2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хуралдав.
Хэлэлцэх асуудал: “Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн талаар
С.Дэмбэрэл: Бид яаж хууль боловсруулах тухай, яаж цаашдаа ажиллах тухай яриад байна.Нэгдүгээрт: 20 хүнтэй дэд ажлын хэсэг байгаа гэсэн. Эхний ээлжинд тэр хүмүүст дараах 14 асуудлаар тодорхой хугацаатай даалгавар өгөөд, 14 хоногийн дараа уулзах ёстой гэж үзэж байна. Харж байхад концепцийг үндэслэсэн 4 зүйл байна.Тэр 4 зүйлийг уншихаар, өмнө байсан хуулийг л сайжруулах, ерөнхий концепци нь өөрчлөгдөөгүй. Өмнө байсан хуулиудад цаг үеийн шаардлагаар болон бусад шаардлагаар өөрчлөлт оруулах гэсэн заалтууд байна. Тиймээс эхний ээлжинд концепцээ тодорхойлох хэрэгтэй. Яг ямар концепци? Энэ улсад газрын тосны энэ салбарыг өнгөрсөн жилүүдэд анхны хууль гарснаас хойш, юу нь болсон, юу нь болоогүй, зарчмын хувьд шинээр юу оруулах гээд байгаа юм?
Хоёрдугаарт: ажлын хэсгийн гишүүдийн цаашдаа энэ хуулинд ажиллах ажлыг нь хөнгөвчлөхийн тулд дор хаяж 2 схем хэрэгтэй байна.
1. Түрүүн би хэлж байсан судалгаа байна уу? Энэ танилцуулганд “Гадаад орнуудын энэ чиглэлийн туршлага, хууль эрх зүйн орчин” гэж ямар эрх зүйн орчин? Эрх зүйн орчны харьцуулсан судалгаа. Тэр улсад хэрэгжүүлж байгаа хуулиудын гол зохицуулалтууд ийм концепцитэй гэсэн эхний схем хэрэгтэй.
2. Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн орчин үеийн хэлбэрүүдийг бас харьцуулсан судалгаа хэрэгтэй. Production sharing agreement гэж байгаа. Дээр нь хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүд гэж 10-аад жилийн өмнө тухайн үед шинэ хэлбэрүүд болсон. Одоо энэ чиглэлийн улс орнуудад хөрөнгө оруулалтын энэ Production sharing agreement гэдгээр үндэслэсэн болон маш олон төрөл зүйлүүд байгаа, үүнийг оруулах талаар бодолцох. Дээр нь сүүлийн үед зарим улс орнуудад болон Азийн улс орнуудад гарч байгаа тэр хандлагууд тухайлбал, PP-гийн хандлагууд ямархуу байна? Энэ чиглэлийн 2 дахь схем хэрэгтэй. Энэ маань өөрөө тайлбартай. Улсын Их Хурлын гишүүдэд иж бүрэн мэдээлэл ирэхээр энэ хуулин дээр ажиллах...
3. Татвар, үнэ гээд дотор нь орсон байна л даа. Гэхдээ энэ нь дээр олон улсын хэмжээнд их яригддаг Transfer price гээд Шилжүүлэх үнийн асуудал цаашдаа томоохон гэрээ хэлэлцээрүүд чинь шилжүүлэх үнэ, хэрэв ялангуяа үндэстэн дамнасан корпорациудыг цаашаагаа урьж оруулна гэвэл шилжүүлэх үнийн асуудал энэ чиглэлээр тодорхой юм алга. Энэ чиглэлээр орчин үеийн шилжүүлэх үнийн газрын тосны салбарт ямархуу проблем байдаг? Ямархуу байдлаар олон улсын хэмжээнд зохицуулдаг? Тухайлбал олон улсын энергийн агентлаг мөн Нэгдсэн Үндсэний байгууллага энэ чиглэлийн агентлаг дээр нь UNCTAD гээд байгууллага энэ чиглэлээр Transfer pricing буюу шилжүүлэх үнийн чиглэлээр хийсэн судалгааг энэ хуулинд яаж тусгах юм? Тийм учраас дахиад дурдья. UNCTAD энэ чиглэлээр судалгаа хийдэг шиг санагдаж байна. Хийсэн юмнууд байдаг. Хайлт хийгээд энэ талаар олон улсын туршлага буюу үүнийг нэгтгэсэн зүйлийг авчрах хэрэгтэй байна. Түрүүн Зориг гишүүн энэ салбарт Төр ба бизнесийн харьцааг хэлсэн. Энэ Орос маягаар явах юм уу? Хятад маягаар явах юм уу? Бусад улс орнууд шиг явах юм уу? Ер нь энэ салбарт төрийн оролцоо ямар байх ёстой юм вэ? Ямар хэлбэрээр, бусад улс оронуудад яаж оролцож байна? Хувийн хэвшил, хувийн хөрөнгө оруулагчид шууд болон гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид, яагаад гэвэл энд хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдана. Засгийн газар оруулна. Энэ хуулийн үзэл санаатай энэ салбарт хөрөнгө оруулалт төр ба хувийн хөрөнгө оруулагчдын хоорондын харьцаа зөрчилтгүй байх талаас нь бодож, энэ тал дээр тодорхой лавлагаа гаргаж ирэх ёстой. Сүүлийн үед их яригдаж байгаа нь үнэлгээ, бүртгэл. Үүнийг тодруулж оруулж ирэх хэрэгтэй байна. Дээр нь төр ба төрийн оролцоо гэдэгтэй холбогдуулаад энэ институцийн асуудал. Газрын тосны хэрэг эрхлэх газрын ийм чиглэлээр ингэж явах юм уу? Институцуудын хоорондын ажлын уялдааг бусад инститтуцуудтай яаж уялдах юм энэ талын асуудал.
