэн улсуудын төв банкны бодлогод бүрэн нийцсэн хуулийнхаа хүрээнд монголын аль ч хуулийг зөрчөөгүй ийм л алхамууд буюу бодлогын шинж чанартай ажлууд хийгдсэн юм.
Ч.Хүрэлбаатар: - З.Энхболд даргаа, валютын ханшийн өөрчлөлтийг З-р хэлэлцүүлэгээр хийчихэд болно гэж байна. Тэр боломжгүй. Яагаад гэвэл, төсвийн байнгын хороон дээр, төсвийн хэлэлцүүлгийн үеэр, валютын ханшийг бодитойгоор нь тооцож бай гэхээр санал хураалгаагүй. Хураалгачихвал ний нуугүй хэлэхэд, их өөрчлөлт орохгүй. Орлого талдаа жаахан өөрчлөлт 2-р хэлцүүлгээр хийгээд, тодорхой орлогууд өснө шүү дээ. Зардал дээр орлого ороод бас зардал өснө. Үүнийг хийх боломжтой байсан. Одоо бол З-р хэлцүүлгийн үед энэ санал хураалгаж болохгүй. Ингэвэл бид нар хууль зөрчсөн болох гээд байна. Дараагийн асуудал З-р хэлэлцүүлэг дээр болохгүй. З-рт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд, энэ хууль бус шүү. Олон удаа анхааруулж байгаа. Нэг өдөр хариуцлага тооцох өдөр ирэх байлгүй. Б.Гарамгайбаатар даргаа, Компаниудад ашигтай болоод л тэд үргэлжлүүлье гэж байгаа юм. Ард түмэнд ашиггүй. Үр дүн гараагүй. Инфиляци 2 оронтой тоонд орчихсон.
Ж.Энхбаяр: - Нэгдүгээрт, Мөнгөний бодлого хэлэлцэхээс өмнө бид Монголбанк, Хөгжлийн яам, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой УИХ-аас ажлын хэсэг гараад шалгасан дүнг хэлэлцэх ёстой байсан. Тэрний дүн орж ирээгүй байхад, бид энэ хөтөлбөрийг сайн, муу гэж хэлэлцэх нь хир зохистой вэ гэдгийг УИХ-ын даргаас асууя.
Хоёрдугаарт, Ажлын хэсгээс асууя. Ажлын хэсгийн төсөл дээр, Монгол төгрөгийн ханштай холбоотой том заалт /1.2/ дээр “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийнхаа суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтоно” гэдэг саналыг Монголбанк оруулж ирсэн. Ажлын хэсгээс, “төгрөгийг тогтвортой байлгах“ гэж орж ирсэн байна. Энэ хоёр маань логикийн хувьд зөрчил үүсэж байна. Энийгээ яаж тайлбарлах вэ? Ноднин бол мөнгөний бодлого дээр валютын ханшийг уян хатан байлгана гэсэн. Өнөөдөр монгол төгрөгийн ханш 1 жилийн дотор яг ЗО хувь суларсан байна. Гэтэл мөнгөний бодлого дээр бид тогтвортой гэж оруулж өгөх юм бол энэ асуудал хэрэгжихгүй. Тогтвортой байлгах бодлого баталж өгөх юм бол жаахан байгаа валютынхаа нөөцийг шавхаад дуусна гэдэг нэг ийм сөрөг нөлөө байгаа. Үүнийг яаж тооцоолсон бэ?
