demberels@parliament.mn   51 261503

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 611

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11 дүгээр сарын 11-ний Даваа гарагт, 15.00 цагаас “А” танхимд боллоо.

С.Дэмбэрэл: Би дөнгөж сая Монгол банкны ерөнхийлөгч, ерөнхий эдийн засагч нартай 2 цаг гаруй уулзаж, ярилцлаа. Тэгээд та бүхэнд тараагдсан материалыг дотор задалж ярилцаад, ганц нэг зүйл хасч, нэлээд зүйлийг тогтоолын хэсэгт орууллаа. Та бүхэнд тараагдсан зүйлс тогтоолын хэсэг, үндсэн чиглэл, ажлын төлөвлөгөө гэсэн 3 хэсэгтэй байгаа. Тогтоол жаахан уртсаж, үндсэн чиглэл арай багассан. Нэлээд зүйлийг ажлын төлөвлөгөө рүү оруулж өөрчилсөн. Түүнийг хараахан томьёолж бичээгүй байна. Удахгүй ирнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол банкныхан манай ажлын хэсгийн гаргасан саналууд дээр ажиллаж, өчигдөр шөнө 03:00 цагт боловсруулж дуусгасан байна. Манай ажлын хэсэг дээр гарсан санаануудыг тогтоолын төсөл, үндсэн чиглэл болон ажлын төлөвлөгөөнд тус тус оруулсан байна. Үүнийг сая сууж ярилцаад, засвар хийлж ярилцсан. Маргааш өглөө бэлэн болно гэсэн. Гэвч өнөөдөр бэлэн болгож, ажлын хэсгийн гишүүдэд тараах хэрэгтэй байна. Манай ажлын хэсэг үүн дээрээ дахин нэг хамт сууж ярилцаад, тэгээд байнгын хороогоор оруулах хэрэгтэй. Цаг хугацаа бий. Шахаж яаруулах хэрэггүй л байгаа юм. Гэтэл төсвийн өмнө батлуул гээд яаруулаад байх юм. Гэвч төсвийн өмнө батлуулах ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Маргааш байнгын хорооны хурлын дараа ажлын хэсэг хуралдаад, нөгөөдөр юм уу, түүний дараа өдөр л байнгын хороогоор оруулмаар санагдаж байна.

Б.Гарамгайбаатар: - Нэгэнт маргаашийн байнгын хорооны хэлэлцэх асуудалд орчихсон учраас өглөө тайлбараа хэлээд, хойшлуулъя. Өөр арга байхгүй. Дэг нь тийм юм. Одоо энэ гар дээр байгаа зүйл хэр өөрчлөгдсөн бэ?

С.Дэмбэрэл: Үндсэн чиглэлд нэлээд олон санаанууд нэмэгдсэн. Одоо Монгол банк дээр сүүлчийн байдлаар эмхэтгэгдэж байна. Тогтоол руу орох хэсгүүд нь ороод маргааш өглөө тогтоолын төсөл байдлаар гараад ирнэ. Үндсэн чиглэл төслөөрөө ирнэ. Мөн Монгол банкны ажлын төлөвлөгөө ч хамт бэлэн болчихно.

Б.Гарамгайбаатар: - Тэгвэл өнөөдөр бэлтгээд, маргааш тогтоолын төсөл дээрээ нэг бүрчлэн санал хураагаад, нөгөөдрийн байнгын хорооны хуралд оруулж болох юм байна.

С.Дэмбэрэл: - Бид л тохирч чадвал болно гэж бодож байна.

А.Тлейхан: - Манай намын бүлэг дээр С.Дэмбэрэл гишүүний гаргасан саяын санал дээр ярилцсан. МАН-ын саналыг авч тусгах юм бол цаашдаа саатуулах зүйлгүй, нэг мөр шийд гаргах боломжтой гэж үзэж байна. Бидэнд 5 санал л байна.

