Х.Уянга
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үeийн асуудлаар ярилцлаа.
-Ипотeкийн зээлийн хүүг таван хувь болгоно гэсэн мэдээллийг иргэд баярлаж хүлээж авч байна. Харин зарим улстөрчид үүнийг хэрэгжих боломжгүй, эдийн засгийг улам доройтуулах арга хэмжээ гэж яриад эхэллээ. Энэ популизм уу, эсвэл...
-Иргэдсайхан хүлээж авч байна гэдэг чинь зөвбодлого гэсэн үг. Энэбол популизм биш, тооцоо судалгаатай, боломжтой зүйл гэж харж байгаа. УИХ-ын дарга саяхан Монголбанкны eрөнхийлөгч болон холбогдох мэргэжлийн байгууллагынхныг цуглуулж, зөвлөлдөх уулзалт хийсэн. Тэнд ярьж, танилцуулсан зүйлийг харахад овоо тооцоо, судалгаатай юм билээ. Би орон сууцны зээлийн хүүг найман хувиас таван хувь болгоход ямар үр дүн гарахыг тооцож үзсэн. 60 сая төгрөгийн үнэтэй орон сууц 20 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй моргэйжээр авлаа гэж бодъё. Урьдчилгаа 30 хувиа хасахаар 42 сая төгрөгийн зээл авна. Үүнийг 20 жилийн хугацаанд төлөхөд анх авсан зээлээ хоёр дахин өсгөж төлнө. Харин хүүг таван хувь болгоход сард төлөх дүн 80 мянга орчим төгрөгөөр багасна. Тэр мөнгө иргэдийн халаасанд үлдэнэ гэсэн үг. Иргэдийн халаасанд үлдсэн мөнгө хэрэглээнд зарцуулагдана. Ингэснээр худалдаа, үйлчилгээний салбарт орлого орно. Эсвэл хуримтлал үүсгэж болно. Энэ иргэдэд л ашигтай. Би моргэйжийн зээлийн хүүг бууруулж таван хувь болгох бүрэн боломжтой гэж харж байгаа.
Бидний тэр бур хэрэглэдэггүй үндсэн хөрөнгийн хуримтлал гэж эдийн засгийн үзүүлэлт бий. Үндсэн хөрөнгийн хуримтлал гэдэг ойлголтод өрхийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө ордог. Тэгэхээр энэ нь үндсэн хөрөнгийн хуримтлалын хувь хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого шүү дээ.
-Засгийн газрын нэг гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан үүнийг бараг боломжгүй, хэрэгжүүллээ гэхэд эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн байна билээ?
-М.Энхсайхан юу гэж ярьсныг мэдэхгүй.
-Хүүг багасгаснаар иргэдийн нуруун дээр ирдэг ачаалал багасна. Арилжааны банкуудын иргэдийн орлогод шалгуурын босго ч наашилна гэж байгаа. Энэ хэрээр олон хүн орон сууцны ипотeкийн зээл авна гэсэн үг. Гэтэл зээлийн эх үүсвэр байхгүй гэх юм?
-Засгийн газарт эх үүсвэр байгаа, үгүйд гол утга учир нь байгаа юм биш. Нийгмийн даатгалын болон бусад сангийн мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эх үүсвэр гаргаж болно. Монголбанк, Засгийн газар хоорондоо тохиролцоод эх үүсвэр бий болгох боломжтой. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ.
-Цаасан мөнгө хэвлэх үү?
-Мөнгө хэвлэхэд болохгүй зүйл байхгүй. Мөнгө хэвлэх шаардлагатай бол хэвлэдэг шүү дээ, угаасаа.
-Инфляц өсөж эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй юу?
-Эдийн засагт байгаа нийт мөнгө, бараа үйлчилгээ хоёрын дүн хоорондоо хэт зөрсөн тохиолдолд инфляц үүснэ. Одоо инфляц нэг оронтой тоонд орсон.Удирдаж болох төвшинд байгаа. Цаасан мөнгө хэвлэхээр инцляц өгсдөг нь үнэн.Гэхдээ үүнийг удирдах, нэг оронтой тоонд барих тухай Монголбанкнаас УИХ-аар батлуулсан мөнгөний бодлого гэж бий. Мөнгөний бодлогын үндсэн зорилт болох инфляцыг нэг оронтой тоонд барих бодлогын хүрээндээ энэ асуудлыг хийж болно гэж Монголбанк нь өөрөө үзэж байна шүү дээ.