Гуравдугаарт, Монголбанкнаас асуулт асууя. Монголбанкинд 2013 онд баталж өгсөн мөнгөний бодлого, 2014 оны мөнгөний бодлого дотор таньд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфиляцийг барь гэдэг үүрэг өгсөн. Тэр хүрээнд нилээн их хөтөлбөрүүд хийлээ гээд З их наяд төгрөгийн энэ мөнгөний нийлүүлэлттэй тойрсон маргаан үүсээд байгаа. Орон сууцны хөтөлбөрт 1,6 их наяд төгрөг өгөөд байгаа. Энэ орон сууц нь өөрөө инфеляци мөн үү? Нөгөө Монголбанкны тавьсан зорилтын хүрээнд инфиляцийн бодлогод орох уу? Таны хэвлэлээр өгсөн тайлбарыг харахад, энэ бол хуримтлалын бодлого, хуримтлал гэсэн нэр томьёог их ашиглаж байна лээ. Тэгэхээр хуримтлал буюу барилгын салбар чинь өөрөө инфиляцийг өдөөсөн, учир нь юу гэвэл гэвэл барилгын салбар маань үндсэндээ 80 хувь нь импортоос хараат. Импортын бараа түүхий эдээр үйл ажиллагаагаа явуулдаг. 154 хувийн барилгын салбарын өсөлт чинь өөрөө жаахан валютын нөөцийг чинь асар хүчтэй шавхчихлаа шүү дээ. Тэгээд энэ жил дуусаагүй, ирэх жил барилгын ажлын үлдэгдэл, бараг 70 хувь нь санхүүжинэ, дотоод засал орно. Тэр нь үндсэндээ 100 хувь импортоос хамаатай. Энэ чинь эргээд ханш. Монголбанк хуулиар хүлээсэн үндсэн үүрэг монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн үүргийн нэгд байгаа. Энэ чинь яагаад хангагдахгүй талдаа орж байна вэ? Нөгөө талаас Монголбанкны алдагдлын асуудал байгаа. Монголбанкны хуулийн монгол банкны пассив нь актив хөрөнгөнөөсөө хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөж өгөх ёстой. Энэ асуудал улсын төсөвт суугаагүй. Үүнийг хэзээ яаж шийдэх вэ? Дараагийн томоохон улс төрийн зөрчилтэй шийдэл буюу бид нарын зохицуулж чадаагүй зүйл бол бонд. Бас дээрээс нь тогтворжуулалтын хөтөлбөрийг Монголбанкны нийлүүлэлт төсвийн гадуур яваа зохицуулалтыг яаж ойлгох вэ? Одоо орж ирсэн хөтөлбөрөөр бол энэ жил 2013 оных явж байгаа. Энэ бодлого үргэлжилнэ. Үр дүнг нь дараа жил үзэх байх. Үр дүн дараа жилийн өдийд тооцогдоно шүү.
С.Дэмбэрэл: - Шалгалтын хувьд, логик дарааллаар, шалгалтаа хийчихээд дараа нь мөнгөний бодлогоо ярих ёстой гэсэн тийм санаа хэлж байна. Нэг талаар зөв юм шиг. Гэхдээ бодит байдал дээр 20 жил шалгаагүй юмыг эдийн засгийн байнгын хороон дээр санаачлаад, тогтоол гаргаад, бүх намын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулаад, энэ З институцийг шалгасан. Тэр шалгалтын үр дүн энэ мөнгөний бодлоготой уялдсан уу гэвэл уялдсан. Өөрөөр хэлбэл, хэдий шалгалтын үр дүнгээ яриагүй ч гэсэн аудитийн болон бусад дүгнэлтүүд нь гарчихсан байгаа учраас мөнгөний бодлогоо сайжруулахын тулд З газар суулгаж өгсөн.
1. УИХ-ийн тогтоолд
2. Үндсэн чиглэлд
3. 2014 оны Монгол банкны үйл ажиллагааных нь төлөвлөгөөнд /Та бид үүнийг батлах ёсгүй/ хуваагаад ажил хэсгийн саналууд орчихсон байгаа. Тийм учраас нь би тэр талаас нь ингэж хариулья.
2-рт, ханш гэж хариулахаас нь өмнө сая Ч.Хүрэлбаатар гишүүн “Цаана чинь бүх юмны үнэ өсчихөөд байхад юун үнэ тогтворжих...” гэж ярилаа. Үнэн. Инфиляци зугуухан өсөж байгаа юу гэвэл өсч байгаа. Гэхдээ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн чинь гол санаа нь үнийн өсөлтийн хурдцыг нь сааруулах явдал болохоос биш, абсолют утгыг нь бууруулах гэсэн утга биш шүү дээ. Тэр талаас нь учраас зах зээлийнх нь зарчимд нь шилжүүл, захиргааны аргаар үнийг нь битгий тогтоож бариад бай гээд байгаа юм. Тийм учраас түрүүн Б.Гарамгайбаатар дарга хэлсэн. Бид том, жижиг, дунд оролцуулсан нефтийн 13 компанитай уулзсан. Зөвхөн ганц жишээ болгоод хэлэхэд. Тэр 13 компаниудын жишээн дээр бол, энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьсан. Дээр нь бас Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр, төрийн 4 яам оролцож, энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн ингэж ингэж манай салбарт гарлаа. Манай салбарын хувийн хэвшлийнхэн ингэж ярьж байна гэж хэлсэн. Гэхдээ бид шалгалтын хэсэг ажлын хэсэг юу гэж үзсэн бэ гэхээр, энийг бүр илүү сайжруулах хэрэгтэй юм байна, энэ өөрөө шудрага бус өрсөлдөөн тухайн салбарт үүсгэчих вий гэж сэрэмжлүүлэг өгье нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хоосон сэрэмжлүүлэг биш мөнгөний бодлогын чиглэлд нь бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих тогтолцоог Засгийн газартай хамтарч дэмжиж ажиллана гэдэг зүйлийг мөнгөний бодлогын түүхэнд нэг ч орж байгаагүй энэ өгүүлбэрүүдийг оруулж өгсөн. Тийм учраас миний ярьж байгаа зүйл бол Ц.Нямдорж гишүүнээ, ганц миний бодлого биш, ажлын хэсгийн бодлого. Цаашдаа ярих асуудал бол, шалгалтын үр дүнд бас таны бодлого оролцчихсон явж байгаа. Ханшийн хувьд Ж.Энхбаяр гишүүн “1-р зүйл” гээд их зөв хэллээ. Гэхдээ Монголбанкны тухай хуулийн 4-р зүйл, 22-р зүйл, валютын зохицуулалттай хуулийн 7,8,17-р зүйлд Монгол улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх тухай хуулийн Монголбанканд олгогдсон 4 бүрэн эрх байгаа. Энэ бүхний хүрээнд харахад Монголбанк төрийн мөнгөний бодлого бол:
1-рт монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангана.
