demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл гишүүн өнгөрсөний статистик, одоогийн байдал, ирээдүйн үр дүн гурвыг асуув

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1029

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 5 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭНХУРАЛДААНы тэмдэглэлээс

 

Улсын Их Хурлын гишүүн Гарамгайбаатараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал. Түүнчлэн Улсын Их Хурлын 2011 оны Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх асуулгын хариу

            З.Энхболд: -Ажлын хэсгийг танилцуулъя. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Тунгалаг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Рэнчинсэнгээ, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганцэцэг, мөн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Баттүвшин.

            Асуулттай гишүүд нэрээ өгье... С.Дэмбэрэл гишүүн асууя.

            С.Дэмбэрэл: - Би Хөдөлмөрийн яамнаас асуух гэсэн юм. Хүнсний талон ноднин жил нэг мэдээ уншиж байхад гурван аймаг, хэдэн дүүрэг ч билээ, тарааж байсан. Өөрөөр хэлбэл, тогтворжуулалтын зорилгоор, инфляцид ядуу гэр бүлүүдийг өртүүлэхгүйн тулд тараасан. Үүний хамгийн сүүлчийн статистикийг хэлж өгөөч. Хичнээн дүүрэгт, хичнээн аймагт ямар багцаар хүнсний купон тараагдчихаад байгаа юм бэ? Үүний нийт үр дүн, үнийн дүнгийн талаар мэдээлэл өгнө үү.

            Хоёрдугаарх нь, Х.Баттулга сайдаас. Бид Эдийн засгийн байнгын хороон дээр яриад байсан. Бонд авсан уу, батлагдсан уу? Эхлээд намайг ажлын хэсгийг ахалж байхад, /Эдийн засгийн байнгын хороон дээр биш, Байгаль орчны байнгын хороон дээр. Дараа нь Гарамгайбаатар гишүүн ахалж байна./ бид яриад бараг гурван сар болчихлоо. Арьс ширний сезон нь аль хэдийн өнгөрчихлөө. Энэ яг гацаа нь хаанаа байна вэ гэдгийг та хэлж өгөөч. Би аваагүй гэж сонсоод байгаа юм. Үүний гацаа нь яг юундаа байгаад байна вэ? Энэ дээр яг дүгнэлт хийгээд хэлж өгөөч гэсэн ийм хоёрдугаар асуулт байна.

 

            Гуравт нь, импортоор сая шинэ хууль батлагдсантай холбогдуулаад аж ахуйн нэгж импортлох эрх авсан. Үүнтэй холбогдуулаад, хууль батлагдсанаас хойш хүнсний аюулгүй байдал талаасаа биш, хүнсний нийлүүлэлт тал дээр ямархуу нэмэлт, нэмэгдэл зардал ч гэдэг юм уу, тийм талын ямар ажиглалт харагдав? Энийг бас хүнсний бодлого хариуцсан газрын даргаас асуумаар байна. Баярлалаа.

            З.Энхболд: - Ажлын хэсгээс нэр зааж асуусан хүмүүс хариулъя.

            Б.Ганцэцэг: - Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. С.Дэмбэрэл гишүүний асуултад бид нар өнгөрсөн жил яам байгуулагдахаас өмнө хүнсний купоны асуудал асууж байгаа учраас би бичгээр хариулахыг хүсэж байна. Дараа нь таны нэр дээр.

            З.Энхболд: - Батбаяр сайд. Уг нь Санжмятав байгаа юм байна шүү дээ. Мэдэхгүй юу?

            Н.Батбаяр: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Арьс ширний бондын асуудлыг хөндөж байна. Тийм ээ?

            Би арьс ширний бондтой холбоотой асуултад хариулъя. Их Хурлаас өнгөрсөн жил шийдвэр гарсан байж байгаа. Тэгээд тогтоол гараад 140 тэрбум төгрөгийн арьс ширний салбарыг дэмжих төгрөгийн бонд гаргаж арилжаалах шийдвэр гарсан. Тэгээд түүнийгээ компаниудад зээлээр олгохдоо зээлийн хүүг дээд тал нь 7 хувь байхаар тогтоож өгсөн байгаа.