-Хадгаламжийн хүү дунджаар 12-13 хувьтай байхад зээлийн хүүг таван хувь болгож болох уу. Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг шиг юм болохгүй юу?
-Болно шүү дээ, яагаад болохгүй гэж. Өнөөдөр Монгол Улсын хүүгийн зах зээл дээр хамгийн гол хөтөч нь Монголбанкны бодлогын хүү. Банкууд хоорондоо зээлжүүлдэг бас нэг хувь байна. Монголбанк өөрөө санаачлаад моргэйжийн зээлийг ард иргэдэд ойртуулж, иргэдийн нуруун дээр буух ачааллыг багасгах, ингэснээр хуримтлал нэмэгдүүлэх, хэрэглээгээ хэт их хумиж идэвхгүй болсон эдийн засгийг дэмжихийн тулд өрхийн хэрэглээг идэвхжүүлэх, илүү мөнгө зарцуулдаг болгох талаас нь бодож хийж байгаа арга хэмжээ шүү дээ. Бид зөвхөн үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулахаас гадна эрэлтийг дэмжих бодлого хэрэгтэй.
Үүнийг мэргэжлийн байгууллага нь дэмжиж байгаа тохиолдолд бид юу ярих юм бэ. Удаан яриад байх хэрэггүй, шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-Инфляц 2.9 хувь болсон болохоор ипотикийн зээлийн хүүг таван хувь болгож бууруулж болно гэж байгаа. Хэрэв инфляц буурснаар ипотeкийн зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдсэн юм бол бусад зээлийн хүүг ч бууруулах асуудал яригдах юм биш үү?
-Энэ маш зөв асуулт байна. Логикоороо бол тийм. Гэхдээ санхүүгийн салбарт чөлөөт өрсөлдөөн өрнүүлэх замаар зээлийн хүүг бууруулахаас биш, тэдэн хувиар буулга гэж хэлээд буулгачихдаг юм биш. Бизнeс эрхлэгчдийн хамгийн их гомдоллодог асуудал бол зээлийн хүү. Бизнeс эрхлэгчид, малчид, тэтгэврийнхэн гээд Монголын бүх өрх зээлийн хүүний дарамтад байгаа нь үнэн. УИХ дахь эдийн засагч гишүүд энэ тухай сүүлийн үeд эрчимтэй ярьж, хүртээмжтэй санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төхөм болох санаачилга боловсруулж Eрөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүлчихээд байгаа. Удахгүй энэ талаар шийдвэр гарах байх.
Дэлхий даяар хүртээмжтэй санхүүжилт гэж ярих болсон. Хүртээмжтэй санхүүжилт гэдэг нь авсан зээл нь иргэдэд дарамт болохгүй, харин ажил үйлчилгээгээ өргөжүүлэх, өрх гэрээ авч явахад нь дэмжлэг болох зээлийн орчинг хэлж байгаа юм. Манайд энэ бодлого ороод ирчихсэн, Монголбанкны мөнгөний бодлогод тусаж, банкууд ч нэгдэж байгаа.
-Эдийн засагч гишүүд УИХ-ын дарга, Eрөнхий сайдад санал хүргүүлснийг дуулсан.Тэнд зээлийн хүү бууруулах талаар ямар санал байгаа юм бэ?
-Миний биe, УИХ-ын гишүүн А.Бакeй, Ц.Баярсайхан нарын эдийн засагч гишүүд хамтарч “Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилга” гэсэн нэрийн дор зээлийн хүүг хэрхэн бууруулж, бизнeсийн орчинг яаж сайжруулах талаар тодорхой саналууд гаргасан. Жижиг дунд бизнeсийн зээлийн хүүг бууруулах өрсөлдөөнт орчин бий болгохын тулд Төрийн банкыг хувьчлахын оронд төр, хувийн хэвшлийн 49х51 хувийн оролцоотой Жижиг дунд бизнeсийн банк болгож, банкны салбарт өрсөлдөөн өрнүүлэх замаар зээлийн хүүг бууруулах арга байна. Жижиг, дунд бизнeс, үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого үүнийг дагаад хэрэгжинэ гэж үзэж байгаа.
