Маргааш:
ЖДҮйлдвэрлэлийг дэмжих 30 тэрбум төгрөгийг 200 тэрбум болгох. Гэхдээ зөвхөн яам- агентлаг-сонгогдсон банкууд гэсэн схемээр биш альтернатив санхүүжилтийн дээр дурдсан болон бусад хувилбаруудыг сонгож хооронд нь өрсөлдүүлэх, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын дунд мөн өрсөлдөөн үүсгэх нөхцөлүүдийг бүрдүүлэх шаардлагатай байна.Зээлийн баталгааны санд 2010 онд хувиарлагдсан хөрөнгийг танхимын ногоон зээлийн баталгааны сантай нэгтгэн хамтран ажиллах боломжийг нээн өгч заавал төр бүхнийгхийхийг оролдох гэхээсээ илүү хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, бидэнд итгэл үзүүлж, төр хяналтаа тавихчиглэлийг илүүтэй баримаар байна.
Монголын эдийн засгийн бүтцийн нилээд том, хэмжээ нь сүүлийн үед хурдацтай нэмэгдэжбуй хэсэг болохалбан бус сектор, түүнийг албажуулах, санхүүжүүлэх механизмыг боловсронгуй болгох асуудал бол өнөөдрийн бас нэг тулгамдсан асуудал болоод байна. Нийгмийг авч явдаг “цөм сүрэг” болох дунд ангийг бүрэлдүүлж болох томоохон нөөц энд оршиж эсвэл ядуурал руу эргэж унах эсвэл албан секторт дэвшин орж дунд анги бүрэлдэх үйл явцыг түргэсгэхэд тус дөхөм болох гэсэн 2 сонголттой байгаа.
Энд мөн л тэгш боломжолгох, овсгоо самбаачлалын уур амьсгалыг төлөвшүүлэх гэсэн хосолмол арга зам, шийдэл байгаа.“Нинжа” гэж нэрлэгдсэн албан бус секторын томоохон хэсгийн талаар УИХ дээрхэлэлцэжбуй явц, Засгийн газраас тайлбар өгч буй байдлыг харахад сонин дүр зураг харагдаж байна. Албан бус секторт байдаг хуулиас гадуурх энэ хэсгийн ядуурлаар гул барьсан гэмт үйл ажиллагааг хуульчилжөгөх гээд ч байгаа юм шиг, сум болгонд хүмүүсээр нүх ухуулах гээд тэндээсээ арван мянга найман зуун төгрөг авах гээд ч байгаа юм уу эсвэл энэ асуудлыг Швейцар улсын татвар төлөгчдийн мөнгөнд даатгаад ч байгаа мэт.Хамгийн хачирхалтай нь энэ асуудлыг эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь хариуцажоруулжбайхюм.Учир нь “бичил уурхай” гэсэн нэртэй юм гэнэ! Өнөөх хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, байгаль орчин, хууль зүйн сайд нарт нь хамаагүй юм байх?!
Хөдөлмөр эрхпэлтийг дэмжих сангийн хөрөнгийг 100 млрд төгрөгт хүргэх. Гэхдээ мөн л төвлөрсөн хэлбэрийг нь задалж ил тод, тэгш боломж олгосон, дүүрэг, аймаг, сум бүрд Засаг дангаараа мэддэггүй, хүмүүс өөрсдөө оролцдог, шийдвэр гаргадаг альтернатив санхүүжилтийн механизмыг бүрэлдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд зохицуулан хөгжүүлэх асуудлыг зөвхөн НХХЯам, БСШУЯамны өнөөгийн бодлого, үйл ажиллагаагаар хязгаарлах бус хувийн хэвшлийн дотор байгаа мэргэжилтэй ажилчид бэлтгэх асар том нөөцийг бүрэн эргэлтэнд оруулах нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нэг гол түлхүүр юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 65 мэргэжлийн боловсролын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас 45 нь төрийн өмчийнх бөгөөд эдгээрт Мянганы сорилын сангаас төсөл хэрэгжүүлэх гэж бараг мянган сорилт хийж байх шиг байна. Танайд хууль чинь болохгүй байна гэж Америкчууд хэлсэн, Монгол улс хуулийг нь шинэчилсэн, одоо юу нь болохгүй удаад байгаа нь тодорхойгүй, баахан л зөвлөх үйлчилгээний зарууд сонингуудаар тавиад байна. Уул нь “country ownership” гэдэг ойлголтыг МССангийнхан мэдэхийн дээдээр л мэдэхучиртай. Багш нарыг нь сургаад давтан сургаад, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нь яаралтай авч нийлүүлээд “ядуурлыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг хангана” гэж тунхагладаг сангийнхаа уриаг хурдан л хэрэгжүүлмээр юм...
