Монголчууд уламжлалт цагаан сарын баяраараа үндэсний дээл хувцсаараа гоёх нь ихэссэн. Хүн бүр үндэсний хувцсаа дээдлэн өмсөх болсон нь үүнээс харагдаж буй. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд жил бүр хамгийн сайхан ур хийцтэй дээл, малгай өмсөж, тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ жил зээ хүүтэйгээ ижилсэн, тунарсан хөх дээлээр гангарсан байв.
Зээ хүүдээ аминаасаа ч илүү хайртай С.Дэмбэрэл өвөө ураг садны баяраа зээтэйгээ өнгөрүүлж байгаадаа баяртай байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа “Энэ жил зээтэйгээ дээлээ ижилсүүлж өмслөө, зээгийн дээлний үлдэгдэл материалаар нь дээл хийж өмслөө” хэмээн хошигносон байв.
Tweet