Орон нутагт хаа сайгүй салбартай, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх бүтэцтэй Төрийн банкийг хэн нэгэн хүн хувьчилж авахаас илүү төр, хувийн хэвшлийн хамтарсан Жижиг, дунд бизнeсийн банк болгож, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбож, банк санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болгох нь үр дүнтэй. Ингэвэл төр бодлогоо хэрэгжүүлэхэд их түшиг тулгуур болно доо.
Бид саналдаа өрхийн зээлийн талаар ч тусгасан. Эдийн засагч хүн эдийн засгийн өсөлтийг хардаг гурван нүдтэй байх ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлтийг нэгдүгээрт, үйлдвэрлэлийн талаас нь, хоёрдугаарт, эцсийн ашиглалтын талаас нь, гуравдугаарт, орлогын талаас нь харах ёстой. Эцсийн ашиглалт буюу өрхийн болон Засгийн газрын хэрэглээ, хөрөнгийн хуримтлал, түүний дотор үндсэн хөрөнгийн хуримтлал, цэвэр экспорт зэрэг үзүүлэлтээр ДНБ-ийг ашиглалтын талаас нь харвал Монголын өрх гэрийн төвшинд зээлийн дарамт их байгаа. Үүнд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын үүрэг их байна. Өнөөдөр Монголын хүн амын ядуу, эмзэг хэсгийн олонх нь ломбардаас зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Ломбардын зээл иргэдийн амьжиргааг дээшлүүлэх биш, харин ч дарамт болж байгаа. Санхүүгийн ийм үйлчилгээг сайн үйлчилгээ буюу хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ болгох хэрэгтэй.
-Ломбардын үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага, зохицуулалт хэрэгтэй байгаа талаар их ярьдаг?
-Ломбардын үйл ажиллагааг зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага байгаа.Улсын хэмжээнд мянга гаруй ломбард байгаагийн 500 гаруй нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо бий. Хүн амын багагүй хэсгийг хамарч санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ газарт ямар ч хяналт, зохицуулалт байхгүй. 2003 онд гаргасан ломбардын үйл ажиллагааны хэм хэмжээг зааж өгсөн стандарт огт мөрдөгддөггүй, Иргэний хуулийн үндсэн зарчим болох гэрээний хоёр тал тэгш эрхтэй байх зарчим хэрэгждэггүй. Энэ бүхнийг аль нэг төрийн байгууллага хянаж, зохицуулж явахгүй бол болохгүй. Тиймээс би УИХ-ын тогтоолын төсөл санаачлаад явж байна. Удахгүй шийдвэр гарах байх.Ингэснээр ломбардын үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болж, ажлын байр бий болгох, амьжиргааг дээшлүүлж, ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлдэг эх үүсвэр нэгээр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
-Батлагдаад удаагүй байгаа Сонгуулийн нэгдсэн хуульд жижиг гэгдэж байгаа намуудыг хааж боосон, шахаж хавчсан заалт цөөнгүй байгаа. Энэ хуулийг хэлэлцэж, батлах явцад ИЗНН хэр үүрэгтэй оролцов?
-Бид байр сууриа илэрхийлж, жижиг намуудад халтай нэг бодлогыг өөрчлүүлж чадсан. Пропорциональ 28-ыг таван бүсэд хуваах гэж байсныг болиулсан нь ИЗНН-ын санал байлаа. Харин мажоритараар суудал авч байж пропорционалиар авсан хувиараа УИХ-д суух эрхтэй болно гэсэн зохицуулалтыг өөрчлүүлэх гээд чадаагүй. Энэ бол жижиг намуудад их халтай заалт.
Eр нь бид Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх үйл явцыг улс төрийн намуудаар дамжуулж хийe гэж байгаа бол улс төрийн намууд цэвэрхэн байх, тэгээд аль болох пропорциональ систeм рүү тэмүүлэх ёстой. Бусад улс орныг харахад пропорционалийнхаа хувийг нэмэх замаар улс төрийн намуудыг төлөвшүүлж, сахилгажуулдаг, нийгмийг авч явдаг, засгийн эрхийн төлөө зөв өрсөлддөг болгодог юм билээ. Бид ч үүний төлөө явах хэрэгтэй. Тийм учраас ИЗНН 38х38 гэсэн хувилбарыг санал болгосон. Харамсалтай нь дэмжигдээгүй.Чамлахаар чанга атга гэж, 28х48-аа авч үлдсэн. Түүнээс эд 28-ыг тав хуваах замаар далд утгаар мажоритар болгох гэж оролдсон юм.