Өнеедер:
Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” хэмээн зарласан нь учиртай. Урьд өмнө зарлажбайсан жилүүдээс ялгагдаххэд хэдэн онцлогэнэжилд байгаа. Юуны өмнө бизнесийн орчны шинэтгэлийн жилийн үзэл санаа, зорилтууд, хэрэгжүүлэх арга хэлбэрүүд, механизм нь өмнө дурдсан зарчмын дагуу “ of the business, by the business, for the business" буюу бизнесийнхэн өөрсдөө санаачлан төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь өөрсдөө оролцож биелэлт, хэрэгжилтийг нь өөрсдөө хянах, үнэлгээ өгөхболомжтой болжбайгаа. Мөнтүүнчлэн шингэтгэлийн жилийн тогтоолд анхудаа монголын бизнесийн орчны тухай олон улсын байгууллагуудын, тухайлбал, Дэлхийн банкны бизнес эрхпэлтийн индексийн үзүүлэлтүүдийг оруулж, эдгээрийн дагуу хүрэхзорилтуудыгтомьёолжтавьсан ньзасаглалын баримтбичиг боловсруулах технологид шинэлэг зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөр нэг онцлог бол энэ жилийн үзэл санаанд төрийн тодорхой чиг үүргүүдийг төрийн бус байгууллагуудад бодитойгоор шилжүүлэх талаар олон жил яригдсан зүйлийг ажил хэрэг болгох талаартодорхой ажлууд хийгдэхээртусгагдсан. Гэвч үзэл санаа нь зөв, агуулга нь шинэтгэлийн шинж чанартай, хэрэгжүүлэх, дүгнэх механизм нь шинэлэг энэ тогтоол яагаад хэрэгжихгүй байна? Хэн хэрэгжүүлэхгүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна? Яагаад, тухайлбал, бүх төрлийн зохицуулалт, бичиг баримтыг 2 дахин багасгах, барилгын секторт байдаг өнөөх алдарт 140 гарын үсгийг 90 хувиар багасгана гэх мэт заалтууд жил зарласнаас хойш бараг хагасжилөнгөрөхгэжбайхад огтхэрэгжихгүй, эхпээч үгүй байна? Яагаад Ерөнхий сайд нь энэ жилийн үзэл санаанд итгэл үнэмшлээ илэрхийлээд бүх сайд нараа цуглуулж үүрэг даалгавар өгөөд тэр тусмаа шинэчлэлийн жилийн эхний улиралд л ажил урагшлахгүй байгааг мэдрээд эрчимжүүлэх талаар нэмж захирамж гаргаад байхад оны эхний 5 сарын байдлаар үнэхээр сэтгэл гонсойлгом, дур гутмаар дүр зурагтай байна?!.
Маргааш:
Төрийн зарим чиг үүргүүдийг /үнэн хэрэгтээ төр өөртөө “сайн дураар”, хуулиар наачихсан “чиг үүргүүдийг”/ төрийн бус байгууллагууд,хувийнхэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх ажлыг орон даяар эрчимтэй хийх ажлыг түргэвчлэх хэрэгтэй байна. Дэндүү удаан ярилаа. УИХ-аас ажлын хэсэг гарч 7 мянган ажилтанг цомхотгох, дэд сайдуудыг цөөрүүлэх, зарим агентлагуудыг татан буулгах, нэгтгэх гэх мэт саналууд нь асуудлыг шийдвэрлэх оновчтой хувилбар биш. Нэн түрүүнд бид “яам- агентлаг” гэсэн засаглалын энэ бүтэц өөрөө зөв үү, 1990-ээд оны сүүлээс хэрэгжиж ирсэн эл загвар өнгөрсөн хугацаанд засаглалын үр ашгийг дээшлүүлж чадсан уу гэдэгт хариулах ёстой. Яам, тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг гэсэн энэ бүтэц анхнаасаа амьдралаастасархай, хиймэл байдлаар Монголд оржирээд өдгөө архагшсан,”амжилттай” нутагшсан хүнд суртлын механизм болон хувирсан. Энэ асуудлыг шийдэх үйл явцдаа чиг үүрэг шилжүүлэх асуудлыг зэрэг шийдэх нь зохистой. Энэ нөхцөлд Яам /principal/- чиг үүрэг шилжүүлэх контракт-төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм /agent/ гэсэн РРР механизмыг өөртөө шингээсэн засаглалын технологи үүснэ. Төрийн албан хаагчдын эдийн засгийн мэдлэг дэндүү нимгэн, амьдралаас тасархай байгаа нь тэдний буруу биш тэднийг бэлтгэдэг тогтолцоонд байгаа. Жозеф Штиглицийн “Төрийн эдийн засгийн онол” гэсэн сайн орчуулгын ном гарсан, тэр номын дагуу төрийн албан хаагчдаас нийт орон даяар шалгалт авах хэрэгтэй. Улсад ч ,тэдэнд ч хэрэгтэй зүйл болно.
