Иргэн Л.Алтанхуяг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, С.Оюун нарт "Хүүхэд гаргасан эхчүүдийгнийгмийн даатгалаар нь цалинжуулдаг болгох" саналаа хүргэсэн байна. Учир нь ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт “Төрсөн эхчүүдийг хүүхдээ 2 нас хүртэл нь асарч өсгөх хугацаандаа цалин авдаг болгох хэрэгтэй”гэсэн үзэл 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох үеэс анх тусгагдсан байсан юм. Тус нам 2012 оны сонгуульд энэ санаагаа мөрийн хөтөлбөртөө тусгаж, илээр сурталчилах боломжгүй байсан нь халамжийн мөнгөн амлалтыг нийтэд амлахгүй байх сонгуулийн хуультай холбоотой байсан юм. тиймээс ч иргэн Л.Алтанхуяг энэ санаагаа дээрх гишүүдэд танилцуулсан байна. Өмнө нь энэ санаагаа Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт биечлэн танилцуулж байсан байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү нарт танилцуулж дэмжлэг авсан юм байна. Монгол улс, үндэстэн нь төрөлтийг дэмжиж, хүн амаа өсгөж, сайн сайхан, элэг бүтэн гэр бүлтэй байлгах өнө эртний уламжлалт түүх, соёлтой ард түмэн билээ. 3 хүү төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжилж, хадмынх нь тал өмч хувь өгч, үг хэлэх, асуудал хэлэлцэх эрх мэдэл олгож байсан төдийгүй 5 хүүхэдтэй айлд хошуу засагаас нь бод бог нийлсэн 50 орчим толгой мал өгдөг байсан сайхан уламжлал манай “Их засаг”, “Халх Ойрдын Их цааз”, “Халх журам” зэрэгт хуульчлагдан хэрэгжиж байжээ. Мөн жирэмсэн эхийн ураг унагаах нь хүн алсан хэрэгт тооцогдон хүндээр шийтгэгддэг байсан бөгөөд буруутай этгээдээс 7х7=49 бод торгууль байдлаар гаргуулан хохирогч гэр бүлд өгдөг байсан ажээ. Тийм ч учраас энэ нь “хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гарах”-ыг ч цээрлэдэг заншил болон хэвшсэн байлаа. Жирэмсэн, төрсөн эмэгтэйг айлгаж цочоох, сэтгэлийг нь зовоох, улай үзүүлэх нь байтугай гар хоосон очиж горьдоохыг хүртэл ихэд болгоомжилж, энэ нь ёс суртахууны асар дээд, эрхэм нандин өв болон үлдсэн билээ.Төрсөн эхчүүд төрсөний өмнө хойнох 2-хон сар тэтгэмж хэлбэрээр цалингаа бүтэн авсаны дараа бүтэн 18 сарын турш цалин орлогогүй гэртээ сууснаар айлын бүх ачаалал эр нөхрийн нуруун дээр бууж, ганц хүний цалингаар нэмэгдсэн ам бүлээ тэжээх ёстой болдог нь өнөөдрийн бодит байдал билээ. Ингэснээр өрхийн орлого дунджаар 50% буурч, тухайн айл өрхийн нэг хүнд оногдох орлого 60-75% буурч, амьдралын чанар 4 дахин доройтдог байна.Тиймээс ч олон айл өрх, эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд гаргах нь “ядуурал, зовлон” болон хувирч, эрүүл саруул тэжээж өсгөх найдваргүй санагддаг болсон байна. Үүний нэг баталгаа нь 2-3 жирэмслэлт тутмын нэг нь үр хөндөлтөнд хүргэж байгаа статистик дүн юм. Мөн аяхан Монгол дахь НҮБ-ын төв байранд болж өнгөрсөн “Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явц”-ыг дүгнэсэн Эдийн засгийн хөгжлийн Яамны илтгэл дээр 0-5 хүртэлх насны монгол хүүхдүүд тураалтай байгаа гэсэн дүгнэлт гарчээ.