demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: “Халтууртизм” явагдаад байж болохгүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 945
http://politics.time.mn/content/29458.shtml
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсны дараа эхний асуудлаа хэлэлцэж баталлаа. Энэ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг юм. Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Байнгын хороогоор тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэлэлцээд аливаа санал асуулга гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр шууд батлах дээр санал нэгдсэн юм байна. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өчигдөр хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар ярилцаж, өдөр нь байнгын хороогоор хэлэлцээд өнөөдөр анхны хэлэлцүүлгийг нь хийх гэж байна. Энэ хуулийн тогтоолын төслийг хоёрхон өдрийн дотор баталж болохгүй ээ. 2014 онд улсаа хөгжүүлэх төлөвлөгөө ярьж байхад ингэж хариуцлагагүй шууд баталчихаж болохгүй” гэж хэллээ. Асуудлыг нухацтай хэлэлцэх санал С.Бямбацогт гаргалаа.
 
Эдийн засгийн байнгын хороон дарга Б.Гарамгайбаатар “Байнгын хорооны хурал дээр хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр тодорхой саналууд гарч, ажлын хэсэг байгуулж ажилласан. Засгийн газраас ч ул суурьтай зүйл оруулж ирсэн. Байнгын хорооны хуралдаанаар өөр нэмэх санал гарч ирээгүй, Засгийн газраас нэмж тусгах зүйл байхгүй. Бид үүнийгээ анхны хэлэлцүүлгээр нь ингээд батлах хэрэгтэй” гэв. 
 
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой иймэрхүү Үндсэн чиглэл мэтийн ийм бичиг баримтыг сүүлийн үед яг ингэж хэлэлцдэг болоод байна. Өөрийгөө унагаах гэж байгаа юм шиг, Засгийн газартаа уусаад байгаа юм шиг зүйл ажиглагдах боллоо. УИХ-ын гишүүний үг агаарт замхардаг энэ байдлыг байхгүй болгох хэрэгтэй. Бид ингэж халтуурдаж хууль батлаад, Үндсэн чиглэл мэтийг ингэж батлах гэж байгаа нь “Халтуурдызм” гэж нэрлэмээр байна” хэмээн саналаа хэллээ.
 
Санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->