Маргааш:
Эдийн засгийн хөгжлийн бодлогын хувьд цаг хугацааны мэдрэмж, хямралын гол цэгүүдийг олжхаран шуурхай, иж бүрэн арга хэмжээ авах чадвар илт дутагдаж байна. Өнөөдөр бидэнд тулгараад буй гол асуудал бол хямралыг хэрхэн даван туулах, өсөлтийг хэрхэн тогтвортой бөгөөд хүмүүсийн оролцоотой болгох тухай асуудал. Дэлхийн банкны гүйцэтгэхзахирал ноднин Монголд айлчлахдаа хямралыг боломж болгох талаар тодорхой санаа зөвлөмж өгсөн. Гэтэлбодит байдалдээрМонголулсбаахан мастер төлөвлөгөө, урт хугацааны стратеги боловсруулаад тулгамдсан гол гол асуудлаа донор орон, ОУБ-уудад найдаад л орхиж байна гэхэд хилсдэхгүй. Бодит сектор бартерийн харилцаанд аль хэдийн орж одоо бараг „цэнэг нь дуусаж байна“ , Төв банк нь 2009 оны 2сард албан ёсоор тодорхойлсноор „...тэртээ тэргүй унаж буй хувийн хэвшлийг" зөнд нь орхиод, „инфляцийг онилох“, валютын ханшийгтогтворжуулах мөнгөний хатуу бодлого явуулсаны хүчинд л арайхийж эдийн засгийг зогсолтгүй уналтаас аварч чадлаа гэж шал худлаа сүржигнэн илтгэжбайххооронд нь банк ба бизнесийн амьд орчил нь энэ бодлогын л гайгаар аль хэдийн тасраад одоо „амь тариа“ нэхэх хэмжээнд очсон байна.Амь тариаг амьтай байхад нь хийдэг болохоос амь тасарчихсан хойно нь хийдэггүй. Төсвийн хөрөнгө оруулалтын тендер, ЖДҮйлдвэрийг дэмжих зээл, гадаадын зээл тусламж, хөтөлбөрөөр нэг хэсэг нь амиа “зогоож нөгөө хэсэг нь “бор зүрхээрээ”, инерцээрээ л явж байгаа. Томоохонууд нь банктай банкгүй өөрсдийгөө болгоод л явжбайна. Үүнийгхямрал дууслаа гэжойлгоод байгаа юм болов уу?!