Жил бүр 29 мянга орчим гэр бүл бүртгүүлж, 17 мянган салалт болж, эрчүүд сэтгэлээр унан архинд орж, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа нь гэр бүлийн ядуурал, нийгмийн хамгаалал, халамж дэмжлэгийн зөв бодлого дутагдаж, нийгмийн даатгал нь ажил амьдралын эрсдэл хямралд үр өгөөж муутай байгаагын илэрхийлэл юм. Жишээлбэл, ажил хийж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс үндсэн цалингийнхаа 10%-ыг нийгмийн даатгалд албан журмаас төлдөг төдийгүй ажил олгогч байгууллага нь 11% (өмнө нь 15 шахам жил 21% байсан) авдаг. Ингэснээр 1 хүний цалин орлогын 21% /31%/-тай тэнцэх хэмжээний асар их мөнгө Нийгмийн даатгалын санд төвлөрдөг. Өөрөөр хэлбэл 1 хүн 3-4 жил ажиллахад л 1 жилийн цалинтайгаа тэнцүү хэмжээний мөнгийг Нийгмийн даатгалд хуримтлуулдаг гэсэн үг. Хэрвээ энэ мөнгө цаашаа банкинд хүүтэй хадгалагддаг гэвэл хэр их хөрөнгө үүнийцаана төвлөрдөг нь ойлгомжтой. Гэтэл энэ хөрөнгөнөөс хүүхэд гаргасан эхчүүд эргэн хүртэж чаддаггүй байна. Олон жил нийгмийн даатгал төлсөн эр нөхрүүд байтугай ажил хийж даатгал төлж байсан эмэгтэйчүүд ч үүнийхээ үр шимээр хүүхдээ 1-2 нас хүртэл өсгөх эрх, боломжийг энэхүү “ашигтай даатгал”-ын тогтолцоо олгодоггүй. Тиймээс ч иргэд даатгалыг хэнд “ашигтай” вэ гэдгийг нь мэддэггүй тул, өөрсдөд нь л лав “ямар ч ашиггүй“ гэж дүгнэдэг. Тийм ч учраас өдгөө хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүгд цалин орлогоо нуун дардаг болсон бөгөөд, өндөр шимтгэлээр даатгал төлж, үр хүүхдүүдийнхээ идэх хоолноос хороохыг хүсдэггүй билээ. Үүнийг нь хувийн хэвшлийн ажил олгогчид ч овжиноор ашиглан бага цалин бичин, далд данс хөитөлж, нийгмийн даатгал, татварт төлөх мөнгөө “хэмнэдэг” болсон. Үүний нэг баталгаа нь хөдөлмөрийн насны 700.000 гаруй мянган хүн нийгмийн даатгал нь тасарсан байдалтай байгаа явдал юм. Малчдын дөнгөж 4% нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Хэн ч өөрийгөө, сайн дураараа, өндрөөр даатгуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд бүгд л “цалингийн доод хэмжээ”-г аргагүйн эрхэнд баримталж байна. “Аван идэхийн агаар”-аар л зөвхөн амьсгалж, ард түмнийхээ зовлон жаргалыг жинхэнэ ёсоор хуваалцаж чаддаггүй Нийгмийн даатгалынхан одоо тэтгэвэрийн даатгалыг хэрхэн төлөх талаар хүндхэн асуудалтай тулгарч, албадлагын механизм хэрэглэх, “татварын мөнгөнөөс танах” арга зам л эрэлхийлж байна. Гэтэл өнөөдөр ид ажиллаж, хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээж, улс орноо татвар, хуримтлалаараа үүрч яваа идэр залуу насныханд “үхэхийнхээ өмнө” авах тэтгэвэр огтхон ч сонин биш, харин үр хүүхэд нь өлсөж цангахгүй, ао гэр нь гачигдаж эрсдэхгүй байх тийм нийгмийн хамгаалалын орчин л үгүйлэгдэж айгаа юм. Та бүхнийг хүний их эмч, иргэн Л.Алтанхуягын боловсруулсан санааг хавсралтаас үзэж танилцахыг урьж байна.
Tweet