С.Дэмбэрэл: Би нэг тайлбар хиймээр байна. Энд Багануур, Багахангай, Налайх гээд орон нутаг заагаад хөрөнгө оруулалтыг тооцсон байгаа. Үүнийг бид Ажлын хэсэг дээр хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг дэмжие л гэж ярилцсан. Улаанбаатарт бүртгэлтэй компани Багахангайд хөрөнгө оруулахыг дэмжие л гэсэн үг. Тийм учраас Улаанбаатар дахь хөрөнгө оруулалтын төвлөрөлийг сааруулаад, орон нутаг руу оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх гэсэн утгаар л орсон. Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийг хариуцсан сайд нь үүнийг мөн орон нутагт тусад нь оруулж өгье гэж ярьж байна. Үүнийг бас тэгээд оруулчих ёстой. 3 тэрбумын хувьд бол, ерөнхийдөө нөгөө жижиг дунд үйлдвэрийн хуулийн тодорхойлолтыг нь аваад тэгж хэмжээ тавьсан. Үүний дараа жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Жижиг дунд үйлдвэрт оруулах хөрөнгө чинь янз бүрийн хэмжээтэй байх болно. Үүнийгээ тэр хуулин дээрээ зааж, нийт бизнесийг тэгш эрхтэйгээр авч үзэн, хоорондоо логик уялдаатай хуулиудыг оруулъя л гэж зорьсон юм шүү.
Tweet