Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 03 сарын 14-ны өдрийн 02 тоот тогтоолоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан Санхүүгийн секторын шинэчлэлийн бодлого болон Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогын альтернатив хувилбар боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгн байгуулагдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, гишүүдээр Монголын Банкны холбооны ерөнхийлөгч М.Болд, Монголын Банк бус санхүүгийн холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч О.Ганзориг, МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого,төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Т.Цогтбаяр, Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч М.Бат-Оргил, Хадгаламж зээлийн хоршоодын холбооны ерөнхийлөгч Ш.Гоохүү нарын бүрэлдхүүнтэй батлагджээ. Ажлын хэсэг бордлогын хувилбараа энэ оны 05 сарын 15-ны дотор боловсруулж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах үүрэгтэй юм байна.
Tweet