demberels@parliament.mn   51 261503

Эдийн засгийн байнгын хорооны даргаар...

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 771
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.23/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Үүний дараа гишүүд МАН-ын бүлгийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ямар шалгуураар Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг сонгосон бэ хэмээн МАН-ын бүлгийн даргаас асуусан бөгөөд Байнгын хорооны даргаар сонгогдвол нэн түрүүнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байгааг нэр дэвшигч Ж.Батсууриас тодрууллаа.
 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын бүлэг Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулахдаа зарчим барьж асуудалд хандсан хэмээн хэлсэн. УИХ-ын гишүүнээр өмнө нь сонгогдон ажиллаж байсан, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Батсуурийн ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлсэн гэлээ. Түүнчлэн нэр дэвшигч өмнө нь Засаг даргаар ажиллан орон нутгийг удирдаж байсан мэдлэг чадвар нь ч нөлөөлсөн гэдгийг дурдаж байлаа.
Нэр дэвшигч Ж.Батсуурь, Байнгын хорооны даргаар сонгогдвол валютын нөөц, түүний ханш, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх боломжийг дээшлүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гээд энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллах болно гэдгээ хэлсэн юм.
Ж.Батсуурийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Бум-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Э.Батболд болон Сангийн сайд, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
 УИХ-ын Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, С.Бямбацогт нарын гишүүд Санхүүгийн зохицуулах хороо улстөржиж болохгүй байгууллага гэдгийг нэр дэвшигчдэд анхааруулаад ачаалал дааж хариуцлагатай ажиллахыг сануулсан. Ингээд нэр дэвшигчдийг томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байсан. УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө талаар танилцуулга хийсэн юм.
 Өнөөгийн байдлаар иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа ямар ч зохицуулалт хяналтгүй байсаар байна хэмээн Г.Уянга гишүүн хэллээ. Ломбардууд үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн хөрөнгийг багаар үнэлж барьцаанд авдаг, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг гэх мэт маш олон гомдол маргаан дагуулдаг гэж гишүүн тодотгоод дээрх асуудлуудыг шийдвэрлэх, иргэд, хэрэглэгчдийг хохироож байгаа байдлыг зохицуулах зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.
Төсөлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг зөвхөн хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр тусгажээ. Түүнчлэн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйлийг тодорхой заасан бөгөөд тухайлбал, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, барьцаагүйгээр зээл олгох, иргэний болон хуулийн этгээдийн баримт бичиг барьцаалан зээл олгох, насанд хүрээгүй хүнд зээл олгох зэрэг үйл ажиллагааг хориглохоор тусгасан байна.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан С.Бямбацогт гишүүн асуулт асуусан. Тэрбээр, ломбардын үйл ажиллагааг зохицуулах хууль гаргах нь зүйд хэр нийцэх вэ гэж тодруулсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулах хууль гаргах бус журам гаргаад журмын хэрэгжилтийг хангах үүргийг харьяа дүүргийн Засаг даргад хариуцуулаад явах олон улсын жишиг байдаг гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ломбардын үйл ажиллагааг хуульчлаад эхэлбэл захуудын үйл ажиллагааг ч хуульчлах асуудал гарч ирнэ гээд хуулийг хэт их нарийвчилбал утгаа алддаг хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга, ломбардтай холбоотой асуудал амьдралаас урган гараад байгаа хэмээгээд хууль гаргахгүй, журмаар зохицуулаад явна гэж шийдвэл татгалзах зүйлгүй. Эцэст нь иргэд хохирохгүй байх нь л чухал гэж хэлсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->