Маргааш:
Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүд, шинжлэх ухаан- технологи, аж үйлдвэрийн паркууд гэх мэтийн эрх зүйн үндэс байхгүй гэж арван жил явлаа, дараа нь бий болох гэж арван жил явлаа. Одоо дэд бүтэц, зам харилцаа гээд дахиад арван жил болно. Дээр нь олон том цогцолбор, хөтөлбөр, парк нэмэгдэх нь. Бүгд л сүүлийн үед моодонд орсон “нэмэгдсэн өртөг бүтээх”, хүнд аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах эдийн засгийн “хүйтэн” үндэслэл тооцоо, өрсөлдөх чадвар зах зээлийн хандлага дээр суурилахаасаа илүүтэйгээр “халуун” эх оронч үзэл санаа, хэтийн төлөвлөгөө хийдэг байсан үеийн “бүтээн байгуулагч сэтгэлгээ” дээр суурилаад байна. Энэ зөв үү ?. Ер нь энэ олон хөтөлбөр, мастер төлөвлөгөө, цогцолбор бүтээн байгуулалтын баримт бичгүүдэд квот тогтоовол яасийн? Хавсралт 1-д 20 жилийн өмнө үндэсний дэвшлийн намын их хурал дээр хэдэн нөхдүүдтэй хамтран боловсруулсан эдийн засгийн илтгэлийн хэсгээс ишлэл авч 2008 онд үйлдвэржилт гэсэн сэдвээр юу бичиж байсныг харуулав. Гол зорилго нь өнгөрсөн 20 жилд төрийн бодлого ямаршуухан удаан, мэлхийн хурдацтайгаар хэрэгжиж ирснийг, тэр үед 20 жилийн өмнө бидний ярьж бичиж байсныг зарим зүйл одоо хүртэл олигтой хэрэгжижирээгүйг л харуулах гэсэн хэрэг. Хавсралт 2 буюу “Монголын ардчилсан намын /МОАН/ эдийн засгийн үзэл баримтлал” хэмээх түүхэн баримт бичгийг 20 жилийн дараа анх удаа дэлгэн тавилаа. Ардчилал сонины 1991 оны 1 дүгээр сарын дугаарт товчлон нийтлэснийг авч тависан бөгөөд үүнийг тэрлэгч би вээр Д.Батбаяр хэмээх андтайгаа хамтран бичиж Ардчилсан намын онц их хурал дээр өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга “казино” хэмээх Д.Батулга анд маань уншиж сонордуулж билээ л... Энэ бол ардчилалын 20 жилийн түүхийн нэг салшгүй хэсэг бөгөөд 20 жилийн өмнө эдийн засгийн бодлогын талаар бид юу бодож, ярьж явсныг, зах зээлийн эдийн засгийн суурь тоосгонууд Монгол улсад яажтавигдсаныгхаруулах болно...
Өнеедер:
МҮХАҮТанхимаас2007,2008 оноос л байнга сануулж2009 оны 1 сард арга ядахдаа „Хямралын эсрэг эдийн засгийг идэвхжүүлэх төлөвлөгөө" хүртэл боловсруулжУИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бизнес эрхлэгчдийн нэгдмэл санал, улс орнуудын хямралын эсрэг менежментийн туршлагыг харгалзсан практик ач холбогдолтой иж бүрэн санал байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх чиглэлээр цаг хугацаа, дэс дараалалын хувьд ч бодлого, арга хэмжээний тэргүүлчлэлийн хувьд ч алдаанууд гарсан. Хувийн хэвшилтэй байнга, шуурхай зөвлөлдөж байх бодлогын соёл, мэдрэмж, засаглалын шуурхай технологи дутсан. 2010 оны сүүлч 2011 оны эхний хагаст гэхэд аядуу инфляцтай / заавал нэг оронтой тоонд байх гэсэн үг биш/, идэвхжсэн бодит сектортой, өрсөлдөөнт орчин дахь банкны сектортой байхболомж бас байсаар байна. Гагцхүү үүнийг УИХ, Засгийн газар хямралын эсрэг бодлогын менежментээ сайжруулах замаар, бодит секторыг идэвхжүүлэх Сангийн болон мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах замаар, Төв банкны мөнгөний бодлогыг УИХурлаас өгсөн даалгавар чиглэлийн дагуу, Төв банкийг бодит амьдралаас тасархай, хөндий хоосон юм ярихыг нь болиулж инфляцийг биш эдийн засгийн өсөлтийг онилуулах замаар хэрэгжүүлэх нь чухал. Инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж буй орнуудыг харахад хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн эдийн засгийн өрсөлдөх чадвар дунд болон түүнээс дээш түвшинтэй бүтэц нь өрөөсгөл бус, эдийн засгийн операторуудын хүлээлтийг удирдаж болдог, банкны секторт нь өрсөлдөөн эрчимтэй өрнөсөн, банкуудын үйл ажиллагаа нь сайтар хэвшин тогтсон, засаглалын зөв бүтэцтэй байдаг. Гэхдээ эдгээр нь хэдийгээр маш иххүсүүштэй нөхцөлүүд мөн боловч заавал урьдчилан бэлтгэгдсэн байх ёстой нөхцөлүүд биш бөгөөд Монгол мэтийн орнуудад ч мөнгөний бодлогын энэхүү төрлийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Гэхдээ банкны секторт сайн засаглалын зарчмууд хэрэгжээгүй, зарим банк нь цөөхөн хэдэн зээлдэгчдээс хамааралтай, тэдэндээ “ үлэмж дотночлон үзэх” зарчмаар хандаж ирсэн, Төв банк нь банкны секторт эрүүл, шударга өрсөлдөөн өрнүүлэх талаар ямар нэг тодорхой алхмууд хийдэггүй, бодит секторын хүлээлт, авир төрхийг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр бүрэн удирдах боломжгүй ийм улс оронд инфляцийгонилохгэгч бодлогын эдийнзасгийнутгаагуулга, үр дүн хоосон, хийсвэр шинжтэй байдаг байна. Тэр тусмаа Төв банк нь монголын эдийн засгийг сонгодог мөчлөгийн эдийн засаг гэж гэнэнээр боддог нөхцөлд энэ бол “мөнгөний бодлого” болж “тоглож” буйгаас өөрцгүй. Монгол улс монетаризмын туршилтын талбар биш, ард түмэн, бизнес эрхпэгчид нь “туршилтын туулай” биш./Хавсралт 3-д байгаа тоонуудаас мөнгөний бодлого, инфляци, бизнес эрхлэгчдийн хүлээлт ямархуу хоорондоо холбоотой байгааг, мөнгөний бодлого хир зэрэг “байгаа” онож ирснийг харж болно.
