demberels@parliament.mn   51 261503

Мах экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1354
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан Монгол Улсаас БНХАУ-д мах экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 15.25 цагт Төрийн ордны 205 тоот өрөөнд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн  дарга Т.Эрдэнэжаргал, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Ганхуяг, Мал эмнэлэг үржлийн газрын дарга М.Галбадрах, дэд дарга Баатар, Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, референт З.Оюунсүрэн нар оролцлоо. Хуралдаанд махны үйлдвэрлэлийг дэмжих, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг байгуулах, махны экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн мэдээллийг сонсож асуулт асууж, тодруулга авлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей бэлэн байгаа махны балансын тооцоо байгаа эсэх,  байгаа бол үүнээс хэдийг нь экспортонд гаргах боломжтой байна, БНХАУ-ын талаас хэдэн компани, аж ахуй нэгж хэдий хэмжээний мах авах захиалга ирүүлсэн талаар асууж хариулт авлаа.Махны экспорттой холбогдуулан боловсруулсан ажлын дэд хэсгийн төлөвлөгөө, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөлтэй ажлын хэсгийн гишүүд танилцаад нэн түрүүнд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг боловсруулж өргөн барьсаны дараа хоорондоо уялдаа холбоо бүхий, өргөн цар хүрээтэй далайцтай ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ажлын хэсгийн ахлагч дэд ажлын хэсэгт боловсруулж буй бодлогын төсөл дээр хэрхэн ажиллаж, сайжруулах талаар үүрэг чиглэлүүдийг өгөв. Хуралдаан 16.30 цагт өндөрлөв.
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->