Монгол Улсын өрсөлдөөнт давуу талуудыг хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж бид их ярьдаг болсон. Ярихаас ч аргагүй болсон. Зэс, алт, жонш, ноос, мах, арьс шир, аялал жуулчлал гэх мэтээр тодорхой бүтээгдэхүүн, тодорхой секторын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монголын эдийн засгийн гадагш харсан, экспортын баримжаатай бүтцийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичгүүд бий. Хамгийн сүүлдлгэхэд Үндэсний хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулж XXI зууны эхний арав, хорин жилийн хөгжлийн төсөөлөлөө хийж авсан. Гэхдээ математикийн хэлээр бол цаасны хувьд хүрэлцээтэй нөхцөл бүрдсэн ч хэрэгжүүлэх арга зам, санхүүгийн нөөцийн төлөвлөлт, байршлын хувьд зайлшгүй нөхцөл нь бүрдээгүй байгаа. Энэ нь эдгээр баримт бичиг урьдын адил ихтөлөв цаасан дээр үлдэх магадлал өндөр байна гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Сүүлийн үед “Монголын эдийн засаг”-т “голланд өвчний” шинж тэмдэгүүд илэрч байгаа талаар, Монгол Улс хөгжлийн “үүцээ задалж” ард түмэндээ “баялгийг шударгаар хуваарилах” талаар ярьж бичиж эхэлсэн. Ялангуяа улс төрчид “баялагийг шударга хуваарилалт” хийх талаар сонгуулийн үед бүрчихээр ярьж ард түмэнд “аан, бид чинь асар их уул уурхайн баялаг” дээр сууж буй гуйлгачид юм байна. Монгол орны эзэн болсон бидэнд юу ч хүртээхгүй, зөвхөн гадныхан хамгийг нь зөөх нь байна, ингэхлээр энэ баялгаа “шударга хуваарилахын төлөө” нэгдэх нь зүйтэй юм байна” гэх маягийг сэтгэгдэл, төсөөлөл бий болгохыг оролдож байна. Энд хөгжилд хор уршигтай хэд хэдэн зүйл ажиглагдаж байна.
Үнэхээр уул уурхай, газрын нөөцийг зохицуулж буй хууль тогтоомж, зохицуулалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь үнэн. Нөөцөөр баялаг хөгжиж буй орнуудын энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны арга хэлбэрүүд, бодлогыг судлах, дэлхий даяар хэрэгжиж буй уул уурхайн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг Монгол оронд хэрэгжүүлэх, байгаль орчныг эвдэн сүйтгэдгийн эсрэг, газар нутгийнхаа амьдрах орчинг эвдүүлэхгүйн төлөө нутаг нугаараа нэгдэн хөдөлгөөн байгуулах хүртлээ тэмцэж буй хүмүүсийн дуу хоолойг сонсох нутаг дэвсгэр дээрээ байгаа орд газруудын ашиглалтын үр өгөөжөөс орон нутгийн хөгжилд зориулах талаар орон нутгийн эрх мэдэл, бололцоог нь нэмэгдүүлэх, ялыг нь ч үүрдэг ямбыг нь ч эдлүүлдэг болгох, амьдрахын тулд сүүлчийн арга чаргаа дайчлан алт хууль бусаар ухан сүүлдээ бүр хүний эзэмшил рүү дайран орж бор хоногийг залгуулж яваа “нинжа” хэмээх албан бус секторынхонд хуулийн засаглалын хүрээнд амьдрах, ажиллах орчинг нь бүрдүүлж өгөх зэргээр олон талт үйл ажиллагаа хэрэгтэй байгаа нь бас үнэн. Гэхдээ л энэ нь “баялгийг шударга хуваарилах”-ын төлөө хуулийн засаглалыг огоорох, улс төржүүлэх, олон нийтэд “очкоов” авах асуудал огт бус, уулуурхай, нөөц баялгийн тогтвортой хөгжил буюу “алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй алтны