Монголын эдийн засаг мөчлөгтэй эдийн засаг гэдгийг хэн, хэзээ, ямар судалгаа шинжилгээгээр тогтоож яаж баталсан юм бол?! Сүүлийн 20 жилд Монгол улсад тогтсон эдийн засгийн бүтэц, эдийн засгийн хэрэгжүүлжирсэн бодлого, шинэтгэлийн арга хэмжээнүүд мөчлөгт эдийн засгийн нөхцөлд зохицоогүй хэрэг үү?! Эдийн засаг нь мөчлөгтэй, тэгээд түүний үе шатуудыг нь Монгол банк л ганцаараа “мэдээд” эдийн засгийн бодлого явуулдаг байсан юм шиг ойлгогдохоор зөөлнөөр хэлэхэд “ийм балай” зүйлийг төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Төв банк нь бичиж буйд үнэхээр харамсахаас өөр ч юу хэлэхэвдээ? Дэлхийн зах зээлийн коньюнктурын мөчлөг түүхий эд экспортлогч Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд “магнайг нь тэнийлгэж” баахан цамаан загнасныг дээр, дооргүй мэдэж байгаа бөгөөд бизнес эрхпэгчдийн зүгээс энэ талаар байнга сануулсаар ирсэн билээ. Мөчлөгийн гэхээсээ илүү улирлын шинж чанартай Монголын эдийн засаг, түүний экспортын өрөөсгөл бүтэц, импортын хэт хамаарал, аж үйлдвэр, түүний дотор импорт орлох үйлдвэрлэийн сул хөгжил, бизнес хөрөнгө оруулалтын орчны тааламжтай бус байдал, мөнгөний бодлогоор дамжсан зээл-санхүүгийн хүндрэлтэй орчин, бодит секторыг дэмжих талаар төрийн тодорхой бөгөөд үр дүнтэй бодлого дутагдсан дээрээс нь бодлогын асуудал хариуцсан төрийн институтүүдийн, тухайлбал, Монгол банк, Сангийн яамны бодлого үйл ажиллагааны уялдаагүй байдал олон жил ужгирч ирсэн, түүнийг нь засах талаар УИХ, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй - энэ бүхэн бол Монголын эдийн засгийн сүүлийн жилүүдийн болон өнөөгийн байдлын бодитой шалтгаанууд. Чухамдаа эдгээрээс л бид алдаагаа харж засна уу гэхээс нэг нь мөчлөг “ойлгодог” одоо тэгээд хэрэгжүүлж байгаа, нөгөө нь “ойлгодоггүй” тэгээд буруу бодлого явуулж ирсэн, одоо л ойлгоод ОУВС гэдэг байгууллагын зөвлөмжөөр зөв бодлого явуулж эхэлсэн, үүнээс өөр ямар ч гарцгүй маягийн юм ярих нь үнэнээс, бодит амьдралаас даанч хол, дэндүү зөрөөтэй хэрэг юм. За тэгээд л эрэлтээр өдөөгдсөн инфляци нь эдийн засаг халж байгааг хэлээд л байхад л буруу бодлого явуулаад, хэн ч эдийн засгийн энэ өсөлтийг тогтвортой эсэхийг сонирхдоггүй байсан юм байхаа. Монголын инфляцийн учир шалтгаан, төрөл, хэлбэрүүд нөлөөлжбуй мөнгөний болон мөнгөний бусхүчин зүйлүүд, гадаад болон дотоод хүчин зүйлүүд түүн дээр суурилсан мөнгө санхүүгийн бодлого, бодит секторт ямар дэмжлэг, яаж үзүүлэх шаардлагатай байгаа талаар МҮХАҮТанхимаас сүүлийн жилүүдэд ярьж хэлж, бичиж байсан зүйлүүдийн талаар Монгол банк эрхбиш гадарлах байх гэж найдая. Эдийн засгийн энэхүү өсөлт тогтвортой бөгөөд хүнд наалдацтай буюу “sustainable and inclugive economic growth" байх ётой, ингэхийн тулд ЖДБизнес, хувийн хэвшил, албан бус хэвшлийн талаар баримтлах макро эдийн засгийн бодлого, түүний дотор мөнгөний бодлогын талаар бид байнга дуу хоолой, санал, зөвлөгөө гаргаж байсныг Монголын ард түмэн, хувийн хэвшлийнхэн мэддэг гэдгийг Монгол банкинд сануулах нь зүйтэй болов уу.
