Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд ажлаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 2013 оны 10 дугаар сарын 28-ны 14 цагт хуралдлаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл ахлаж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Су.Батболд, М.Батчимэг, С.Баярцогт, Н.Батцэрэг, Р.Бурмаа нар, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга Н.Цогтсайхан, мөн тус хэлтсийн зөвлөх О.Тунгалаг, М.Элбэгдорж, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль нар ажиллаж байна.
Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хавсралтаас нээн үзнэ үү.
Tweet