demberels@parliament.mn   51 261503

Эдийн засгийн байнгын хороо зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 772
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхний асуудал нь “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тогтоолын төслийн талаарх 27 саналын томьёоллыг хуралдаанд танилцуулсан бөгөөд ажлын хэсгийн болон гишүүдээс гаргасан саналуудаар тус тус санал хураалт явууллаа.
 
Ажлын хэсгээс тогтоолын хавсралтад “Цахилгаан эрчим хүч, ган, нүүрснээс гаргасан синтетик байгалийн хий үйлдвэрлэх, экспортлох асуудлаар харилцагч талтай хэлэлцээр хийх, бодлогыг УИХ-д танилцуулах”, “Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох”, “Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх”, ”Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон бөгөөд эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийх”, “Олон хүүхэд төрүүлсэн эх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэж нэмэх зэрэг санал гаргасан нь дэмжигдсэн. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Үүний дараа Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн хуулийн төслийг санаачилсан бөгөөд А.Тлейхан гишүүн төслийн талаар танилцууллаа.
 
Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулах, арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд институц хоорондын харилцан уялдаа, хамаарал зохицохгүй байгаагаас шалтгаалан зах зээлийн дараагийн загварт шилжих, арилжааны операторын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эдгээрийг нэгдсэн бодлогоор хангахад хүндрэлтэй байдал үүсэх боллоо. Мөн концессын гэрээгээр хэрэгжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газраас баталгаа гаргах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах субъектийг тодорхойлох, гэрээний загвар батлах зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хооронд цоо шинээр үүсч байгаа харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна хэмээн А.Тлейхан гишүүн хэлсэн.
 
Байгалийн хий /метан/-г нүүрс, занар, газрын тосны ордуудыг түшиглэн олборлох, хүрэн нүүрс, органик хог хаягдлыг боловсруулан зохиомлоор гарган авсны дараа эрчим хүчинд ашиглах, хангамж, дамжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нь нэгдмэл тогтолцоотой, инженерийн нэгдсэн цогцолбор болж ажиллах шаардлагатай. Иймээс НҮБ-аас баталсан бизнесийн үйл ажиллагааны ангилал, стандартын дагуу “хий”, “хийн хангамжийн сүлжээ” гэсэн ойлголтыг шинээр тусгаж, эрчим хүч гэсэн ойлголтод “хий”-г хамааруулахаар хуулийн өөрчлөлтийг бэлтгэжээ.
 
Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог болгохтой холбоотой хэсэг, заалтыг өөрчлөн найруулсан. Энэ өөрчлөлтийг оруулснаар тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд олгодог болох юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан эрчим хүчний дамжуулах шугамын тухай зөвлөмжийн хүрээнд цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шугам, дэд станц нь төрийн мэдэлд байхаар хуульчлахаар төсөлд тусгасан байна.
 
Хяналт, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр илэрхийлэн, зөрчлийн төрлөөс хамааруулан 3-20 дахин нэмэгдүүлэн торгохоор өөрчлөн найруулсан байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
 
Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх тухай байв.
 
Эрчим хүчний салбарт анхны 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 2013 онд холбон ашиглалтад оруулж хоёр жилийн хугацаанд нийт 170 гаруй сая кВтц цахилгаан эрчим хүчийг худалдан авчээ.
 
Салхин цахилгаан станцын 2014 онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэд шингээн зохицуулж, 22 орчим тэрбум төгрөгийг “нэг худалдан авагчийн данс”-наас гаргаж санхүүжүүлсэн нь үндсэндээ үнийн зөрүүний тодорхой хэсгийг эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах сүлжээнд нийлүүлдэг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид бус эцсийн хэрэглэгчид төлж байгаа юм.
 
Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг бүрэн шингээж чадахгүй байгаа нь эрчим хүчний нэгдсэн системийн нэг худалдан авагчийн дансанд тодорхой санхүүгийн алдагдлыг бий болгож бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч компани алдагдалтай ажиллах шалтгаан болж байна. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үл ойлголцол бий болгож сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд сөрөг хандлага төрүүлээд байгаа аж.
 
Иймд хуулийн төсөлд ногоон тарифын тухай ойлголтыг олон улсын стандартын дагуу албан ёсоор тусгах шаардлага бий болсон хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан хуулийн төслийн талаар танилцуулахдаа дурдсан.
 
Мөн олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаатай холбогдуулан үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох, үнэ тарифыг тухайн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатай болсон байна.
 
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулснаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлэх, тус салбарыг тодорхой бодлого, зохицуулалттайгаар хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тарифын татаасыг зүй зохистой хэмжээнд нь олгохуйц санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой болно гэж үзжээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.
 
Үүний дараа Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөв.
 
Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад энэ төслийн зорилго оршиж байгаа хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулсан. Монгол Улсын бүх бага ангийн сурагчид, эцэг, эхчүүд, бага ангийн багш нар, боловсролын бодлого боловсруулагчид энэ төслийн үр шимийг хүртэх бөгөөд хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 30 сая ам.доллар юм байна. Төсөл нь Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах, Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, Сургуулийн өрсөлдөөнт тэтгэлгийн хөтөлбөр, Системийн удирдлага, мониторинг ба үнэлгээ гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Зоригт төсөл хэдий хугацаанд хэрэгжихийг тодруулсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ зээл Монгол Улсын өрийн таазын хязгаарт багтаж байгаа эсэхийг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зөвлөх үйлчилгээний зардал хэдий хэмжээтэй байхыг, сургууль бүрт олгох 3000 ам.долларын тэтгэлгийн талаар тодруулан асуусан.
 
Сайд Л.Гантөмөрийн хариулснаар, Төслийг 2015-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч зээлийн хэлэлцээрийг батлах цаг хугацааны байдлаас харахад төсөл 2016-2021 онд хэрэгжихээр болж буй аж. Энэ зээл өрийн хязгаар болох 58.3 хувьд багтаж байгаа аж. Гадны зөвлөх үйлчилгээний зардлыг хамгийн бага хэмжээнд барих бодлого барьж байгаа хэмээн сайд хэлсэн. Мөн тэрбээр, Монгол Улсын бүх сургуулиуд хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулан, 3000 ам.долларын тэтгэлгийг авах болно хэмээн хариулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь зээлийн хэлэлцээрийг дэмжин, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжив.
 
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг мөн хэлэлцээд дэмжин, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулснаар, “Цахим эрүүл мэндийн” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд үйл ажиллагаа нь нийт 19,5 сая ам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх ажээ.
 
“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, шаардлагагүй оношилгоог давхардуулан хийлгэхээс зайлсхийх нь. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний эмчилгээ, оношилгоотой холбогдолтой мэдээллийг шуурхай авах, цаасан бүртгэл багасаж, зардлыг бууруулж, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавх сайжирч, тоног төхөөрөмжөөр хангагдах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах ур чадвар сайжрах ач холбогдолтой юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
 
 
 
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->