demberels@parliament.mn   51 261503

Монгол тавилгын шинэ брэнд

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 2937
Орчин үеийн Монгол урчуудын сор болсон сайхан залуус “NJ Luxury Art“ бүтээлийн  үзэсгэлэнгээ саяхан гаргаж, олны өмнө дэлгэн харуулла. Эрчүүдэд зориулсан “ЭРТНИЙ САЙХАН”, эмэгтэйчүүдэд зориулсан “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” нэрт брэнд бүтээлийнхээ нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл зэрэг олон зочдыг урьж, гайхалтай сайхан арга хэмжээ зохион байгуулсан байна.
 NJ Luxury Art нь гар хийцийн тансаг тавилгын брэнд юм. Энэхүү брэндийн үндсэн зорилго нь:
Эртнээс өвлөгдөн ирсэн Монголчуудын дахин давтагдашгүй тансаг хэрэглээг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан хөгжлийн шинэ төвшинд хүргэх
Үеийн үед уламжлагдан ирсэн Монгол дарханы мэлмийн, мутрын, ухааны урыг шингээсэн урлагын хосгүй нандин бүтээлийг дархлах өвлүүлэх
NJ Luxury Art брэнд -ээр Монгол эх орон, Монгол хүний сүлд хийморийг илэрхийлэн дэлхийн зах зээл дээр өвөг дээдсийн түүхэн уламжлал, үндэсний язгуур урлагаа сурталчлах юм байна.
Брэнд бүтээлүүд нь халуун оронд ургадаг 2000 мянган жилийн настай улаан зандан мод, Монгол газрын алт, мөнгө, зэс, гууль зэрэг есөн эрдэнийн чулуутай өнгө нийцүүлэн урласан тансаг тавилга юм. Брэндийн тавилга бүрт уран зураач, уран дархан, хээ урлаач, уран сийлбэрчиний олон цагийн чимхлүүр гар ажиллагаа шаардагдсан нь нүднээ ил.
 
Эртний сайхан цуварлын зөвхөн нэг тавилгыг бүтээхэд монгол уран дарханы цутгуур, хөөмөл, жийжүү, утсан сүлжмэл, мөнгөн усний урвал, хээг бодисоор төмрийг идүүлж хээ үүсгэх зэрэг 7 төрлийн арга ажиллагаа ашигласан байна.
 
Та бүхэн ч бас www.luxuryart.mn цахим хаягаар орж, эдгээр сайхан бүтээлтэй танилцаж болох юм байна. Уран ухаантай, дархан залуусын уран бүтээл улам дэлгэрч, Улс монголынхоо түүх соёлыг улам бүр алдаршуулах болтугай.
 
Л.Алтанхуяг

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->