  1. Мөнгөний бодлогын талаар манай намын бүлгээс 10 сарын 10-нд гаргасан 6 заалттай санал дүгнэлт байгаа. Түүнээс нэг заалт нь энд орхигдоод байна. Тэр нь, “үнэ тогтворжуулах төслийн хөрөнгийн хэмжээ, дэмжих салбар, чиглэлийг нь гаргаж, УИХ-ын батлах тогтоол, шийдвэр дотор орох ёстой” гэсэн зүйл юм.
  2. Мөн УИХ-аас хэрэгжилтэнд нь хяналт тавих механизм байх ёстой гэж үзэж байна. Үүнийг ямар нэг хэмжээгээр тусгах хэрэгтэй байна. Эс тэгвэл манай намын гишүүд, үүнийг шаардаад, тогтоолыг батлахаас татгалзах магадлалтай.
  3. Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл гишүүний бэлдсэн зүйл дээр 3 санал байна.
    1. 1.5 дээр нэлээд хэдэн сангууд үүсгэж, тэр сангуудад Монгол банкнаас санхүүжилт оруулъя гэсэн санаа бий. Үүнийг манай намын бүлэг дэмжихгүй байна. Эдийн засгийн аль нэг бодит салбарыг дэмжих хэлбэрээр явсан нь дээр байх. Монгол банк сангууд руу мөнгө хийх нь зохимжгүй гэж үзэж байна.
    2. 1.11 дээр“төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийн гадаад, дотоод төлбөр тооцоо, хадгаламжийн дансны гүйлгээнд Монгол банкнаас хяналт тавих механизм бий болгоно” гэсэн байна. Энэ хэрэггүй байхаа. Монгол банк бол макро түвшний бодлого явуулдаг тул ийм жижиг зүйл рүү оруулмааргүй байна. Үүнийг хяналт тавьдаг бусад байгууллагуудад хариуцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
    3. 1.12 дээр “валютын ханшны өөрчлөлтөөс болж аж ахуйн нэгж, байгууллагуудад үүссэн алдагдлыг төв банк, засгийн газар хуваалцах тухай” заасан байна. Энэ бас буруу байхаа. Ингэж хэт жижиг түвшин рүү орж ирж болохгүй. Ингэвэл жижиг наймаа эрхлэгч хүртэл нөхөн төлбөр авна гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс энэ хэрэггүй гэж үзэж байна.

Эдгээр 4 саналыг анхаарч хүлээн авахыг хүсч байна.

Б.Гарамгайбаатар: - Манай байнгын хороо “үнэ тогтворжуулах талаар” төслийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг шүү дээ.

А.Тлейхан: - Байнгын хороо албан ёсоор хариуцдаггүй, шаардлага гарвал л ажлын хэсэг томилдог. Энэ гарч байгаа Мөнгөний бодлогын хэрэгжилтийг хянах асуудалд заавал заалт байх ёстой. Тэгж байж энэ зөв хэрэгжинэ гэж үзэж байна.

С.Дэмбэрэл: - Яг эдгээр асуудлыг Монгол банктай сая ярилцсан. Жишээлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бүр нарийвчлан авч үзээд, дэд хөтөлбөр болгон оруулж, тэрний хэрэгжилтэнд анализ дүгнэлт хийх, хяналттай, ил тод байлгах талаар дэлгэрэнгүй заалт байдлаар хийгээд өгчихсөн байгаа. Яг танай намын бүлгийн дүгнэлтийн дагуу боловсруулж оруулсан. Хангаттай сайн зааж өгсөн. Тогтоол дотор нь орчихсон байгаа. Ерөнхийдөө мөнгөний бодлогыг манай байнгын хороо хянаад л яваа шүү гэдэг Б.Гарамгайбаатар гишүүний хариутай санаа нэг байна. Бүр яам болгоноор нь ярьж байгаа. Үүнийгээ улам сайжруулах л хэрэгтэй гэж бодож байна.