Маргааш:
Аливаа шинэчлэл, тэр тусмаа эдийн засгийн хүрээний, хүмүүсийн хүсэж хүлээсэн шинэчлэлийг хийхэд эсэргүүцэл, тэр тусмаа чимээгүй эсэргүүцэл зайлшгүй гардаг гэдгийг Монгол улсын өнгөрсөн 20 жилийн туршлага харуулдаг. Тэгвэл энэ чимээгүй эсэргүүцэл хаанаас гараад байна? Төрийн дээд шатны албан тушаалтнууд ын зүгээс энэ чиглэлээр өгсөн үүрэг даалгавраа эргэж шалгадаг арга барил нь үр ашиг муутай, хоцрогдсон, эсвэл эргэжтодорхой үр дүнг нь огт шалгадаггүй, шахаж шаарддаггүйн улмаас тодорхой асуудлыг боловсруулах хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дунд шатны албан тушаалтнууд, мөн “яам-агентлаг” гэсэн засаглалын бүтцийн сул талууд дээр дулдуйдан түшиглэсэн агентлагуудын албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн засаглалын зорилт , үйл ажиллагаа нь улсын хэмжээнийхгэй ижил юм шиг хэдий ч бизнесийн орчны шинэтгэл хэмээх үндэсний хэмжээний энэхүү шинэтгэлийн бодлогод засаг захиргааны эдгээр нэгжийн оролцоо, хэрэгжилтийг хангах механизм нь үнэхээр сул, иймээс шинэтгэлийн давалгаагхажуугаараа аятайхан өнгөрүүлэх, аргалах гэсэн хандлагатай албан тушаалтнууд бол шинэчлэлийг чимээгүй эсэргүүцэгч хүч бөгөөд мөсөн уулын зөвхөн ил харагдаж буй хэсэг нь юм. Үүний цаадахсуурь шалтгаан нь ерөөсөөзасаглалын хоцрогдсон технологи, эдийн засагт төрийн зүгээс хэт их оролцож буй арга хэлбэрүүд л юм.Долоон мянган төрийн албан хаагчдыг цомхотгоод долоон серверээр орлуулаад дуншиж ядаад байгаа цахим Засгийн газраа бодитойгоор бий болгочихвол засаглалын технологийг сайжруулахад ихээхэн дөхөмтэй болохсон.
Бизнесийн орчны талаар Засгийн газар маш зөв, чухал шинэчлэлийг эхлүүлсэн. Үр дүн нь одоогоор гараагүй байгаа.
