Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 11 сарын 21-ны тогтоолоор "Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Ч.Улаан, А.Тлейхан, Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар бүрэлдхүүнд нь орсон ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Зоригт ажиллах юм байна. Ажлын хэсэг нь мэргэжил, арга зүйн туслалцааг холбогдох яам, бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулан авах бөгөөд 2013 оны 12 сарын 05-ны дотор Байнгын хороонд тогтоолын төслөө танилцуулах ёстой юм байна.
Tweet