Хүн төрөлхгөн буруу амьдарч, буруу хөгжиж, тэр хөгжлийг буруу хэмжиж ирснийхээ гор, гайгамшгийг одоо амсаад эхэллээ. Монгол орон маань ч ялгаагүй. Бид улс орнуудыг яаж хөгжсөн туршлагаас суралцах, “хоцрогдлын давуу талаа” ашиглаж “амдан хөгжих” гэх мэтийг ярихаасаа илүү “яавал тэдэн шиг хөгжихгүй” байх, яаж “буруу хөгжихгүйг” “амдан хөгжих” харьцангуй орон зай, цаг хугацаа одоохондоо бидэнд байна. Эдийн засгийн хөгжил гэдэг асуудал “economics” гэдэг шинжлэхухааны хүрээнээс нэгэнт халингарч “есо logynomics” /ийм шинжлэх ухаан Одоохондоо байхгүй шүү/ гэсэн шинжлэх ухаанаар залуурдуулах цаг ойрхон болсон байж магадгүй. Ямар ч гэсэн хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд “тогтвортой хөгжил” гэсэн тодотгол улам бүр нэвтэрч энэ мянганд яаж хөгжихөө, хөгжпөө мөнгөөр бус, амьдралын чанар, амьдарч буй орчин, амьсгалж буй агаарынхаа хортой эсэхээр нь үнэлдэг, шалгуур хийдэгт огтолцооруу орж эхэллээ. Ундаалдаг Туул голоо аврах, утаа униар дүүрсэн нийслэл хотынхоо бохирдлыг арилгах ажлыг зөвхөн УБхотын Захиргаа, Байгаль Орчны Яамны ажил гэжүздэг сэтгэлгээнээс ангижирч Монголын хөгжлийн асуудал юм шүү гэдгийгтөр нь чтүмэн олон ч ойлгожухамсарласнаар л тогтвортой хөгжлийн гараа эхэлнэ. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам гэсэн шинэ яам бий болгон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бодитойгоор хэрэгжүүлж эхпэх цаг болсныг Монголын нийгэм хэдий чинээ эрт мэдэрнэ төдий чинээ сайн.
Саяхан Танхимын дэргэд “Органик бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл”байгуулсан.Органикболонэкологийнцэвэрбүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” гэсэн уриаг МҮХАҮТанхимаас “Нэг органик бүтээгдэхүүн-нэг аймаг” гэсэн хөдөлгөөн болгох чиглэлээр санаачилга эхэлж байна. Хүнсчдийн холбоо болон бусад энэ чиглэлийн байгууллагуудын үүсгэл санаачлагыг бодитойгоор дэмжиж зөвхөн “хүнсний аюулгүй байдал” гэсэн талаасаа бус эрүүл, органикхүнснийбодлоготалаасньхандажтөрийнбодлогын тэргүүлэхчиглэл болгох шаардлагатай байна. Хүнсний импортын зохистой бодлогыг гааль, татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх, хүнсний биотехнологийн судалгаа ба хөгжлийн чадавхийг нэмэгдүүлэх, хүнсний импорторлох үйлдвэрлэлийн зохистой чиглэлүүдийг тогтоох, Монгол орон органик хүнс, бүтээгдэхүүн экспортлогч орон болжхувирах боломж, бааз суурь нь бидэнд байна. Усалгаатай тариалан хөгжүүлэх шинэ технологи оруулж байгаа болон наранцэцгийн тос гэх мэт бүтээгдэхүүний импортыг орлох үйлдвэрлэлийн санаачилга, гадаад зах зээлийн боломж ихгэй, хүнсний болон эмийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг зарим ургамлыг тарималжуулах... гэх мэт хувийн хэвшлийн олон үүсгэл санаачилга байна.
Гагцхүү эдгээрийг “бүтээгдэхүүний хөгжил” гэсэн маркетингийн мөчлөгүүдэд нь тохирсон бодлогын арга хэрэгслээр дэмжих нь чухал байна.
2006 онд тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг Монгол даяар тэмдэглэнэ. Энэхүү их ойгоо тэмдэглэхдээ зөвхөн өнгөрсөн түүх бус хөгжлийн ирээдүй үерүүгээ хандаж тэмдэглэх хэрэгтэй байна. Ядахдаа гадаадад амьдарч, тодорхой салбаруудад амжилттайажиллажхэндчгологдохгүйявааоюунлагмонголчуудаа урьж, “Монголын оюуны хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг” зохион байгуулжхөгжлийн төлөө шинэ санаа, чин сэтгэлийн үгийг нь сонсоххэрэгтэй юм.
