УИХ-ын “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо”-ны хуралдаанаар “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэл”- ийг авч хэлэлцэх үеэр:
Р.Бурмаа: - Засгийн газрын хийж байгаа бүх зүйлийг мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт рүү авчирч хийгээд байх юм бол тусад нь ингэж 26 зорилт гаргаж ирж давхар ярих ямар хэрэгтэй юм бэ? Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд төсөвтөө ийм зүйлсийг тухайлан нэмж оруулах хэрэг юу байгаа юм бэ? Ерөөсөө л засгийн газрын хийж байгаа ажлыг бүхэлд нь хамруулах гэж байгаа юм бол иусад нь ингэж ярьж цаг барж яах юм бэ?
С.Дэмбэрэл: - Р.Бурмаа гишүүний үгийг дэмжиж байна. Бид цаг алдаж байна. Тийм учраас үүнийг буцаая. Сайжруул. Нэмж хэлэх нэг санал байна. “Бүрэн биелсэн” гэж бичсэн байна. Тийм зорилт байхгүй. Тэр байтугай Эрүүл мэндийн салбарт, нялхсын эндэгдэл Ази Номхон далайн бүсдээ буурсан хэдий ч ерөнхий утгаараа өндөр байгаа. Үүнийг биелсэн гэж хэзээ ч ярьж болохгүй. Дээр нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдхүүнтэй харьцуулахад хүрэх ёстой түвшиндээ хүрээгүй байгаа. Ийм, хүрэх ёстой болзолоо хангаагүй байж “ биелсэн” гэж ярьж огт болохгүй. Ихэнх зүйлдээ “нэмэлт санхүүжилт, нэмэлт арга хэмжээ авч байж биелэх боломжтой” гэсэн тийм л хариу гарахаар байна. Ялангуяа “бүрэн биелсэн” гэдэг үг бүр байхгүй шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нөгөө талаар “Мянганы хөжлийн зорилтууд” гэдэг энэ зүйл маань хэдэн яамнуудын дунд хаячихсан зүйл болжээ. Ямар нэг байдлаар үүнийг хариуцсан, хооронд нь уялдуулсан, нэгтгэж базсан, үүнд ач холбогдол өгсөн институци байхгүй учраас Монгол Улс өнөөдөр “архагшсан ядуурал”-тай болчихоод, үүнийгээ арилгаж чадахгүй байгаа шүү. Мянганы хөгжлийн зорилт үүнд л уг нь чиглэж байгаа юм. Тийм учраас институцийн хувьд мянганы хөгжлийн зорилтуудыг цаашдаа болон 2014, 2015 онуудад хэрэгжих Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн холбож биелүүлэх юм бэ гэдгийг Институцийнх нь хувьд бид бас тодорхойлж хэлж өгөхгүй бол болохгүй юм байна. Тийм учраас миний санал бол, энэ тайлан илтгэлийг буцаая. Гишүүдийн хэлсэн саналуудыг аваад, мэдээ мэдээллээ нэмж сайн хийгээд дахин оруулж ирэх хэрэгтэй. Дахин хэлэхэд “бүрэн биелсэн” зорилт нэг ч байхгүй шүү.
- бид өнөөдөр Монгол улсын хөгжлийн хандлагыг ярилцаж байна. Хэн нэгэн судлаачийн “би үүнийг ингэж бичсэн юм” гэсэн хувийн дүгнэлт, тайлбараас илүү, монголчууд бид гадаадын ямар нэг тусламж дэмжлэгт дулдуйдаж, хамаг юмаа хаялгүйгээр, өөрсдийнхөө хүчээр хөгжилдөө хандах хандлагыг шүүн хэлэлцэж, ярилцаж байгаа болохоос биш, хэн нэгэний тайланг юм уу, хэн нэгэнд “бүрэн биелчихлээ” гэж тайлагнах явдал гол нь биш юм. Бид хамгийн гол нь олон жилийн турш хөгжилд хандах хандлагаа цемент, байшин, дэд бүтэц зэрэг зүйлсээр орлуулдаг байдалтай явж ирлээ. Гэтэл хүнээр, эрүүл мэндээр, боловсролоор нь дутуу орлуулдаг энэ хандлагыг ярьж байна. Тийм учраас, “бүрэн биелсэн” гэж хэлээд байгаа зүйлсийг чинь “бүрэн биелээгүй” гэж үзээд байгаа юм. Танай Эрүүл мэндийн яамны 2012 оны илтгэл дээр чинь “Ази Номхон далайн орнуудтай харьцуулахад манай эдгээр үзүүлэлтүүд сайжирч, ДЭМБ-аас магтагдсан боловч бодит амьдрал дээр 0-5 насны хичнээн хүүхэд анхан шатны тусламж авч чадахгүйн улмаас ямар нэгэн шалтгаанаар амь насаа алдаж, бэртэж гэмтэх, эндэх, рахит сульдаа тусах зэргээр ядуурал ба эрүүл мэндийн кореляци хамаарал нь сүүлийн хэдэн жилд нэмэгдсэн байна шүү дээ. Танай яамны тайлан мэдээн дээр энэ байж байгаа. Энэ бүхнийг бид ярьж, цаашдынхаа зорилтыг бодитойгоор тогтоох гээд байгаа юм. Хэн нэгэний илтгэлийг хэлэлцээгүй. Ажил хийх гээд байна. Тийм учраас үүнийгээ буцааж авч яваад сайжруулаад аваад ир гэж байгаа юм. Одоо асуулт хариулт гэж цаг алдаад хэрэггүй. Шийдвэрээ гаргаж буцаая, сайжруулж ирсэний дараа дахин хэлэлцье.
Tweet