demberels@parliament.mn   51 261503

Үдээс хойш төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэв

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 671
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Энэ хүрээнд төсвийн тодотголтой холбоотой асуулт, хариулт явуулж дараа нь Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийллээ.
 
Эдийн засгийн өсөлт 7.0 хувиар өсч, экспортын хэмжээ нэмэгдсэн хэдий ч улс орны эдийн засаг хямраад байгаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэн бодитой мэдээллийг Улсын Их Хуралд танилцуулах, зарим салбарын болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц байдал, Засгийн газрын бондын арилжаа, дотоод бондын зээлийн үлдэгдэл, албан хаагчдын орон тооны цомхотголын задаргаа, Оюу толгой компаний экспортын хэмжээ, борлуулалтын орлогын төвлөрүүлэлт, төсвийн тодотголын орлого, зарлагыг тооцсон үндэслэл, төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох, төсвийн тодотголын төлөвлөлт, 2014, 2015 оны төсвийн тодотголыг хооронд нь уялдуулж хамтад нь хэлэлцэх зэрэг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийнхний анхаарлыг хандуулж хариулт авав.
 
Улсын Их Хурал төсвийн бодлогод шинэчлэл хийх, түүнийг тодорхойлох хандлагаа өөрчлөх, төсөв хэмнэх зарчмыг хатуу баримтлах, төсвийн тодотголыг бодитой тоо, үзүүлэлтэд тулгуурлан гаргах, албан хаагчдын цомхотголыг хийхийн сацуу хувийн хэвшлийг бүхий л талаар дэмжих, төсвийн тодотголоо шуурхай баталж Засгийн газарт ажиллах боломж олгох, хямралаас гаргах,хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох зэргээр эдийн засгийг бодитой тодотгох зэрэг талаар Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийллээ.
 
Төсвийн тодотголтой холбоотой хэлэлцүүлгийг үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хийнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->