Монгол шиг ийм байршил, эдийн засагтай улсад экспортыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах бодлогыг хэрэгждэггүй цаасан боть бус харин төрийн бодлогын нэг гол тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж нийт үндэстний итгэл үнэмшил болгох хэрэгтэй байгаа юм. Дотоод зах зээл ба импортын өрсөлдөөн, импортыг орлуулах үйл явцыг зах зээлийн дохиолол, механизм, Засгийн Газрын ухаалаг оролцоог хослуулан хөгжүүлэх шаардлага үүсч буйг анхааран дээрх чиглэлүүдээр Засгийн Газар, хувийн хэвшлийн түншлэлийгхөгжүүлэххэрэгтэй байна. Сангийн Яамны дэргэд бус, Үйлдвэр Худалдааны Яамны дэргэд эсвэл бие даасан гааль тарифын зөвлөл байгуулаад (энэ нь Засгийн Газар, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөлтэй байх) түүгээрээ дамжуулан гааль тариф, худалдаа хөнгөвчлөх асуудлыг авч хэлэлцэн шуурхай шийдвэр гаргадаг, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарвал түүнийг шийдвэрлэх эрхзүйн шуурхай механизм бий болгох шаардлагатай байна. Экспортыг дэмжин урамшуулах бодлого гэдэг маань угтаа төрийн зүгээс экспортын зах зээлийн хөгжил, экспортын диверсификац, бүтээгдэхүүний хөгжилд интервенц буюу хөндлөнгөөс оролцож байгаа, оролцвол зохих талбар бөгөөд хөгжиж буй олон орнууд энэ чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан. ОУВ Сангаас Монголд ийм бодлого хэрэгжүүл гэсэн зөвлөмж хэзээ ч өгөхгүй, яагаад гэвэл хэзээ ч ойлгоогүй ирсэн, ойлгохч үгүй. Бид олон жил энэ асуудлыг ярьсан, хэрэгжүүлэх гэж оролдсон. Амжилттай болдоггүйн гол шалтгаан нь экспортыг дэмжин урамшуулах бодлогын санхүү банкны орчинг нь бүрдүүлдэггүй, их төлөв техник-эдийн засгийн талаас нь ханддагт байдаг. Монголын эдийн засаг, экспортын олон жил зэс, алт мэтийн “шар эдийн засгийн” өрөөсгөл бүтэцтэй явж ирснийг өөрчилж “шар, хар, ногоон” гэх мэтийн олон “өнгө” хосолсон экспорт, эдийн засгийн бүтэцтэй болох хэрэгтэй байна.
Эдийн засгийн өсөлтийгхангах2И-гийн талаар өмнө дурьдсан. Entrepreneurship буюу бизнесийн овсгоо самбаачлал, empowerment буюу эдийн засаг, зах зээлийн агентуудад эрх мэдэл, эрх чөлөө, боломж бололцоог нь бүрдүүлж өгөх бодлогын орчин, энэ хоёрын дээрээс endownment буюу байгаль, хүний заяагдмал өгөгдөл, хишгийг нэмж энэхүү ЗИ-г хэрхэн оновчтой, үр дүнтэй хослуулан хэрэгжүүлэхээс хөгжил шалтгаална.
Энэхүү өгүүллийг бичихдээ том том онол, урсгалын төлөөлөгчдөөс ишлэл авч том, том гэхдээ амьдралаас тасархай зүйл бичихийг зорьсонгүй. Нобелийн шагналтай мундаг эдийн засагчдын бүтээлээс ч ойлгодоггүй болохоороо айгаад дурдсангүй. Гагцхүү монгол хүнийхээ хувьд Монголынхоо хөгжил, шинэтгэлийн үйл явцын гэрч нь, оролцогч нь байсан, байж байгаагийнхаа хувьд санаа бодлоо олон түмэнтэйгээ хуваалцах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл ийм шаардлага Монгол Улсын хувьд байна. Монгол Улс эрчимтэй хөгжих хэрэгтэй байна. Монгол гэдэг жижиг улсын талаар дэлхий дээр өнөөдөр хоёр л янзын имиж байдаг; нэгдэх нь биднийг өнгөрсөн түүх, Чингис хаанаар л мэдэх, нөгөөдөх нь биднийг хэн ч мэддэггүй. Бид бүтээсэн түүхээрээ бахархахаасаа илүү бүтээх түүхээрээ бахархах хэрэгтэй байна. Өөр зам, өөр гарц байхгүй.
Tweet
xxxxnn
claire abbott - 2 жилийн өмнө
viagra is effective but have side effects.viagra usa Natural male enhancement is both safe and effective.viagra Results will be permanent.
viagra asli - 3 жилийн өмнөviagra is effective but have side effects.viagra usa Natural male enhancement is both safe and effective.viagra Results will be permanent.
AaronSouck - 3 жилийн өмнө