Монгол Улсын ерөнхий сайдын 2013 оны 11 сарын 14-ны 177 тоот захирамжаар "Шинэчлэлийн засгийн газраас бүх төрлийн зөвшөөрөл, лицензийн тоог зохистой хэмжээнд бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад актыг хэвээр үлдээх буюу хүчингүй болгох, шат дамжлагыг хялбарчилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн ахлаж ажиллах энэхүү ажлын хэсгээс УИХ-ын гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр ажлын хэсгийн бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, М.Зоригт нар орж ажиллах ажээ. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2013 оны 12 сарын 28-ны дотор танилцуулах ёстой юм байна.
Tweet