2-рт үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжинэ гэсэн 2 хосолмол зорилготой байж байгаа. Энэ зорилгын хүрээнд энэ жилийн мөнгөний бодлого хийгдээд, энэ зорилгын хүрээнд агуулга нь тэгж гарч ирсэн гэж хэлмээр байна.
З-рт, төсвийн гадуурх бондын асуудал бол манай ажлын ... Гэхдээ өчигдөр би та бүхэнд хэллээ. Хөгжлийн банкыг банкны системд холбоотой, харилцан уялдаатай нэг бүрэлдэхүүн хэсэг болгох асуудлыг бид шийдэхгүй бол, энэ төсвийн гаруурх гэдэг юм маань Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжээд, цаашдаа хяналт алдагдаж болох эрсдэл байгаа учраас энэ асуудлыг эдийн засгийн байнгын хороогоор ярья гэж өчигдөр протоколоор тэмдэглэсэн гэдгийг дахин хэлье.
Н.Золжаргал: - Тэгэхээр энэ орон сууц... /урд нь яриад л байхад, санаатай ингээд байгаа юмуу/ З их наяд төгрөг маань эдийн засгийг тогтворжуулахад, үүнээс 600 тэрбум нь үнэ тогтворжуулахад зориулагдсан. Эдийн засгийг тогтворжуулахад энэ эх үүсвэр зарцуулагдаагүй байсан бол Эдийн засаг дотор ... моделоор эргээд, бид нар энэ оноо дүгнэхэд 170-аад мянган ажлын байр байхгүй болох буюу эдийн засгийн өсөлт маань хасах болох байжээ гэсэн судалгааны тоонууд гарч байгаа. Энэ судалгааны тоонуудыг бид нар урьд нь танилцуулсан. Монголбанкны хувьд эпотек моргежийн тогтолцоо гэдэг маань өрх гэр, дундаж давхарга маань өөрөө хуримтлал руу олж байгаа орлогныхоо талыг хуримтлуулдаг ийм тогтолцоо учраас үүнийг бид дэмжээд байгаа юм. Дэлхийн бүх банк үүнийг дэмждэг. Бүх эдийн засаг үүнийгээ дэмждэг. Хэрэв үнэхээр эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурь нь дундаж давхаргын хуримтлал юмаа гэдэг ийм онолын ойлголтон дээрээ нэгдэж байгаа тохиолдолд төв банкных нь хийдэг гол бодлого нь энэ байдаг. Иргэдийнхээ, ялангуяа дундаж давхаргынхаа хуримтлалыг дэмжих. Хэрэв олж байгаа орлогынхоо 50 хувийг хуримтлуулаад байгаа тохиолдолд үүнийг дэмждэг бодлого явуулах хэрэгтэй. Энэний хамгийн зохимжтой бодлого нь моргежийн бодлого байдаг. Энэнээс өөр мэдээж олон хэрэгсэл бий. Үүнийг шат дараатайгаар бид нар хэрэгжүүлнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн моделийнхоо зүгээс энэ бид нарын хувьд хуримтлалын бодлого. Энэ монгол улсын дундаж давхаргын, ер нь монгол улсын эдийн засгийн тогтвортой урт хугацааны өсөлтийнх нь суурь нь болох ёстой юмаа. Жилийн өмнө 20000 өрх нийт орлогынхоо 50 хувийг хуримтлуулдаг байсан бол энэ жил 40000 өрх хуримтлуулдаг болсон. Үүнийг бид цаашид нэмэх ёстой. Энэ цаашдаа нэмэгдсээр байгаад монгол улсын нийт GDP /дотоодын нийт бүтээгдэхүүн/-ий 50 хувьтай тэнцэх моргежийн багцтай болбол энэ бол дундаж давхарга маань иргэд маань хүчтэй болж байна, тэнд хуримтлал бий болж байна гэсэн үг бөгөөд тэр иргэд маань тэр хэрээрээ бэлэн мөнгөө, орлогоо шууд бараа руу, лангуу руу оруулж, тэр тухай бүрд нь инфиляци үүсэх тийм нөлөөлөл багасдаг