Маргааш:
Өнеедер:
Өнөөдрийн хамгийн их тулгамдсан асуудал бол ядуурал, ажилгүйдэл гэдгийг бүгд мэдэж байгаа.Гэвч эдгээр асуудлыг шийдэх гэж сүүлийн 20 жилд оролдсон хандлага, арга барил, бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, түүний сайдын асуудал мэтээр хандах, олон улсын байгууллагуудын хандив, төсөл, хөтөлбөрт найдан сул орхиж олон улсын байгууллагуудын хэллэгээр бол “country ownership” буюу тухайн улс өөрөө гол санаачлагч, хэрэгжүүлэгч, хариуцлагыг нь засаглалын бүхтүвшинд хүлээх шинэчлэлийг эрс шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол эдгээр асуудал шийдэгдэхгүйнээ. Гэхдээ энэ нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэжбайгаа шигхөдөлмөр эрхпэлт хариуцсан тусгай агентлаг шинээр нэмж байгуулах замаар бус, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгож буй хэсэгт сэдэл санаа, урамшууллын механизм бий болгох замаар , хүмүүст тэгш хувиарлалтын үзэл санаа, хүлээлтийг бий болгох бус тэгш боломжийг бий болгох замаар хүмүүс өөрсддөө болон өрөөл бусдад ажлын байрууд бий болгох санхүү-татварын орчинг бүрдүүлэх замаар өмнө дурдсан 4 тойрогт эрс шинэчлэл шаардагдаж байна.
Маргааш:
Хоёрхон яамны төсвийн зарлага, түүний төлөвлөлтийг жишээ болгон авч үзье. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцын 2009 оны төсвийн гүйцэтгэл нийт үнийн дүнгээрээ 318.175.4 сая төгрөг, үүнээс хөдөлмөр эрхпэлтийг дэмжих санд 21.494.3 сая төгрөг буюу 6.75 хувь нь зориулагдаж, 2010 оны тодотголоор дээрх тоонууд 486.832.4, 20.560.0 буюу 4,22 болж байна. ХХААХҮЯамны сайдын багц нийт дүнгээрээ 2009 онд 76.520 сая төгрөг үүнээстариалан дэмжихсанд 24.049.4 сая төгрөг буюу 31.4хувь, Жижиг дунд үйлдвэрийгдэмжихсанд 30.907.3 сая төгрөг буюу 40.3 хувь тус тус зарцуулагджээ. 2010 оны төсвийн тодотголоор дээрх тоонууд 134.391.5 сая төгрөг, 29.921.0 сая төгрөг /22.2 хувь/, 30.078.8саятөгрөг/22.3хувь/ болохоорбайна. Хүмүүсийн оролцоотой эдийн засгийн өсөлт буюу an inclusive economic growth гэсэн ойлголтыг зөвхөн төсөл, хөтөлбөрийн хүрээнд семинар, хурлын үеэр л яригддаг зүйл гэсэн ойлголт бодлогын ой санамж, файл дотор гүнзгий шингэсэн байна. Энийг өөрчилнө гэдэг маань ядуурал, ажилгүйдлийг бууруулах талаар өнөөгийн баримталж буй гол хандлага, арга барил болох бүххүмүүст тэгш хувь хүртээх гэсэн үзэл номлолоос татгалзажхүмүүст тэгш боломж олгох, овсгоо самбаачлалын үзэл санааг нийгэмд төлөвшүүлнэ гэсэн хэрэг юм. Дэлхий энэ л замаар явж байгаа.Хувийн хэвшилд, иргэдэд өөрсдөд нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр ямар нэгэн хөшүүрэг, сэдэл санааны механизм хууль тогтоомжийн хүрээнд, бодлогын хүрээнд бий болгоогүй цагт бид “гэрэлт ирээдүйг” харанхуй, саарал гундуу нийгэмд төсөөлсөөр, төлөвлөсөөр байхболно. Пирамидын ёроолыгхаламжанхаарлын бүс гэжхарахаасаа илүүзахзээлийн боломж гэжхардагсэтгэлгээ, сэдэл санааг төр болон хувийн хэвшилд төлөвшүүлэх төрийн бодлого хэрэгтэй байна.Пирамидын ёроолын зах зээл” гэдгийг ядуу хүмүүсийг басамжилсан нэр томьёо гэж ойлгож болохгүй бөгөөд таван жилийн өмнөөс олон улсын байгууллагуудын эдийн засгийн бодлогод шинээр орж ирсэн хэллэг гэдгийг бас дурдах нь зүйтэй.Монголын компаниуд сүүлийн үед ядуурал, байгаль орчны доройтол гэх мэт асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж компаний нийгмийн хариуцлага гэдгийг маркетингийн арга хэрэгсэл биш, эсвэл томоохон компаниудын нэрийн ард ордог чимэг зүүлт төдийхнөөр ойлгохоо больж компаний хөгжлийн шинэ загвар гэдэг талаас нь илүү анхаарч эхлэв.ТОР-100, өрсөлдөгч-50 аж ахуйн нэгжийн болон бусад шалгаруулалтанд Компанийн нийгмийн хариуцлага гэсэн чиглэлээр юу хийв гэдгийг нь 2008 оноос онцлон анхаарч ирсэний үр дүнд энэ чиглэлээр Монголын компаниудын үйл ажиллагаанд тодорхой ахиц дэвшил харагдаж эхэллээ. Гэхдээ л Монголын компаниуд энэ чиглэлээр асар их юм хийх боломжтой бөгөөд энэ бол төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлвэл зохих ажил мөн. Наад зах нь л гэхэд Өмнөговь аймагт лицензийн зөвшөөрөлтэй бүх компаниудыг Өмнийн говь хэмээх асар их баялагтай гэхдээ эко системийн хувьд мөн л асар их эрсдэлтэй нутагт загийн ой сэргээх, шинээр бий болгоход татан оролцуулбал Өмнөговийн төдийгүй Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой болно. Гэхдээ үүнийг Гансүх сайдаас бус Зоригт сайдаас санаачлахыг хүлээсэн нь дээр байх.
