Улсын Их Хурлын даргын 2013 оны 07 сарын 10-ны 119 тоот захирамжаар "Монгол улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан, төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефьт, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Н.Батцэрэг, М.Батчимэг, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, М.Зоригт, Ц.Дашдорж, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан нар орж, Г.Батхүү гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсэг нь Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль тогтоох байгууллагуудтай холбогдох уулзалт, айлчлалуудыг зохион байгуулах, мөн дээрх асуудлаар дүгнэлт гаргаж, шаардлагатай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан, 2013 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй юм байна.
Tweet