Гэхдээ бизнес эрхлэгчдэд энэ шинэчлэлийн үзэл санаа хүрсэн, тэд хамгийн их хүлээлттэй байгаа.Шинэтгэлийн жилийн төлөөвлөгөөнд эдийн засгийг удирдах, зохицуулахдаа хамгийн түрүүнд зах зээлийн зохицуулалт, дараа нь бараг буюу квази зохицуулалт, хамгийн сүүлд төрийн зохицуулалт гэсэн маш чухал, урьд өмнө ингэжалбажижбайгаагүй зарчмын шинжтэй заалт орсон бөгөөд хэрэв Монгол улс хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд дээрх заалтыг хэлбэрэлтгүй мөрдөн хэрэгжүүлбэл дараагийн арван жилд манай улсын засаглалын бүтэц, технологи, эдийн засгийн бүтэц, хөгжлийн үйл явцад чанарын өөрчлөлт гарах юм. Гэтэл УИХ энэ талаар таг чиг, ямар нэг бодлогын дэмжлэг, хамтын ажиллагаа Засгийн газартай яриагүй л байна. Дараагийн хагас жилд, наадмын дараагаас эхлээд төрийн 3 институц энэ шинэчлэлийн талаар ярилцаж эрчимжүүлэх арга хэмжээ авах нь нэн чухал.
Өнеедер:
Таван толгой, Оюу толгой, дэд бүтэц, төмөр зам гэх мэт томоохон “толгой, хөлнүүдийг” ярьж шийдэх, эргэлтэнд оруулах гэх мэт нь зайлшгүй хэдий ч математикийн хэлээр бол “зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл” биш.
Үүний тулд нэн тэргүүнд өмнөх дурдсан 4 тойргийн асуудлыг зохистой шийдэхэд бүх хүч анхаарал, нөөц боломжоо чиглүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ бол одоо, өнөөдөр юм. Том том төслүүд ярин маргаашийн “гэрэлт ирээдүйг” хараад байгаа хирнээ өнөөдрийн харанхуйд дасаж болохгүй билээ.
Зээл хүссэн таван мянган компаниас дөрвөн мянга нь авч чадаагүй бол, тавин мянган төгрөгөө 7 дугаар сарын 1-нээс аваад зарцуулах нийт хүмүүст иймэрхүү “төрийн хишиг” цаашид ч танд зүгээр л очно гэсэн сэтгэлгээ нийгмийг хамарсан сэтгэлгээ болж, энэ хооронд ядуурал, ажилгүйдэл багасахгүй л байсаар байвал эдгээр л олонхийн санал бодол нийгмийн санал бодлыг тодорхойлжтөрийн үйл ажиллагааны тухай, төрд итгэхэсэхтухай санал бодлыг голчлон бүрдүүлэх болно. Өнгөрсөн хугацаанд ч ийм л байсан одоо болон ирээдүй цагт ч ийм байх болно. Хамгийн энгийнээр хэлбэл, дээрх 4 тойргийн асуудлыг хэрхэн, яаж шийдсэнээс улстөрийн сонгуулийн тойргийн хувь заяа томсгосон, жижгэрсэн ч бай ялгаагүй, нам нь ч байна уу хүн нь ч байна уу ялгаагүй хамаарах болно.
Өнеедер:
Бид нийгмээрээ эргэцүүлэн бодож, ярилцан шийдэх бас нэг “одоо, өнөөдөр” байна.Энэ асуудалд “маргааш” гэж байхгүй, яагаад гэвэл хэтэрхий оройтно.Албаны хэлээр бол “тогтвортой хөгжил” гэж олон жилийн турш “тогтвортой” ярьсан тэр зүйлийн нэг хэсэг болох байгаль орчны доройтол, энгийнээр хэлбэл, монголчууд бидний оршин ахуй, амьдрах орон зайн хумигдалын талаар энд өгүүлж байна. Энэ бол монголын нийгэмд тулгараад байгаа хөгжлийн дилемма, магадгүй цаашдын хөгжлийн талаарх бидний хүсэл мөрөөдөл, санаа зорилгын бодитой хязгаарлалт болох хандлагатай байна. Усны тухай том хөтөлбөр батлагдаж байхад Туул голын ус нь өмхийрөн ширгэж, цөлжилтийн эсрэг бодлого ярьжбайхад цөлжилт нь улам тэлэгдэж, уушигхордуулсан утаа, улаанаараа эргэлдсэн шороо Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийгтодорхойлж, ногоон эдийн засагярьжбайгаа үед хүрэн нь хүчээ авч байгаа энэ үе бол одоо, өнөөдөр юм.