Өнеедер:
Өнеедер:
Саявтархан Ховд, Увс аймгийн алслагдсан сумуудаас ажилгүй 10 хүнийг Улаанбаатар хотод авчирч танхимын дэргэдэх нарийн боовны сургалт-үйлдвэрлэлийн төвд голланд, франц талх, нарийн боов хийж сургав. 7 хоног зарцуулсан. Төгсөөд тэр эмэгтэйчүүд талх, нарийн боов нутагтаа очиж хийх авсаархан тоног төхөөрөмжхүссэн. Бид мөдхөн нийлүүлнэ. Ажилгүй байсан 10 эмэгтэй ингэжажилтай болно. Үсчний явуулын ижбүрэн багаж Улаанбаатарын зах дээр 200 мянган төгрөг байдаг. 4 иж бүрдлийг 800 мянган төгрөгөөр авч Ховд аймгийн сумын малчны хотхонд байгаа ажилгүй залуусыг аймгийн төв дээр үсчний дамжаанд явуулж уг багажийг жилийн хугацаатай лизингээр олгов. 800 мянган төгрөгөөр 4 залуу ажилтай болж малчид заавал сумын төв рүү очиж үсээ засуулах шаардлгагүй болов. 3 дахь жишээ. Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 8 суманд “ буухиа зээл” нэртэйгээр 3-5 сая төгрөгийн зээлийг малчдын бүл, хот айл, эсвэл тодорхой нөхөрлөл, хоршоо, хэсэг бүлэг иргэдэд олгохоор төлөвлөж, зээлийг хэнд өгөх, яаж өгөх, хэн, яаж хяналт тавихыг бид биш, хүмүүс өөрсдөө шийддэг тогтолцоог санаачлан эхпүүлж байна. Хэнтий аймгийн Батширээт сумын хэсэг эмэгтэй малчдад словак маягийн бяслагаа савлах төхөөрөмж олгож Улаанбаатар хотод захзээлтэй холбожөгөв. 10-аад эмэгтэй орлого, цалинтай болов. Иймэрхүү байдлаар бүх аймгуудад 10-12 сая төгрөгийн зөөлөн нөхцөлтэй зээл олгож 400-600 сая төгрөг байршуулав. Эдгээр нь ямар ч банкаар дамжаагүй, гаднын түншээс хөрөнгө босгож хөгжилд зориулсан, тэгш боломжолгосон цөөхөн жишээнүүд. Хас банк болон томоохон хэдэн компанитай нийлж “Органик Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 500 сая илүү төгрөгийн төсөл хэрэгжүүлээд байна. Голландын Засгийн газрын тусламжаар ногоон зээлийн баталгааны сан байгуулж, Голомт банктай хамтран төрийн хөгжлийн сангаар дамжуулан зээлдэх механизмыг ашиглан тэрбум төгрөгийн зээлийг 20 гаруй аж ахуйн нэгжид зөөлөн нөхцөлөөр олгосноор хэд хэдэн шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болсон гэхдээ сүүлийн 2жилийн санхүү-эдийн засгийн хямралаас болж цөөхөн хэдэн компани зээлийн хугацааг сунгах, дахин сунгаххүсэлтээ ирүүлээд байна.Банкны шалгуураар бол энэ бол “чанаргүй” зээлийн ангилалд орно, гэхдээ бидний ангилалаар бол нэр нүүрээ барахыг хүсэхгүй байгаа, зээлээ заавал төлнө гэсэн “чанартай хүмүүс” юм.Хаан болон Хас банктай хамтран ЖДҮйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лизингийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх эхпэлийг тавьж байна. Энэ мэтээр хүмүүст тэгш боломж олгох, овсгоо самбаачлагыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй олон өөр төсөл, хөтөлбөр, санал санаачилгууд нийгэмд байна.Гагцхүү эдгээрийг хооронд нь уялдуулждэмжих үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлмээр байна.
Эх сурвалж: Зах зээлийн бие хамгаалагч номноос
Tweet