demberels@parliament.mn   51 261503

Дэлхий цэнгэг усгүй болж байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 2173

2002 оны гуравдугаар сард NASA хос хиймэл дагуул хөөргөснийг ихэнх хүмүүс мэдээгүй. GRACE нэртэй эдгээр дагуулууд нь дэлхийн татах хүч, цаг уурын ажиглалт судалгаа хийх зорилготой.

Дэлхийн цэг бүрт харилцан адилгүй байдаг татах хүчийг газарт илгээсэн сигналын эргэн ойлтоор хэмждэг.

Үүнээс гадна нэгэн чухал мэдээлэл цуглуулдаг нь дэлхийн цэнгэг усны нөөц. Өнгөрсөн долоо хоногт GRACE дэлхийн хамгийн том 37 цэнгэг усны нөөцийн нөхцөл байдлыг тодруулж дуусчээ.

Харамсалтай нь эдгээрийн гуравны нэг нь шавхагдаж, байгалийн эргэн нөхөлт нь хэрэглээгээ гүйцэхээ больсон байгааг илрүүлсэн байна.

Хиймэл дагуулын хэмжилтэнд тухайн бүс дэх усны нөөц багасч байгаа бол татах хүч нь мөн багасч мэдрэгддэг юм байна.

Энэ хэмжилтээр дэлхийн хамгийн том 37 цэнгэг усны нөөцийн 13 нь багассан үр дүн гарчээ. Эдгээр 13-ын найм нь эргэн нөхөгдөхөө больсон байна. Үлдсэн тав нь хэт их хэрэглээтэй байгаа тул эргэн нөхөгдөх хурд нь гүйцэхгүй байгааг харуулжээ.

Эдгээрээс хамгийн хурдтай шавхагдаж байгаа нөөц бол Ойрхи Дорнодын 60 сая хүнийг ундалдаг Арабын цэнгэг усны нөөц. Түүний дараа Энэтхэг, Пакистаны иргэдийг ундалдаг Индусын цэнгэг усны нөөц орж байна.

Судлаачдын үзэж байгаагаар эдгээр бүс нутгуудад ирээдүйд ундны усны төлөө дайн, мөргөлдөөн гарч болзошгүй гэнэ.

 

Эх сурвалж: www.ikon.mn

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->