1.5 –ын хувьд, бас одоо байгаагаас арай өөрөөр хийхээр болсон. Үүнийг Н.Золжаргал тайлбарла даа.

Н.Золжаргал: - 1.5 –ыг УИХ-ын тогтоолын төсөлд ингэж томьёолсон. “Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэх ажлыг дэмжих” гэсэн байдлаар томьёолсон. Монгол банкнаас санхүүжилт хийх гэсэн томьёолол байхгүй.

Б.Гарамгайбаатар: - Энэ 1.5-ыг “Баялагын сан” зэрэг олон сангуудыг нэгтгэх бодлого барьж байгаатай уялдахгүй юм уу?

С.Дэмбэрэл: - 1.5-ыг тэгж уяах хэрэггүй. Угаасаа тусгай сангуудын журам тусдаа байгаа. Харин энэ заалт нь тухайлбал, Засгийн газар хэрвээ “Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих сан”-г дэмжих бодлого баримталбал Монгол банк бас дэмжиж ажиллана гэсэн санаа болж өөрчлөгдсөн. Тэгж байж гарч байгаа элдэв гомдлууд шийдвэрлэгдэнэ. Жишээлбэл, “үнэ тогтворжуулах хөтөлбөр” дээр “хэдхэн секторуудыг л дэмждэг, бусдыг нь орхичихдог, шударга өрсөлдөөн үүсэх нөхцөл алга...” гэхчилэн гардаг гомдлуудыг хэрхэн зохицуулах талаар заагаад оруулчихсан байгаа. Засгийн газарт энэ чиглэлээр даалгаварыг нь өгчихсөн. Засгийн газар, Монгол банк 2-ыг хамтраад, ийм чиглэлээр нь анхаараарай, Засгийн газар нийт секторуудад эдийн засгийн тэгш орчин үүсгэхийг бодоорой гэж заасан. Мөн нөгөө талаас, эдийн засгийн нийт идэвхжлийг хангахын тулд Монгол банк, Засгийн газрыг дэмжээрэй гэж заасан. 1.11 –ыг бүр авчихсан.

Н.Золжаргал: - 1.12 –ын хувьд “гадаад валютын ханшийн эрсдлийг зээлдэгч, банк, засгийн газар хооронд харилцан хуваах замаар бууруулах тогтолцоогоо бүрдүүлэх” гэсэн байдлаар оруулсан. Үндсэн чиглэлд ч ингэж орсон. Өөрөөр  хэлбэл, заавал ээлжтэй явдаг гэсэн санааг л гаргасан юм. Түүнээс, дурын хүнд нь ханшийн зөрүүг май гээд нөхөн төлбөр байдлаар өгөөд байх тухай заалт биш. Үндсэн санаа нь банк, харилцагч, засгийн газар эрсдлээ хуваах үндсэн зарчим, журмаа гаргаж өг гэсэн утгатай.  

С.Дэмбэрэл: - Ингээд, МАН-ын гаргасан саналууд бүгд ингэж туссан байна. Сүүлийн хувилбарт тодорхой харагдана.

Н.Золжаргал: - “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хэрэгжилтийг бид 2013 оны 04 сард тайлан тавьж байсан. Цаашид тогтмолжуулж болно. Үнийн дүн, чиглэл, салбар зэрэг мөнгөний бодлогын дотор байгаа компанент тус бүрээр зааж гаргаж бид чадахгүй. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын хэрэгсэл тус бүр рүү орсон үндсэн чиглэлийн заалт байж болохгүй. Үүнийг тогтоолоор зааж өгөх боломжгүй юм. Тухайлбал, Монголд энэ сард тэдэн төгрөгтэй байна шүү гэдгийг зааж тогтоох боломжгүй юм.

