demberels@parliament.mn   51 261503

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсв

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 653
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслийн талаар танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл оны эцсээр 60 гаруй хувьтай гарсан хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар гишүүд лавлаж байлаа. Түүнчлэн иргэд бизнес хийх бус мөнгөө банкинд хадгалуулахыг илүүд үзэх болсон нь ямар шалтгаантай, хадгаламжинд хийж буй мөнгийг хэрхэн эргэлтэд оруулах талаар гишүүд тодруулж байв.
 
Сангийн сайдын хариулснаар, 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай яваа бөгөөд одоо 420 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт дутуу байгаа юм байна. Үүний 135 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байх гэж тэрбээр хариулсан. Учир нь 35 обьектын тендер зарлагдаагүй, 40 обьектын тендер зарлагдан дүгнэсэн ч гэрээ байгуулагдаагүй, 26 обьектын тендерийг шалгаруулан, гэрээ байгуулсан ч гүйцэтгэх боломжгүй болсон юм байна. Тиймээс нийт 135 тэрбум төгрөгийн өртөгтэй 101 обьектын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх боломжгүй болсон аж. Одоогоор гүйцэтгэл нь хянагдан Төрийн санд ирээд буй 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэхэд бэлэн болоод байгаа бөгөөд үлдэх 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүрдэл хуулийн дагуу гүйцэд хянагдаад ороод ирвэл бонд гарган санхүүжүүлэх болно гэж Сангийн сайд хэлж байлаа.
 
Банкин дахь иргэдийн хадгаламж өссөн нь тэдний бизнес эрхлэх сонирхол буурсантай холбоотой юм байна. Үүний шалтгааныг судалж бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллах болно гэж тэрбээр нэмж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
Үүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байв. Тогтоолын төслийг Засгийн газраас 2014.05.31-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын төсөлд тусгасан байна.
 
УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, улмаар Ашигт малтмалын тухай, Монгол Улсын хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Монгол Улс Гацууртын төсөлд хувь эзэмшихэд татгалзах зүйлгүй хэмээн “Сентерра гоулд монголиа” ХХК болон “Сентерра гоулд” корпораци мэдэгдсэн юм байна. Гишүүд орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах талаар цаашдаа ямар зарчим баримтлах, Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулснаар эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тодруулж, уул уурхайн сайд Р.Жигжидээс хариулт авч, саналаа хэлсэн. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
 
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийн талаар танилцуулав.
 
Малчид өнөөдрийн байдлаар хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа аж. Учир нь “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Хоршооны гишүүн” малчдад ноосны урамшууллыг нь олгохоор болсонтой холбоотой юм.
 
Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмуудыг ноосны ченжүүд алдагдуулж, зохион байгуулалттай хоршоодыг хөдөө, орон нутагт олноор байгуулж эхэлжээ. Эдгээр хоршоодын удирдлага ноосны урамшуулал олгох тухай тогтоолын үйлчлэх хугацаа дууссаныг далимдуулан хуурамч хоршоодыг байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж эхэлснээр малчдын хоршоонд нэгдэх сонирхлыг бууруулж буй аж
 
Тиймээс малчдын хоршоонд хамрагдах, хоршооны гишүүнээр элсэх хугацааг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” өдөр болгон хойшлуулж, хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоршооны талаар мэдлэг, ойлголт, давуу тал, ач холбогдол, эрх, үүргийг сурталчлан таниулж, энэ хугацаанд ноосны урамшууллыг нь урьдын адил олгох нь зүйтэй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.
 
Энэхүү тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->