бодлого, арьс шир боловсруулаад гол усаа бохирдуулдаггүй үйлдвэрлэлийн бодлого, газрын дорхи баялгаа олборлож боловсруулах бодлогын цөм нь зөвхөн эдийн засгийн зардал, үр ашиг бус, байгаль орчны болон нийгмийн зардал, үр ашгаар энэ тэнцүү хэмжигддэг, эдгээрийг нөөц баялгийн салбарын хөгжлийн гол шалгуур болгохыг л хэлж байгаа хэрэг. Саяхан Германы эдийн засгийн хүрээлэнгээс маш сонирхолтой, яг өнөөдрийн Монголд шууд хамааралтай илтгэл гаргасан байна. Тэр нь “Түүхий эдийн баялаг-зовлон уу жаргал уу?” гэсэн нэртэй бөгөөд газрын доорхи нөөцөөр баялаг 21 орны эдийн засгийн хөгжлийг 1980-2002 оны хүрээнд харьцуулан судалжтүүхий эдийн баялаг нь тэдгээрийн экспортын орлого “эдийн засгийн өргөн цар хүрээний хөгжлийн үндэс нь болж чадаж байгаа тохиолдолд улс орны хөгжилд эерэг ач холбогдолтой байгааг тогтоосон. Өөр нэг зүйл нь нөөцөө баялагэдгээрулсад бидний одоохүсээд мөрөөдөөд байдаг эдийн засгийн өндөр өсөлт тэр болгон байгаагүй, тэр тусмаа нөөц баялагийн ашиглалт нь хэдхэн сонирхпын бүлгийн эрх мэдэлд, коррупцд идэгдсэн, ил тод дүрэм журамгүй үед эдийн засгийн өсөлтийн үр өгөөж ард түмэнд наалддаггүйг баталсан байна.
Гэхдээ өмнө миний шүүмжилсэн “баялагийг шударга хуваарилах” замаар бус уул уурхай, газрын доорхи баялагийнхаа олборлолт ашиглалтын механизмыг зөв тогтоох, үр өгөөжийг нь эдийн засгийн хөгжлийнхөө жинхэнэ тэргүүлэгч чиглэлүүдэд зөв механизмаар хуваарилахыг л хэлж байгаа хэрэг. Дээрх судалгаагаар ингэж чадаж байгаа орны сайн жишээгээр Норвеги улсыг дурьдсан бөгөөд тэнд тусгайсан байгуулж тэндээсээ боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэх мэтдээ хөрөнгө оруулдаг ажээ.
Чухамдаа иймэрхүү саналыг саяхан Ерөнхий сайд дэвшүүлсэн нь бодлогын хувьд маш дэмжүүштэй санал юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах бодпогыг хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэйгээ улам илүү уялдуулах, энэ зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжин урамшуулах бодлогыг нэг агентлагийн санхүүгийн ядмагхан нөөцөөр хязгаарлахгүй байх, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлээ зохистой болгох зайлшгүй шаардпага гарч байна. 15 жилийн турш бид гадаадын хөрөнгө оруулалтыг ялгаварлахгүй, сонголтгүйгээр урьсан, сайн нь ч, саар нь ч орж ирсэн. Өдгөө тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтын чанарт нь илүү анхаарч сорилт сонголттой урих цаг болсон. Ямар ч гэсэн ядарсан Монголд “шанаган тогоо”-ны гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй, бас караоке, шөнийн цэнгээний газрын “гадаадын хөрөнгө оруулалт” хэрэггүй. Хуучирсан тоног төхөөрөмжийг будаад “шинэ” болгочихоод оруулаад ирдэг, байгаль орчныг шаардлагыг хангаж чадаагүйн улмаас өөрийнхөө улсаас шахагдаад “хөөгдчихсөн” үйлдвэрлэлийн гадаадын хөрөнгө оруулалт эсвэл гэнэн монголчуудыг орон сууц барьжөгнө гэжзалилаад “хулхидчихдаг”, тамхины галаа монголхүний нүүрэн дээр унтраадаг “гадаадын хөрөнгө оруулагчид” хэрэггүй.
