demberels@parliament.mn   51 261503

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 794
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.21/ хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга, ажлын хэсэг байгуулан ажиллуулья. Тэр болтол энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья гэсэн горимын санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй. Ингээд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусан. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах гэж байгаа Гацууртын орд газарт Хүннүгийн өв соёлтой холбоотой археологийн олдворууд, 200 гаруй булш бунхан байгаа хэмээгээд, хожмын өдөр харамсах шийдвэр УИХ гаргах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх ордоос олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Энэ үнэн үү. Алтны олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдгийн судалгаа хийгдээгүй юм байна. Цэвдэг хөндөгдвөл тэнд хадгалагдаж буй булш бунхныг хэрхэх талаар яригдсан зүйл бий юу хэмээн лавласан. Уул, уурхайн сайд Р.Жигжид, Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй хэмээгээд яамны хувьд соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад оруулахаар санал оруулж ирсэн. Тэрхүү санал болгож буй талбайд археологийн болон палентологийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй юм билээ гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Шадар сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж Засгийн газар үзэн дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм байна.
Тиймээс “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж заасныг “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж өөрчлөхөөр төсөлд тусгажээ.
Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 30 хоногийн хугацааг багасгаж буй нь өмч хувьчлалд оролцох гэж буй аж ахуйн нэгжүүдийг хугацаагаар хавчиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг болох биш үү хэмээн лавлаж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, 30 хоногийг багасган 14 хоног гэж хатуу заагаагүй. 14-өөс доошгүй гэж заасан болохоор нийтэд сурталчлах боломж нь нээлттэй гэж үзэж байгаа юм байна. Шадар сайд У.Хүрэлсүх, Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. 30 хоногийн хугацаа урт байна. Түүнээс болоод ажил явуулахад хүндрэлтэй байна гэж үзсэн учир энэ төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтсон гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ төслийг эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оруулж ирсэн. Хувьчлах хугацааг багасгаад өөрчлөлт гарахгүй. Тиймээс төслийг Засгийн газарт буцаах саналтай байна гэж хэлсэн. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.
 
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд энэ өдөр гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Зоригт, энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ард түмэн ч илүү ил тод мэдээлэлтэй болно хэмээсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Оюун нар, энэ салбарт хууль хангалттай бий. Одоо хуулиа хэрэгжүүлж, ажлаа хийх л хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->