УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 10 сарын 29-ны Мягмар гарагын хуралдааны тэмдэглэлээс: (09.00 цаг. “А” танхим)
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг дээр:
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл:
1. Ажлын хэсгийн гишүүдийг бүрэн байлгах
<>2.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг илүү нухацтай сайн ярилцаж, бүх гишүүдийн саналыг авч боловсруулах шаардлага байгаа учраас цаг хугацааны хувьд өнөөдөр хэлэлцүүлэх боломжгүй байна. Тэр байтугай одоогоор нэгдсэн хуралдаанд ч оруулах боломжгүй байна. Ийм байдлаар оруулна гэвэл энэ “халтуурдсан”, худлаа ажил болно. Ямар ч гишүүдийн хувь нэмэр байхгүй, тэдний санал бодлыг тусгаагүй зүйл болно. Тэр тусмаа энэ жилийн мөнгөний бодлогод УИХ дахь 2 намын бүлгээс санал ирүүлсэн байгаа. Ялангуяа МАН 2013 онд хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогод нэлээд олон сөрөг дүгнэлтүүд өгсөн. Энэ тохиолдолд 2014 оны мөнгөний бодлогыг маш нухацтай, тал талаас нь сайн ярьж байж батлах шаардлагатай байна. Тийм учраас өнөөдрийн хурлаар үүнийг хэлэлцэх боломжгүй гэдгийг та бүхэн анхаарна уу. Өнөөдөр ярина гэвэл, өчигдөр уулзсан гуравхан гишүүний протоколыг ярихаас биш, 2014 оны төрөөс байримтлах Мөнгөний бодлогод ийм санал, тийм чиглэл ингэж орууллаа гэж үзүүлэх бэлэн зүйл авчирах цаг хугацааны болон бодит боломж байхгүй учраас энэ асуудлыг хойшлуулж өгөхийг хүсч байна.
Tweet