юм. Энэ бол өөрөө шинжлэх ухаан, онолын, судалгааны хувьд дэлхий нийтэд бий болчихсон зүйл болохоор Монголд ч ялгаагүй. Энэ, хуримтлалыг дэмжиж байгаа бодлогыг урьд нь хэрэгжүүлж байгаагүй. Одоо Монголбанк энэ моргежийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаараа хуримтлалыг дэмжиж байгаа бодлого явуулж байна. Үүгээрээ дараагийн шатанд инфиляци хүрэхийн чөлөөт үлдэгдэл нь инфиляцид нөлөөлөх нөлөөллийг багасгаж байгаа юм. Огцом нөлөөлөл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ урьд нь үүнийг бэлэн мөнгө тарааж нэмдэг байсан бол, одоо бэлэн мөнгө тараах нь багассан тохиолдолд харин цалин, бодит орлогынх нь тодорхой хувийг хуримтлал болгон хувиргаж байгаа ийм бодлого юмаа. Энэ эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн хүрээнд импорт огцом өсч, валютын хэрэгцээ улам нэмэгдлээ гэсэн таны энэ дүгнэлт статистик тоогоор нотлогддоггүй. Барилгын салбарын импортын тоо бол энэ жил 5-хан хувиар өссөн байдаг. Барилгын салбрын маань нийт эдийн засаг дотроо эзлэх байр суурь, өөрийнх нь өсөлт урьд өмнө үзэгдэж байгаагүй ийм байр суурьтай байгаа. 2014 оны барилгын салбарын нийт нийлүүлэлтээ бол энэ 2013 онд хийж эхэлсэн гэдгийг гишүүн бол сайн мэдэж байгаа. Энэ бол бидний хувьд нэг жил хэдэн сараар хийгддэг хөтөлбөр биш. Ялангуяа барилгын салбарт бол урдьчилсан жил барилга маань 18 сарын дотор баригддаг. 24 сар, тэгээд цаашаа явдаг учраас энэ хөтөлбөр бол дунд хугацааны хөтөлбөрүүд, барилгын салбарын үнэ тогтолт, үнэ бүрдэлт, үнэ өсөлт, үнэнд хэрхэн компонентууд нь нөлөөлж байгаа талаарх тооцоонуудаа хийхийн тулд ганц хоёр сараар хийдэггүй, нилээн урт хугацаагаар хийдэг. Үүнийг хэмжих зорилгоор барилгын салбар дээр 4 төрлийн индекс энэ 11 сараас гаргаж, зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ. Үүний үр дүнд энэ тоо бол тодорхой болох болов уу гэж бодож байна. Монголбанкны алдагдлын хувьд бол жил болгон, сүүлийн З-н жилд УИХ дээр хүсэлтээ тавьдаг. Шийдвэрлэх эрх нь УИХ дээр байдаг учраас алдагдлаа яаж шийдвэрлэх тухай УИХ-д саналаа тавьж асуудаг. Энэ жилийн 8-р сард албан тоот хүргүүлсэн байгаа. Одоо байгаа энэ алдагдал бол 1 сарын дотор, нэг жилийн дотор бий болчихсон юм биш. Олон жилийн хуримтлагдсан алдагдал маань ЗОО тэрбум төгрөг дээр байгаа. Гэхдээ энэ маань өөрөө эдийн засгийн аливаа нэг өсөлтөнд ч юмуу, эдийн засагт ямар нэгэн нөлөө байхгүй. Хэрэв улсын төсвөөр дамжиж, аливаа нэг өр юмуу, аливаа нэгэн бэлэн мөнгөөр энэ хаагдах тэр шийдвэрийг УИХ гаргах юм бол харин энэ нь эдийн засагт нөлөөтэй. Одоогийн байгаагаар, эдийн засагт аливаа нэг сөрөг юмуу, эерэг нөлөөлөл байхгүй. Аливаа төв банкы балансан дээр алдагдал гэж ойлголт байдаг. Тийм түвшиндээ явж байгаа. Эдийн засгийн шууд нөлөө байхгүй.
Ж.Энхбаяр: - Ирэх онд барилгын салбарыг дэмжих хөтөлбөр үргэлжилнэ гэж ойлголоо...
/үргэлжлэл бий./
Tweet