С.Дэмбэрэл: - “Үнэ тогтворжуулалтын хөтөлбөр”-т манай байнгын хорооны саяхны нэг ажлын хэсгийн шалгалтаар гарсан гол зөвлөмжүүд, Аудитын газрын зөвлөмж зэргийг бүгдийг тусгачихсан байгаа. Хөтөлбөрт хяналт тавьдаг механизм нь байгаа учраас түүнийг төгөлдөржүүлэх асуудлыг л ярилцъя. Хяналт тавих механизм, чиглэлүүдийг нь тодорхой болгоод заалт болгоод оруулчихсан. Анхны төсөл дээр хяналтыг “үргэлжлүүлнэ” гэсэн байсан бол одоо нэлээд дэлгэрэнгүй заалт болоод орчихсон. Сүүлийн хувилбар дээр ийм ийм чиглэлээр, энэ энэ субьект, ингэж хяналт тавина, ингэж анхаарна гээд тодорхой заачихсан учраас одоо нэмж оруулах хэрэггүй болсон. Тэр тогтоолд орчихсон. /Н.Золжаргал холбогдох заалтыг уншив./

Л.Энх-Амгалан:  Яагаад санамж бичиг гэж байгаа юм бэ? Гэрээ байх ёстой биш үү?

Н.Золжаргал: - Гэрээ байж болохгүй. Тэгэх юм бол Монгол банк, Засгийн газар 2 ёстой та нарын хэлдгээр “нэг хөнжилд” орчихно. Монгол банк бие дааж үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж байх ёстой. Бид уян хатан хэлбэрээр үйл ажиллагаа явуулахын тулд гэрээ биш, санамж бичиг байдлаар хамтарч ажиллах сонирхолтой байгаа... Гэрээ хийчихвэл өөрчлөх аргагүй, зарим хөтөлбөрийн мөнгийг буцаан татах боломжгүй болчихно. Харин хөтөлбөрт өөрчлөлт орвол буцаан татдаг байх сонирхол бидэнд бий.

С.Дэмбэрэл: - Гэрээ хийж болохгүй үндэслэл бий. Бид төв банкны бие даасан, хараат бус байдалд нь нөлөөлөхүйц гэрээ хий гэж тулгаж болохгүй. Энэ институци ямар түвшинд Засгийн газартай хамтран ажиллахаа өөрсдөө шийдэх эрхтэй шүү дээ. Санамж бичгээр үү, гэрээгээр үү гэдгээ бие дааж шийдэх ёстой. Энэ чинь хуулиараа бие даасан, хараат бус институци. Түүнд нь халдаж болохгүй. Энэ бол санамж бичиг. Харилцан ойлголцлын бичиг ч биш, гэрээ ч биш. Тодорхой ажил дээ, эдийн засгийн тодорхой секторууд дээр дэмжлэг үзүүлэх зорилгоор явуулж байгаа хамтын ажиллагааны бичиг шүү дээ.

Л.Энх-Амгалан:  - Санамж бичиг гэдэг чинь юу юм бэ? Гэрээ байгуулахын өмнөх шат биш үү?

С.Дэмбэрэл: - Заавал гэрээ болох албагүй л дээ. 3 жилийн хугацаатай байгуулсан санамж бичиг дотор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед тавих хяналтууд маш хангалттай хийгдчихсэн байгаа.

А.Тлейхан: - Хөтөлбөр дотор чинь тоо алга байна л даа. Ерөнхийд нь заачихсан учраас тодорхой бус байна гэж үзээд байгаа юм. Хэмжээ, чиглэл нь тодорхой биш байна. Хэдэн их наяд төгрөгөөр юуг санхүүжүүлнэ гэж заагаагүй байна шүү дээ.

