demberels@parliament.mn   51 261503

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үндэсний чуулган төрийн ордонд болж байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1349
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран  зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган”  өнөөдөр /2015.04.14/ төрийн ордонд нээлтээ хийж байна. Тус чуулганыг нээн Төрийн ордоны Их танхимд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “ЖДҮ гэдэг бол эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал үйл ажиллагаа гэдгийг дурьдаад цаашлаад үйлдвэрлэл гэдэг бол улс орны тусгаар тогтнолын чухал суурь ойлголт. Үүний нотолгоо болж, Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь чухал шийдвэр байсан. Манай улсын ДНБ-ий 20 хувийг ЖДҮ-ийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин дэлхийн бусад улсуудад үүнээс ч их хуийг эзэлдэг. Тэгэхээр бид ДНБ-д эзлэх ЖДҮ-ийн бүтээгдэхүүний хувийг нэмэгдүүлэхийн тулд анхаарч, санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Манай улсад хөдөлмөрийн чадвартай 60 мянган иргэн ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт 50 600 ЖДҮ эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг аж. УИХ-аас анх удаа Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлахаар ажиллаж байгаа нь ЖДҮ эрхлэгчдэд нэн хэрэгтэй чухал бодлого болох юм. Дээрх бодлогоын баримт бичгээс гадна Аж үйлдвэрийн яам Худалдааны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг санаачилж УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа ажээ.Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл оролцогчдод хандаж үг хэллээ. Тэр хэлсэн үгэндээ “Баялаг бүтээгчдийг дэмжин ажиллаж буй” Масс агентлагийн ТУЗ-н дарга Даваабаярт баярлаласнаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна ЖДҮ эрхлэгчдийн өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн батлан даалтыг сайжруулах хэрэгтэйг онцлон хэллээ. Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж танилцуулав.
 
Чуулганд нийт 700 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож санал бодлоо солилцох юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган өнөөдөр буюу энэ сарын 14-нд эхэлж байна. Энэхүү чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр "Масс агентлаг" ажиллаж байна. Чуулган “Жижиг дунд үйлдвэрийн талаар төлөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” гэсэн сэдвийн дагуух илтгэлээр үргэлжилж байна.
 
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулганы хөтөлбөр
 
Чуулганыг нээж үг хэлнэ
 
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
 
Чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлнэ
 
Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг
 
Чуулганд оролцогчдод хандаж үг хэлнэ
 
УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн
 
дэд хорооны дарга С.Дэмбэрэл
 
“Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлахбодлогын хэрэгжилт, цаашдын зорилт”
 
Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга Г.Билгүүн /10 минут/
 
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн арга хэлбэрүүд ба кластер”
 
Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох /10 минут/
 
“Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлэгийн үр дүн”
 
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа /5 минут/
 
“Баялаг бүтээгчдийг дэмжих төсөлд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрүүд”
 
МАСС Агентлагийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр /5 минут/
 
 “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”
 
Монгол банкны мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар     /5 минут/
 
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд үнэт цаасны зах зэээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх нь”
 
Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын оролцооны хэлтсийн дарга С.Тулгаа /5 минут/
 
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, түүний үр дүн”
 
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б. Болор-Эрдэнэ/5 минут/
 
“Зээлийн батлан даалтаар дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих”
 
 Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг /5 минут/
 
“Олон улс дахь жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага”
 
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд /5 минут/
 
БАЯЛАГ БҮТЭЭГЧ –ОРОН НУТАГ
 
“Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломж”
 
 “Мон-Шибасаки” компаний дэд захирал н.Мөнхцог /5 минут/
 
Үдийн цай/2 цаг/
 
Үдээс хойших хөтөлбөр
 
Нээлттэй хэлэлцүүлэг: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал хүсэлт, зөвлөмжийг сонсох /хүн тус бүр 3 минут/
 
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндсэний чуулганаас зөвлөмж гаргах
 
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндсэний чуулганыг хаах
 
 
 
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->