МҮХАҮТанхимаас 2010 оныг “Ногоон бизнес, ногоон эдийн засгийг дэмжих жил болгон зарласан нь өнөөдрийн тулгамдсан асуудлуудад бид тодорхой хариулт өгч маргаашийн сорилтуудыгхэрхэн амжилттай даван туулах нийгэм-сэтгэл зүйн хөрс дэвсгэрийг тавьж өгөх, өнөөдрийн бидний мөрөөдөж, төлөвлөж буй олон том төслүүд эко систем, түүний дотор усны асуудлаас болж зогсох, тодорхой байдлаар хязгаарлалтанд орж болно гэдгийг урьдчилан сануулж буй хэрэг юм. Тйим учраас бид “хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих” концепцийг хүчтэй сурталчлах төдөийгүй ийм нэртэй хөтөлбөр боловсруулж20x20x20x20x20 буюу таван 20-ийн зарчмыг түүнд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 2020 он гэхэд Монгол улс хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар багасгах, эрчим хүчний үр ашгийг 20 хувиар дээшлүүлж, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг одоогийн байгаа 4,7 хувиас 20 хувь хүртэл нэмэгдүүлэх гэх мэтээр тодорхой зорилтууд тавьж тэдгээрт хүрэх тодорхой механизм тодорхой сэдэл санааны тогтолцоог бий болгожөгөх шаардлагатай юм. Ногоон дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2011 оноос альтернатив байдлаар тооцон эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд тусгах, ногоон худалдан авалтынхэмжээгтөсөвзахирагч бүрийн багцад ЗОхувиасдоошгүй байлгах, цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологи нэвтрүүлсэн, эрчим хүч, усны үр ашгийг дээшлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд урамшил, сэдэл санааны тогтолцоог төсөв, татварын болон бусад арга замаар хэрэгжүүлэх, ногоон зээл, зээлийн баталгааны тогтолцоог илүүтэйгээр урамшуулах, greeneurship” буюу ногоон овсгоо самбаачлалын үзэл санааг корпорацийн түвшинд түгээн тархааж дэмжин урамшуулах гэх мэт олон зүйл энэ хөтөлбөрт тусгагдаж хамгийн гол нь хэрэгждэг байх ёстой. Тэгэхгүй бол сүүлийн үед хэрэгжүүлэх механизмыг нь анхнаасаа суулгаж өгөөгүйн улмаас хэрэгждэггүй хууль, том том хөтөлбөр, мастер төлөвлөгөөний илүүдэл үүсч байна. Газар нутгийнхаа өчүүхэн хувь эзэлдэг ойн сантай мөртлөө барилгын тулгуураа модоор, монгол гэрээ модоор хийж, модны зах зээл нь цэцэглэсэн, модны хулгай газар авсан иймулсорон байдаггүй.
РРР /polluter pays principle/ буюу “Бохирдуулагч нь төлөх зарчим”-ыг одоо хүртэл хуулиндаа тусгаагүй, тусгах талаар ч санаа нь зовж санаачилга гаргадаггүй төрийн түшээдтэй, 1000 л усыг уул уурхайн компани нь 150 төгрөгөөр, ундны усаар гачигддаг иргэн ДоржЮООтөгрөгөөравдагийм гажигтогтолцоотой улсорон бас байдаггүй.
Маргааш:
Дэлхий өнөөдөр “an inclusive and sustainable development” буюу тогтвортой бөгөөд хүмүүсийн оролцоотой хөгжил гэж ярьж, бүтээж байна. Дэлхий өнөөдөр түүхий эдийн үнийн өсөлтөөр олддог, хүмүүсийн оролцоогүй эдийн засгийн өсөлтийн загварыг тогтвортой биш гэж үздэг болсон, ямар ч үнээр хамаагүй нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор хөгжлөө төсөөлж, төлөвлөдөг улс орноос мушилзан инээвхийлж эелдэгээр татгалздаг болоод байгаа.Энэ бол өчигдөрийнхөө явдлаас өнөөдөр сургамж авсан дэлхий ертөнцийн өнөөдрөөс эхэлжбуй маргаашийн хөгжлийн глобал хандлага юм.
Тун удахгүй бид үндэсний баяр наадмаа дэнж хотойтол, дэлхийг дэлдийтэл тэмдэглдэгээрээ л тэмдэглэнэ. Өнөөдрийн, одоогийн хэцүү хатуу асуудлуудаа түр зууртаа мартан үндэсний мэдрэмж, бахархлаараа бардамнаж үнэхээр гоё тэмдэглэдэг Монгол наадам гайхамшигтай. Гэхдээ л наадмын дараа намар ирдэгээрээ л ирэх билээ.
Эх сурвалж: Зах зээлийн бие хамгаалагч номноос