demberels@parliament.mn   51 261503

Амьдрал дээр гарч ирдэг зүйлсийг санал болгосон. Авбал ав, авахгүй бол больчих.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1637
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 5 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
 
Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: - Хоёрдугаарт найруулгын санал. нэг удаа бүгдийг нь уншчих юм байна.
 
Хоёр.Найруулгын санал
 
...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг дагалдаж өргөн мэдэгдсэн зарим хуулийн төслийн талаар үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагалдан өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг холбогдох мэргэжлийн байнгын хороонд хэлэлцүүлэхээр шилжүүлэх. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон хувь хүний орлогын албан татварын тухай хууль ажлын хэсгээс тодорхой саналуудыг оруулахаар бэлтгэсэн байна. Тухайлбал, үнэт цаасны зах зээлд хадгаламжийн бичиг гаргаж арилжсан, хөрвүүлснээс үүссэн орлого, мөн хувьцаат компанийн хувьцааны ногдол ашиг зэргийг татвараас чөлөөлөхөөр томьёолсон байна. Тус томьёоллыг хуулийн төслийн хамт төсвийн Байнгын хороонд хүргүүлэхээр шилжүүлж байна. Энийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа байх гэж бодож байна саналаа өгнө үү. 13 хүнээс 11 нь дэмжлээ.
С.Дэмбэрэл гишүүн зарчмын зөрүүтэй саналууд өгч байгаа юм байна. Энийг дөнгөж сая өгч байгаа учраас боловсруулж оруулахад төвөгтэй байна гээд байна даа. Зарим заалтууд нь давхцаж байгаа юм байна.
С.Дэмбэрэл: -Зарчмын зөрүүтэй, зөрүүгүй гэдгийг хэн ч өнөөдөр мэдэхгүй. Наад томьёолол чинь өөрөө утгагүй томьёолол. Тийм учраас наадах чинь энэ хуулинд сайжруулахад хэрэгтэй санал гээд өгч байгаа зүйл. Тэрийг авбал ав. Авахгүй бол орхичих. Тэгээд болоо.
Б.Гарамгайбаатар: - Юу гэнэ вэ. Одоо энийг чинь хураалгахаар нэг бүрчлэн хураах болно шүү дээ.
С.Дэмбэрэл: -Зарчмын зөрүүсээд байх юм байхгүй. Энэ дээр найруулгын шинж чанартай зарим зүйлүүд байгаа. Энэ үнэт цаасны зах зээл дээр ажилладаг зарим төрийн бус байгууллагуудыг тодотгосон зарим зүүлтүүд байгаа. Өмнө тохиолдож байсан, Анод банкин дээр тохиолдож байсан тийм зүйлүүдээс зайлсхийхийн тулд хурал хуралдуулах асуудлын талаар бас нэг санал байгаа. Гэх мэтийн хэд хэдэн амьдрал дээр гарч ирдэг зүйлсийг санал болгосон юм. Энийг Г.Баярсайхан та нар анхаарсан байх. Гэхдээ тэр саналууд нь дутуу орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ хуулийн дараа бол ямар нэгэн тийм хүндрэл бэрхшээлүүд үүсэхгүй байх зорилгоор жоохон тодотгож өгсөн тийм л заалтууд байна.
 Б.Гарамгайбаатар: - С.Дэмбэрэл гишүүний саналыг тэгвэл хүлээгээд авчихъя. Ажлын хэсэг дээр ярья. Санал хураалт дууссан.
Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хийж дууслаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч би оруулах юм байна.
Ингээд дараагийн асуудалд оръё. 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->