Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн 9-ын 3-р зүйл дээр “Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан засгийн газрын гишүүний эрхийг зааж оруулах тухай хэлэлцэх үеэр:
С.Дэмбэрэл: Энэ дээр би нэг зүйл хэлье. Сүүлийн үед хуулиуд дээр нэг дэвшилттэй зүйл орж ирж байгаа. Тэр нь аливаа нэг институцийг байгуулахдаа олон этгээдүүдийн бүрэлдхүүн бүхий, бие даасан, хараат бус зөвлөл байгуулах журмаар зохицуулж байна. Жишээлбэл, Шударга бус өрсөлдөөний газар шиг олон газарт бид ийм бүтэц хийж өгөөд байгаа. Ингэснээрээ олон улсын жишгийг дагаад Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдлаа гэхэд Төлөөлөн Удирдах зөвлөл нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг илэрхийлсэн төрийн бус байгууллага болно. Төрийн байгуулагуудын төлөөлөл бүхий Удирдах Зөвлөл байна гэдгийг хуулиндаа зааж өгчихөөд, тэрний дараа энэ зөвлөлийн бүрэлдхүүн, ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоож өгнө гэж зааж өгсөн. Дараа нь хуулинд заагдаагүй гээд ямар нэг зүйл гарвал, жишээлбэл энэ Батбаяр сайд дан Засгийн газрын гишүүдээр Удирдах зөвлөлөө бүрдүүлчихэж магадгүй шүү дээ. Тийм учраас хуулиндаа бусад хуулинд заасантайгаа адилхан жишгээр төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хөрөнгө оруулагчдын төлөөлөлийг оруулж өгнө гэдгийг онцолсон. Нэг л зүйлийг буюу сайд ажиллах журмыг нь зааж өгнө гэж л оруулсан.
Tweet