            Тэгвэл өнөөдрийн байдлаар бид нар энийг төгрөгийн бондын хүү бол 7 хувиас бууж чадахгүй байгаа. Тэгэхээр өндөр хүүтэй өгнө гэхээр Их Хурлын тогтоолоор 7 хувьтай өгнө гээд хэлчихсэн байдаг, тэрэнд нь таардаггүй. Дээр нь доллараар бонд гаргаад харьцангуй бага хүүтэй гаргаад, тэгээд тэрийгээ арилжааны банкуудад дамжуулаад өгье гэхээр дахиад 7 хувиасаа давчих гээд байгаа учраас энэ үнэ ханшны өнөөгийн нөхцөл байдлаас болж одоогийн байдлаар хэрэгжиж чадаагүй байгаа. Энэ дээр гол асуудал болохоор хуучин бид нар 2011 онд гаргасан 150 тэрбум төгрөгийн үйлдвэр дэмжих бондыг гаргахдаа 7 хувиар олгоё. Гэхдээ хүүгийн зөрүүг нь улсын төсвөөс зөрүүг өгөхөөр шийдвэрлэсэн байсан.

            Энэ жилийн шийдвэр гаргахдаа улсын төсөв батлагдсаны дараа гарсан учраас зайлшгүй энэ асуудлыг шийднэ гэвэл төсвийн тодотголыг хүлээх ёстой. Төсвийн тодотгол хуулиараа одоогийн байдлаар хийх бололцоогүй байгаа. Тэгээд намар тийшээ болчих гээд байгаа тийм л байдалтай болчихсон сууж байгаа. Яг бодит эдийн засгийн байдал бол.

 

            З.Энхболд: -Талоныг өөр яам хариуцдаг юм байна, тийм үү? Хүнсний талоныг.

            С.Дэмбэрэл: -Тодруулъя. Гурван асуулт асуусан.

            З.Энхболд: -Тодруулга байхгүй, Дэмбэрэл гишүүн ээ.        Хоёрт нь хариулчихсан, гурав дахь нь юу байсан бэ?

            Д.Тунгалаг: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш ямар дэвшил гарав гэж. Тэгэхээр хууль маань батлагдаад хэрэгжих хугацаа нь 3 дугаар сарын 01-нээс хойш байсан. Өнөөдрийг хүртэл хоёр, бараг гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд энэ хоёр хуулийг дагаж гарах дүрэм, журмууд ерөнхийдөө боловсрогдоод дуусаж байна.

            Ер нь хүнсний салбарын суурь хууль байсан. Зарчмын хувьд маш том, том өөрчлөлтүүд гарсан учраас энэ дээр манай салбарын мэргэжилнүүд өдөр, шөнөгүй л ажиллаж байна гэж хэлье. Тэгээд яг ямар үр дүнд хүрэв гэхээр өнөөдрийн байдлаар хүнсний хангамжийн хувьд аваад үзвэл бид нар махыг ямар ч байсан дотооддоо хангах тийм хэмжээнд байгаа. Гэхдээ 2013-2014 оны махны хувьд бид асуудал бага байна. Гэхдээ ирэх жилийн махны нөөцийн асуудал дээр арай өөр хэлбэрээр бэлтгэх тийм бодлогын асуудлууд яригдаж байгаа.

            Сүүн дээр өнөөдөр бондын хөрөнгөөр тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэн байгаа.

            Гурил, төмс, хүнсний ногооны хувьд бид нар дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой байна. Хүнсний ногооны хувьд 65 хүртэл хувиар хангах бололцоо харагдаж байгаа.

            Тусгай зөвшөөрлийн хувьд манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зөвхөн согтууруулах ундаан дээр тусгай зөвшөөрөл олгодог. Согтууруулах ундааны үйлдвэрлэл дээр олгож байгаа тусгай зөвшөөрөл бол тэмдэгтийн хураамж нь 50 сая төгрөг хүртэл байдаг. Энэ хураамжийг аваад тэгээд зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг сунгах ажил хийгдэж байгаа. Түүнээс биш өөр тусгай зөвшөөрлийн асуудал өнөөдөртөө манай яаман дээр яригдаагүй байна.

            Стратегийн хүнсний импорт, экспортын хэмжээнд квот тогтоох асуудал хийгдсэн. Үүний урьдчилсан судалгаа нь хийгдээд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд ирсэн байгаа. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс манай яаманд буцаагаад зөвлөмж хүргүүлэх ёстой байгаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->