Бас нэг дараагийн асуудал энд алга байна. Түрүүн Зориг гишүүн бас хөндөөд орхисон. Энэ салбарын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний холбоодын саналыг хавсаргасан байх ёстой. Тэд юу гэж үзэж байгаа? Ямар асуудлыг тавьсан? Энэ хуулинд ямар санал өгсөн? Энэнийг бүр зайлшгүй бие даасан байдлаар, тэр байтугай ажлын хэсэг дээр дараан ч гэсэн цуглуулж, зөвхөн засгийн газрын харьяа байгууллага хэсэг хүмүүсийг биш, холбоодын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар суугаад бас энэ асуудал дээр санал бодлоо хэлж байдаг, тийм хэлэлцүүлэг хийх. Үүний тулд эхлээд энэ чиглэлээр хууль боловсруулж байгаа бол энэ чиглэлээр санал авсан байх ёстой. Тэрний протоколыг нь бас гишүүдэд өгөх хэрэгтэй байна.
Тогтвортой гэж энэ хууль газрын тосны салбарт тогтвортой байдал яаж хангах, ямар үзэл санаанууд орсон, ямар заалтууд орсон? Байгаль орчны тогтвортой байдал, ерөөсөө өөрийнх нь бизнесийн тогтвортой байдал, бизнесийн компаний засаглалын асуудал яаж хангагдах юм? Энэ мэтийн заалтууд яаж орсон? Яагаад гэвэл одоо бид төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлого гэдэг дээр энэ орсон байгаа. Компаний засаглалын асуудал, нийгмийн хариуцлагын асуудал энэ хуулинд яаж орсон? Тунхаглал болж орсон уу? Энэ нь дээр байхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Дараа нь орон нутгийн засгийн газар, орон нутгийн оролцоо, жишээлбэл занарын асуудал ярихад л Төв аймгийн тодорхой сумуудад ард иргэд, малчид нь эсэргүүцээд явж байгаа. Орон нутгийн оролцооны асуудал, Болороогийн хэлээд байгаа хоорондын харилцан уялдааг энэ хуулиар яаж зохицуулах юм? Энэ талаас нь бодож... Дараагийн асуудал бол хөшүүргүүд. Түрүүн Зоригоо бас хэлсэн 9 төрлийн хөшүүрэг байна гэсэн үү тиймээ? Тэр хөшүүргүүд яаж орсон? Энэ хөшүүргүүд нь бусад улс орнуудад яаж хэрэглэгддэг юм? Монголд ямар хөшүүрэг байсан? Тэр юмнууд аливаа хуулиудад зайлшгүй шаардлагатай байдаг. Тэрнээс биш одоо төрийн үүрэг, хариуцах хариуцлага байхгүй. Зөвхөн хувийн хэвшил руу юу яагаад. Дээр нь хөшүүргийн механизм хийж өгөхгүй бол хэр зэрэг цаашаагаа явах юм гэсэн бас нэг асуудал. Өнөөдөр Казахстан, Орос, Арабын зарим орнууд энэ загварыг мөрдөх үү? Үгүй юу? гэдэг дээрээ бид бас шийдэх ёстой. Уул уурхайн салбарт ч тэр, газарын тосны салбарт ч тэр бүр тэр тусмаа. Эцэст нь энэ салбарын хүний нөөцийн асуудал. Миний ойлгож байгаагаар бол энэ нилээд тасарсан юм чиг санагдаад байдаг. Хичнээн хүний нөөц инженерийн болон энэ чиглэлийн хувийн хэвшил дэх болон төрд байгаа хүний нөөцийн асуудал яаж орох юм? Түрүүн бас Зоригоогийн ярьж байсан тэр Сангийн асуудал. Геологийн хайгуулийг Сангийн хөрөнгөөр хийх үү гэсэн? Тусгай зориулалтын сангуудыг нэгтгэх гээд энэ ажил хийгдээд байгаа. Гэтэл дээр нь дахиж шинэ сан нэмж оруулж ирэх. Энэ Сан маань яах юм? Сан гэдэг жинхэнэ утгаараа ажиллах юм уу? Тэр Souverign wealth fund яаж холбогдох юм? Жишээлбэл Баялагийн сан гэдэгт. Хэрэв бид түүнээсээ энэ чиглэлээр сан гэдэг юмыг оруулж ирэхдээ урьд өмнөх хуулиудад байдаг тэр ёс шиг ингээд, дээрээс нь нэг сан байгуулчихдаг. Энэ нэг юмнаас зайлсхийсэн уу? Шинэлэг хандлагаар оруулж ирэх юм уу? Иймэрхүү иймэрхүү байдлуудаар цаашдаа анхаарах ёстой. Ганцхан жишээ хэлье: Сая засгийн газараас оруулж ирсэн “Хилийн боомтын тухай хууль” гээд. Тэр 180 градусаар өөрчлөгдөөд одоо өөр байдлаар батлагдах гэж байна. Анх орж ирэхдээ ерөөсөө “Төрийн шинэ институцийг шинэ агентлагийг байгуулах” гэсэн үзэл санаатай орж ирсэн бол одоо “Хил дээр бизнес худалдаа хөнгөвчлөх” гол үзэл санаатай болж хувирсан. Магадгүй би энэ хуулийг өөрөө сайн уншаагүй учраас сая миний ярьсан энэ асуудлуудыг хэр зэрэг тусгаж чадсанаа би сайн хэлж чадахгүй. Тийм учраас энэ бүхнийг цаашдаа ажлын хэсэг, саяны зүйлүүдээр дэд ажлын хэсгээс гаргуулж мэдээлэл, лавлагаа, материал, судалгаа гаргуулж авах хэрэгтэй гэж үзэж байна. За баярлалаа.
Tweet