Хөгжлийн төсөөлөл, номлол, үзэл баримтлал, бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд арга зүйн хувьд бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал боловсруулахдаа нэн тэргүүнд:
a/. хөгжлийг дэмжигч секторууд/хүчин зүйлүүд
б/.хөгжлийг тодорхойлогч секторууд /хүчин зүйлүүд гэж ангилан энэ хандлагаас хөгжлийн бодлого, түүнийг тэргүүлчлэх /prioitization/, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн үг. Зах зээлээс гадна Засгийн газар хөгжлийн ямар секторуудад илүү ач холбогдол өгөхөө зөв тодорхойлж “интервенц” хийх, энэ нь “Засгийн газрын бүтэлгүй оролдлого” /government failure/ болохгүй байж зах зээлийн механизмд нэмэлт хүч, дэмжлэг болох үед л хөгжил урагшилдаг.
Дээрх ангиллынхаа үүднээс би уул уурхай, дэд бүтцийн секторууд, энэчиглэлийн бодлого, аргахэмжээг“хөгжлийгдэмжигч секторууд / хүчин зүйлүүд” гэдэгт хамруулдаг. Гэхдээ энэхүү ангилал нь хөгжлийн бодлогын арга зүй талаас нь хийсэн ангилал гэдгийг дурьдах хэрэгтэй бөгөөд манай хөгжлийн бодлогын практикт дэндүү их тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлдог, энэ нь үнэн хэрэгтээ тэргүүлэх чиглэлүүдийг тэргүүлэх биш болгон бүдэгрүүлдгээс зайлсхийх, хөгжлийн гол үзэл баримтлалыг хүн рүүчиглүүлэхзорилгоор ийнхүүангилжбуйхэрэгюм. Тавантолгой, Оюутолгойн орд газруудын хөрөнгө оруулалт хийгдэж, түүнийг дагалдан дэд бүтцийн хөгжил, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, экспортын орлого эрс нэмэгдэж түүнээс нийгмийн асуудлуудад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилт өсөх эсвэл “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмэгдсэн өртөг бүтээх үйл явц хэрэгжих гэх мэтээр хөгжлийг дэмжигч сектор/ тодорхойлогч секторын холимог, сүлэлдсэн үйл явц дунд болон урт хугаацаанд хэрэгжих нь мэдээж. Гэхдээ л эдгээр нь дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага талаас нь авч үзвэл Монгол Улсын тогтвортой хөгжлийг тодорхойлогч секторууд биш. Тэгвэл Монгол Улсын нөхцөлд хөгжлийг тодорхойлогч секторууд/ хүчин зүйлүүд гэж юу вэ?
Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол Улсын хөгжлийн өнөөгийн болон байж болох өгөгдлүүд, ерөнхий сценар /гэхдээ өнөө телевизээр гараад байсан иргэн Гочоогийн 4 сценар биш/, эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн байршил, бид одоо их төлөв везуаль байдлаар нэрлээд байгаад авуу болон давуу бус талуудыг өөрийн жижигхэн бор тархины хэмжээ, хязгаарлагдмал мэдлэг, туршлага, алсын харааныхаа хэмжээнд аваад үзэхээр “5Ц+ХҮ” гэжтомъёолжболмоор санагддаг юм.
Эдгээр 5Ц дээр “худалдаачин үндэстэн” /Trading nation гэж нэрлэгддэг үзэл номлол, бодлого/ буюу эдийн засаг зах зээлийн байршил, хэмжээ, бүтцээ харгалзсан, олон улсын худалдааны давуу талуудыг бүрэн дүүрэн ашигласан транзит орны ложистик дэд бүтцийг дээд зэргээр бүрдүүлэн гадагш чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Эдгээрийг тус бүрд нь товчлон авч үзье.
Tweet