demberels@parliament.mn   51 261503

REDD + Монгол оронд – REDD + гэж юу вэ?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 2569
REDD+ гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утгатай англи үгсийн товчлол юм.
Дэлхийн бүхий л улс орнууд агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байдаг. Зарим улс орнуудад авто тээврийн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн нөлөөгөөр ялгарч буй нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулах оролдлогуудыг хийсээр байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах олон улсын санаачлагын нэг хэсэг нь НҮБ-ын УАӨСК (уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци)-д нэгдэн орсон улс орнууд REDD+ механизмаар дамжуулан хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийг шингээх, хадгалахын тулд бодлогын удирдамж, бодит урамшууллаар дамжуулан ойн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулахад нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх явдал юм. REDD+ хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад дэлхийн дулаарлын сөрөг нөлөөллийг бууруулах, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх үүднээс Конвенцийн Талуудыг урамшуулах зорилготой. 2005 онд НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 11-р бага хурлаас дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулахад REDD+ шийдвэрлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг. REDD+ нь хөгжиж буй орнуудыг ойн хомсдол, доройтлын түвшинг бууруулж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь урамшуулал олгох олон улсын шинэ механизм юм. REDD+-ийн хүрээнд конвенцийн нэгдүгээр хавсралтад жагсаагдсан хөгжингүй орнууд энэхүү үйл ажиллагааг урамшуулахаар заасан байдаг. 2010 оны 10-р сард Канкунд REDD+ хөтөлбөрийг НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага хуралд албан ёсоор танилцуулж “Хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэн нэмэгдэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын удирдамж, бодит урамшуулал, ойн тогтвортой менежментийн зарчмыг нэвтрүүлэх, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” шийдвэрийг баталсан. НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага Хурлын шийдвэрийн 70-р догол мөрөнд: “Хөгжиж буй орнууд, тэдгээрийн чадамж, улс үндэстний нөхцөл байдалд нийцүүлэн ойн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулах” үндсэн 5 үйл ажиллагааг тодорхойлсон байдаг.
 
REDD+Үйл ажилллагааны хөгжил
 
2001 онд Талуудын 7-р бага хурал: Цэвэр Хөгжлийн Механизмын хүрээнд “Ойн хомсдолоос сэргийлэх нь” төслүүдийг хүлээн зөвшөөрсөн. Талуудын 9-р бага хурал: 2003 онд Бразилийн Амазоны судалгааны хүрээлэнгээс “хүлэмжийн хийг бууруулахад нөхөн олговор олгох” үзэл баримтлалыг танилцуулсан. Талуудын 11-р бага хурал: 2005 онд Конвенцийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс Коста Рика, Папау, Шинэ Гвиней улсууд “Хөгжиж буй орнуудад ойн хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах”-тай холбоотой хэлэлцэх асуудал оруулахыг хүссэн. Талуудын 13-р бага хурал: 2007 онд Балийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд REDD+ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр ирээдүйд байгуулах гэрээ хэлцлийн боломжит механизм гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Талуудын 15-р бага хурал: 2009 онд Копенгагений бага хурлаар REDD+-ийн аргазүйн асуудлаар шийдвэр гаргасан. Талуудын 16-р бага хурал: 2010 Канкуны хэлэлцээрээр REDD+-ийн талаар чухал шийдвэрийг гаргаж, 5 үндсэн үйл ажиллагааг баталсан.
 
REDD+-ИЙН 5 ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
1.   Ойн хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
Ойн хомсдол гэдэг нь ойн сангийн газрыг өөр хэлбэрийн газар ашиглалтад шилжүүлэх явдал юм. Газар ашиглалтыг өөрчилсөнтэй холбоотой ойн хомсдол нь байгалийн ойн нөхөн ургалтын явцад нүүрсхүчлийн хийг шингээхэд саад болдог. Oйн хомсдолоос урьдчилан сэргийлэх нь REDD+ хөтөлбөрийн үндсэн зорилго болно.
 
2.   Ойн доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
Энэ нь ойн сан дахь нүүрстөрөгчийн шингээлт буурахтай холбогдох нэр томъёо юм. Ойд шингээгдэх нүүрстөрөгч нь ойн санг хадгалан үлдээхэд нэн чухал юм.
 
3.   Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгаалах
 
Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хадгалж хамгаалах нь ой мод агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийн эх үүсвэр болох эрсдэлийг бууруулах төдийгүй ойг хамгаалах урт хугацааны зорилго, төлөвлөлтийг бий болгоx үндэс болно.
 
4.   Ойн тогтвортой менежмент
 
Энэ нь байгалийн хэвийн ургалт болон сүүлийн үед өсөн нэмэгдэж буй мод бэлтгэлийн хэмжээтэй холбогдох менежментийн асуудал болно. Ихэвчлэн Ойн тогтвортой менежмент (ОТМ) болон нөхөрлөлийн хамтын оролцооны ойн менежмент (ХОМ)-ийн ойлголттой холбогдоно.
 
