demberels@parliament.mn   51 261503

Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг дэмжлээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 704
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.12.23/ хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн 5 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, 2 гишүүн нь өөр ажилд томилогдсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус байнгын хороо хуулийн дагуу зохион байгуулж явуулсан байна.
 
Уг хуулийн дагуу УИХ-аас нэр дэвшүүлэх 4 орон тоонд сэтгүүл зүй, гадаад харилцаа, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагаас нийт 25 хүний нэрийг дэвшүүлж холбогдох танилцуулга материалыг тус байнгын хороонд ирүүлжээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид болон тус Үндэсний зөввлөлийн дарга Л.Пүрэвдорж байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.
 
Байнгын хорооны гишүүд УИХ-аас Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр хуульд заасан мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас нэр дэвшүүлсэн хүмүүс болон Үндэсний зөвлөлийн даргаас асуулт асууж, саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулж, УИХ-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах 4 нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг саналын хуудас ашиглан явуулахаар болсон юм. Ингээд нэр дэвшигчдийг тодруулах санал хураалтыг нууцаар явуулахад нэр дэвшигч Б.Батбаяр /УИХ-гишүүн асан, инженер/, Д.Оюун-Эрдэнэ /сэтгүүлч/, Д.Цэндсүрэн /эрх зүйч/, Б.Энхмандах /Элчин сайд асан, нийгэм судлаач, багш/ нар хамгийн олон буюу байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан тул эдгээр нэр дэвшигчдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.
 
Мөн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуульд заасны дагуу түүх, уламжлал, ёс заншлын чиглэлээр Буддын гүн ухаан судлаач, гавж Д.Нямсамбууг, эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлагын менежментийн чиглэлээр “Үлэмж эгшиглэн сан”-гийн зөвлөх Б.Золбаяр, Үндэсний дата төвийн захирал З.Энхболд нарыг Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, М.Батчимэг, С.Дэмбэрэл, С.Баярцогт, А.Бакей нар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд хандан үг хэлж, хуулиа сайн судалж амьдралд хэрэгжүүлэн хараат бусаар, шударгаар ажиллах, шаардлагатай бол хуулиа сайжруулж боловсронгуй болгоход анхаарах, хариуцлагатай, тэнцвэртэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хүн хүч, техникийн нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарахыг зөвлөлөө.
 
Байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Уг тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
 
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->