Монгол Улсын Их Хурлын Даргын 117 тоот захирамжаар байгуулагдсан “Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт С.Дэмбэрэл гишүүн орсон байна.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр Засгийн газрын ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, эрдэс баялаг, газрын тоснысалбарын чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун гишүүнд даалгасан байна.
Tweet