Н.Золжаргал: - Тооны хувьд нэг л тоо хэлж болно. УИХ-аас нийт М2-ынхоо дүнг тогтоочихвол бидэнд мөнгөний бодлого боловсруулах ч шаардлагагүй болчихож байгаа юм. Мөнгөний бодлого дотор байдаг 1 компанентыг бид авчираад тоо заагаад, хатуу чиглэл заагаад явчихаар мөнгөний бодлого маань уян хатан чанараа алдчихна. М2 маань 20%-оос илүү гараад явчихвал бид хөтөлбөрүүдээ аяндаа татна.

С.Дэмбэрэл: - Монгол улсад мөнгөний бодлогын дэглэм маань мөнгөний агрегатуудыг онилдог дэглэм биш юм шүү. Энэ улс орнууд аль хэдийн орхичихсон дэглэм. Тийм учраас ийм байна ч гэж бас хэлж болохгүй. Манайх бол инфмляцийг онилох чиглэл рүүгээ явж байгаа л улс орон. Чиглэл бол маш тодорхой байгаа. Энэ чиглэлүүд маань л үргэлжилнэ. Дэд хөтөлбөрүүдээрээ үр дүнг нь хэмжинэ. Тэрнийхээ үндсэн дээр ямар ололтууд гарсан, ямар дутагдал гарсан юм бэ, тэгэхээр дараа жилдээ зах зээлийн зарчмаар үе шаттай шийднэ гэж ярьж байна шүү дээ. Зах зээлийн зарчмаар үе шаттай шийднэ гээд өгүүлбэрээр хэлчихсэн юмыг заавал тоогоор илэрхийлнэ гэдэг бол маш буруу зарчим юм шүү.

А.Тлейхан: - Тэгэхээр, та нарыг тоо, чиглэл зааж болохгүй гэсэн хуулийн заалтаа аваад ир гэвэл юу гэж хэлэх улс вэ? Тийм заалт байхгүй  шүү дээ. Тиймээс тэр 4 үндсэн чиглэлийнхээ нэрийг, 3 их наяд төгрөг хүртэл гэдгээ л оруулаад биччих л дээ. Энэ чинь юу нь хүнд байгаа юм бэ? Манайх шиг ийм том намын саналыг хүлэж авахгүй байж болохгүй шүү дээ. Үгүй гэвэл, би намын бүлэг дээрээ очоод, ажлын хэсгийн дарга С.Дэмбэрэл манай намын саналыг хүлээж авахгүй байна гээд л хэлчихье. Бидэнгүйгээр хийх гээд байгаа юм бол бид оролцохоо больчихъё.

С.Дэмбэрэл: - Та тайвшир. Ийм юман дээр бухимдаад яах вэ. Би тэр чиглэл гэдгийг чинь ойлгохгүй байна. Миний ойлгож байгаагаар, энэ хөтөлбөр дотор тэр тэр секторуудад гээд заачихсан байгааг нь би чиглэл гэж ойлгож байна. 4 чиглэл бий. Түүнийг дэлгэрэнгүй болго л гэж ойлгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, “үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг ....тэр, тэр секторуудад 2014 онд үргэлжлүүлнэ” гээд дэлгэрэнгүй өгүүлбэрээр давтаад бич гэж байгаа юм байна.

Б.Гарамгайбаатар: - Тлейхан гишүүн ээ. Өмнө нь УИХ жил бүр мөнгөний бодлогоо зөндөө л баталж байсан биз дээ. Стандартаар хийгддэг өмнөх зүйлсээс чинь юу нь өөрчлөгдөө вэ? Тогтоолд ганц нэг онцлог зүйл л өөрчлөгддөг биз дээ? Зөвхөн манайд ч биш, нийтдээ л тийм практиктай биш үү?

А.Тлейхан: - Өмнө нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг хэлбэрээр Монгол банкнаас ийм их хэмжээний мөнгө гаргаж байгаагүй. Тийм учраас шинэ зүйлд шинээр л хандах ёстой гэж бодож байна.

