demberels@parliament.mn   51 261503

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 897
“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
 
Нэг. Тогтоолын төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага
 
Улсын хэмжээнд ихэнх малчид өнөөдрийн байдлаар хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байна. Учир нь “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 73 дугаар  тогтоолын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Хоршооны гишүүн” малчдад ноосны урамшууллыг нь олгохоор болсонтой холбоотой юм. Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмуудыг ноосны ченжүүд алдагдуулж, зохион байгуулалттай хоршоодыг хөдөө, орон нутагт олноор байгуулж байна. Эдгээр хоршоодын удирдлага ноосны урамшуулал олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын үйлчлэх хугацаа дууссаныг далимдуулан хуурамч хоршоодыг байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж эхэлснээр малчдын хоршоонд нэгдэх сонирхлыг бууруулж байна.
 
Иймд малчдын хоршоонд хамрагдах, хоршооны гишүүнээр элсэх хугацааг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” өдөр болгон хойшлуулж, хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоршооны талаар мэдлэг, ойлголт, давуу тал, ач холбогдол, эрх, үүргийг сурталчлан таниулах нь зүйтэй бөгөөд энэ хугацаанд ноосны урамшууллыг нь урьдын адил олгох нь зүйтэй хэмээн үзэж энэхүү тогтоолын төслийг боловсруулав.
 
Хоёр. Тогтоолын төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ.
 
Энэхүү тогтоолын төсөл нь үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай УИХ-ын 2011 оны 30-р тогтоолын 4 дэх заалтын "Хоршооны гишүүн" гэсэн тодотголыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулж, 2016 он хүртэл малчид заавал хоршоонд хамрагдахгүйгээр ноосны урамшууллаа авах бололцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. 
 
Тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд “Хоршооны гишүүн” гэсэн тодотголыг хэрэглэх хугацааг хойшлуулах талаар;
 
Тогтоолын төслийн 2 дугаар зүйлд тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тус тус зааж өглөө. 
 
Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар.
 
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй. Энэхүү хуулийн төслийг батлан хэрэгжүүлснээр дараах эерэг үр дагавар гарна гэж үзэж байна. Үүнд:
 1.    Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаа энэ цаг үед малчдад ноосны урамшууллыг нь олгосноор амьдрал ахуйд нь ихээхэн дэмжлэг болно;
 
2.    Малчдын эрх ашгийг хохироож, цөөн хүнд ашиг тусаа өгөх хуурамч хоршоод нэмж байгуулагдахаас урьдчилан сэргийлэх;
 
3.    Хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох цаг хугацааг олгож байгаа;
 
4.    Хоршооны талаарх малчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх цаг хугацааг олгож байгаа;
 
5.    Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин түүхий эдээ тушаах малчдын хүсэл сонирхлыг дэмжин урамшуулах зэрэг эерэг үр нөлөөг үзүүлэх юм.
 
 Дөрөв. Тогтоолын төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ холбогдон шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар.
 
 Тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд дагалдан өөрчлөлт оруулах хууль байхгүй болно.
 
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->