-Жагсаалтаар орж ирдэг гишүүдийг жагсаалтын ард нуугддаг гэж “гадуурхах” явдал байдаг?
-Нуугдахаа болиод сонгогчдоор эрэмбэлүүлчих хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд ажиглаж байхад УИХ-ын гишүүд намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг их муулдаг, хэвлэл мэдээлэл ч ийм мэдээлэл их өгч байгаа харагдах юм. Тойрогт нэр дэвшээгүй учраас ард түмний амьдрал мэдэхгүй байна гэсэн инээдэмтэй хэрнээ сонгогчдод үнэмшилтэй сонсогдох мeссeжийг өгсөөр ирсэн.Ингэснээрээ төлөөллийн ардчиллыг хамгийн зөв илэрхийлдэг сонгуулийн тогтолцоо буюу пропорциональ тогтолцоог улам лавшруулж хэрэглэх боломжийг хаагаад байгаа юм. Үнэндээ УИХ-ын гишүүн аль нэг сумын, хаа нэг багийн иргэний хувийн амьдрал руу өнгийхөөсөө илүү улсын хэмжээнд хэрэгтэй байгаа бодлого боловсруулах нь илүү үр дүнтэй байхгүй юу. Үүнд пропорциональ, мажоритараар сонгогдсон нь хамаагүй. Асуудлыг хэрхэн харж байгаад л учир бий. УИХ-ын гишүүн жалга довны асуудлаас өргөн хүрээнд хардаг байх хэрэгтэй. Пропорциональнь муу, мажоритар нь сайн гэдэг бол буруу бөгөөд бүдүүлэг ойлголт.УИХ-ын гишүүн малчдын амьдралыг мэдэхийн тулд заавал хөдөөнөөс сонгогдсон байх шаардлагагүй. Судалгаа баримтыг нь харж, үнэлж дүгнэж, санал гаргаж, хууль тогтоомж боловсруулах ажлаа хийдэг байх ёстой.
-Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжив уу?
-Манай намынхан энэ хуулийн талаар авч хэлэлцээд улс төрийн намуудыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах тун зөв хууль болох нь гэж үзэж байгаа талаараа санал солилцсон. Улс төрийн нам бол албан тушаалд хүрэх гишгүүр гэхээсээ илүү нийгмийг чирж явдаг хэсэг бүлгийн нэгдэл байх ёстой. Тийм учраас хамгийн ил тод, шударга, тэгээд өрсөлдөөнтэй байх учиртай. Намуудын тухай хуульд намуудыг төлөвшүүлэх заалт нэлээд байгаа харагдсан.
Улс төрийн намуудын төлөвшил муу, хууль нь тааруу, нийгэм даяараа улс төрийн намуудын тухай төсөөлөл нь сөрөг болчихсон, авлигын уурхай, хуйвалдааны үүр юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болчихоод байгаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулиар бол жижиг намууд УИХ-д суудал авах хэцүү болчихлоо. ИЗНН АН-тай эвсэж, нэгдэх тухайгаа ярьж байгаа юу?
-Тийм саналууд гарсан. Одоогоор ярьсан зүйл алга. Энэ сарын 23-нд манай намын Үндэсний зөвлөл хурлаа хийнэ. Тэгээд сонгуульд эвсэх үү, нэгдэх үү, сонгуульд яаж оролцох вэ гэдгээ ярилцана. Би бол ижил үнэт зүйлтэй, адил чиг баримжаатай намууд нэгдэх нь зүйтэй гэж бодож байгаагаа аль хэдийн илэрхийлсэн. Нэгддэггүй юм гэхэд хамтарч ажиллах янз янзын хэлбэрүүд байж болно. Энэ талаар Үндэсний зөвлөл дээр саналаа хэлнэ. Манай намын Үндэсний зөвлөл 200-гаад гишүүнтэй. Тэд 2016 оны сонгуульд яаж оролцох, эвсэж, нэгдэх бол хэнтэй вэ гэдгээ тал талаас нь ярих байх. Эцсийн шийдвэрийг намын гишүүд л гаргана.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Tweet