5.   Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь
 
- Ойгүй газрыг ойн сан болгох (ойжуулах гэх мэт) 
 
-Ойт талбай нь хэвээрээ байгаа ойн санд нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэгт хамрагдана.
 
 
 
UN-REDD ХӨТӨЛБӨР МОНГОЛ ОРОНД
 
Монгол улс НҮБ-ын УАӨСК-д 1992 онд нэгдэн орсон анхны улсуудын нэг билээ.
 
REDD+-ийн хүрээнд манай орны хувьд ойгоо хамгаалж, ойн чанарыг сайжруулахаар ажиллаж, хүлэмжийн хийг бууруулсан үр дүнгээ баталгаажуулсан иргэд, байгууллага, ойн нөхөрлөлүүд урамшуулал авах боломжтой болох юм.
 
UN-REDD Хөтөлбөрийн цар хүрээ Монгол орон ойн нөөцөөр хязгаарлагдмал гэж ойлгогддог ч, ойн сангийн хэмжээ Камбож (10сая га), Вьетнам (13 сая га) зэрэг орнуудынхтай ойролцоо байдаг. Түүнчлэн нүүрстөрөгчийг газрын доорх массдаа ихээр шингээж, агаарт ялгарах хэмжээг бууруулдаг шилмүүст ой зонхилсон манай орны хувьд хүлэмжийн хийг бууруулахын тулд ойг хамгаалах, нөхөн ойжуулалт, ойжуулалт хийх нь маш их үр дүнтэй арга хэмжээ болно гэж үндэсний төдийгүй олон улсын мэргэжилтнүүд үздэг. Олон улсын хамтын нийгэмлэгээс энэхүү үйл ажиллагаанд Монгол улсад санхүүжилт олгон тусалж байгаа нь хүлэмжийн хийг бууруулахад, цаашлаад Мянганы Хөгжлийн Зорилт болон Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ногоон хөгжлийн зорилгыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
 
2011ОН
 
6-р сард UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.
Монгол орны Үндэсний REDD+-д бэлтгэх төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай сайдын тушаал гарч боловсруулах ажил эхэлсэн.
Монгол орны Үндэсний REDD+ бэлэн байдалд бэлтгэх төлөвлөгөөг боловсруулах ажил эхэлсэн.
Сэлэнгэ аймагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.
2012 ОН
 
Үндэсний REDD+-д бэлтгэх төлөвлөгөөний эхний хувилбар бэлтгэгдэж, тусгагдсан үйл ажиллагааг баталгаажуулах Үндэсний анхдугаар семинарыг зохион байгуулав.
Хөвсгөл аймагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.
Ойн газар (хуучин нэрээр) Парагвайд болсон UN-REDD Хөтөлбөрийн Бодлогын Хорооны хуралд ажлын явцын талаар илтгэл тавив.
Хэмжилт, тайлагналт, баталгаажуулалт, Засаглалын салбарт ХХААБ, НҮБХХ-өөс UN-REDD хөтөлбөрөөс жижиг төслийг батлуулан хэрэгжүүлж эхэлсэн
Үндэсний REDD+-д бэлтгэх төлөвлөгөөг Монгол улсын Засгийн газрын шинэ бүтэцтэй холбоотойгоор өөрчлөн шинэ Засгийн газрын UN-REDD хариуцагч томилогдсон.
2013 ОН
 
REDD+төлөвлөгөөг Ногоон Хөгжлийн стратегитай уялдуулан дахин шинэчилж байна.
“Ойн салбарын үнэ цэнэ, ойн салбарын санхүүжилтийн урсгал” үнэлгээ хийж тайланг холбогдох талуудад танилцуулж, хэлэлцүүлсэн.
Хэмжилт, тайлагналт, баталгаажуулалт (ХТБ)-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг жижиг төслийн хүрээнд боловсруулсан.
Монгол орны ойн үндэсний тооллогын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ийн ХХААБ-ын боловсруулсан программ хангамжийг ашиглан Монгол орны газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт,ойн үнэлгээг боловсруулах сургалтыг зохион байгуулж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан үнэлгээг хийж байна.
REDD+-д бэлтгэх үйл ажиллагааг урт хугацааны туршид, амжилттай хэрэгжүүлэхэд институцийн чадавхи, нөөц хангалттай байгаа эсэх, ойн тогтвортой менежмент дэх байгаль орчны салбарын болон салбар хоорондын уялдаа холбоо аль түвшинд байгаа, ойн салбарын санхүүжилтийг төлөвлөх, урамшуулах механизм, оролцогч талуудын оролцооны түвшнийг тодорхойлох судалгаа хийв.
Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/
 
2014 оны 4-р сарын 28, Даваа гариг, 12:42

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->