УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2013 оны 09 сарын 18-нд 15 тоот тогтоол гарч, " Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монгол банкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний Статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан байна. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл томилогдож, Ажлын багын бүрэлдхүүнд УИХ-ын 6 гишүүн, ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийг 6 бүрэлдхүүнтэйгээр тус тус баталсан байна. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, аргачлалыг батлан мөрдүүлж, ажлынхаа нэгдсэн дүнг 2013 оны 10 сарын 10-ны дотор багтаан Байнгын хороонд танилцуулах үүргийг ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэлд үүрэг өгсөн байна.
Tweet