С.Дэмбэрэл: - За ойлголоо. Хэдийгээр саяхан чиглэл тус бүрээр нь ярьчихсан ч гэсэн, чиглэлүүдийг дэд хөтөлбөр тус бүрээр нь биччихье... Та нарын тавьсан бүх саналыг сонслоо. Та нар улстөржихөөр улсууд биш шүү дээ. 2013 оны мөнгөний бодлого батлах үед та нар УИХ-ын гишүүний эрхтэй байсан ч байнгын хороонд хуваарилагдаагүй байсан. Тэр үед Монгол банк та нарын харуулаад байгаа шиг зүйлийг үзүүлээд, түүн дээрээ үндэслэн мөнгөний бодлогоо боловсруулаад оруулаад ирсэн юм. Тэр нь “Инфиляцийн нийлүүлэлтийн гаралтыг ихэсгэнэ...” гэсэн үгээр илэрхийлэгдэж байсан юм. Үүний үндсэн дээр 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Зээлийн тасалдал 2013 онд болж магадгүй гэдгийг урьдчилан тооцоолсон учраас арилжааны банкнуудыг татан оролцуулсаныгаа үргэлжлүүлэх л бодлого явж байна.

 Б.Гарамгайбаатар: - Тлейхан гишүүний намаасаа оруулж ирсэн саналуудыг хүлээж авлаа шүү дээ. Одоо цаашаа явъя.

А.Тлейхан: - 4 санал хэлсэн. 3-ыг нь оруулахаар болсон. Одоо ганцхан  манай намын бүлгээс тавьсан “үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашдаа хэрэгжих юм бол, хэдий хэмжээний мөнгөөр ямар салбарыг дэмжих юм бэ, үүнийг эргэж хянах механизм нь ямар байх ёстой юм бэ гэдгийгээ илүү тодруулж өгөөч” гэсэн зүйлийг л шаардаад байна л даа. Үүнийгээ тодорхой болгохгүй бол манай намын нөхдүүд маргана гэж анхааруулаад байгаа юм.

С.Дэмбэрэл: - Чиглэл бол тодорхой. УИХ-аас хоорондоо санамж бичиг байгуулчихсан энэ 2 субьектэд “та нар энэ жилийг тэдийг зарцуул гэж хэлж болохгүй биз дээ? Нэг нь Засгийн газар, нөгөөх нь бие даасан хараат бус байгууллага шүү дээ.  Эсвэл энэ 2-ын аль нэг нь дангаараа шийд гаргаж болохгүй биз дээ. Энэ чинь үргэлжилж байгаа процесс учраас, “энэ жил ийм ийм зүйлүүдийг анхаараад, үүн дээр тухайлбал нефть компаниудад ийм зүйл болсон байна. Арилжааны банкнуудад ийм ийм зүйл хэрэгтэй байна...” гэхчилэн хоорондоо яриад гарцаа гаргаад явах ёстой зүйл шүү дээ. Бид юунд нь оролцох юм бэ?

А.Тлейхан: - Бид зарцуулах дээд хэмжээг нь тавьж өгөх ёстой юм. Харанхуйгаар юм баталж болохгүй шүү дээ. Ямар нэг хэм хэмжээ байх ёстой биз дээ?

С.Дэмбэрэл: - Мөнгөний бодлого явуулна гэдэг чинь мөнгө гаргана л гэсэн үг шүү дээ. Бид Монгол банкинд мөнгөний нийлүүлэлтийг 2014 онд тэд болго гэж хэлдэггүй биз дээ? УИХ-ын түүхэнд хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Тэрэнтэй л адилхан шүү дээ...

Тэгэхээр бид ойлголцлоо. Маргааш өглөө бүх зүйл бэлэн болохоор дахин ярилцъя. өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд тараамаар байна. Аль болох эрт тараагаарай. Ажлын хэсгийн хурал амжилттай боллоо. Та бүхэнд баярлалаа.

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 20 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The

Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that

Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call

Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met

Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs

Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery

Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores

Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter

Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->