УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 05 сарын 01-ны 05 тоот тогтоолоор Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг баталсан байна. УИХ-ын 4 гишүүн орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл орсон бөгөөд ажлын хэсгийнхэн мэргэжил арга зүйн туслалцааг УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтэс болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж ажиллах юм байна.
Л.Алтанхуяг
Tweet