demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Төсвөөс гадуур зохицуулагдаж байгаа томоохон зарлагын асуудлуудыг цэгцлэн...бодитой төлөвлөх нь зүйтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1340
УИХ-ын чуулганы 2013.05.16-ны үдээс хойшхи хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.
 
Ирэх 2014-2016 онуудад зэс, алтны ордуудын үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэх, газрын тос, төмрийн хүдрийн олборлолт өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурдагдсан. Засгийн газрын зүгээс цахилгаан станц, цементийн үйлдвэрийн өргөтгөл, газрын тосны боловсруулах үйлдвэр, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн нь эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд эдгээр гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн үр дүнд эдийн засаг 2013 онд 16.0 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.
 
Эдийн засгийн өсөлт 2014 онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь тус тус байхаар төсөөлж байгаа юм байна. Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн үр дүнд экспорт 2013 онд 45 хувиар өсөхөөр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор импортын бараа, бүтээгдэхүүний хэрэгцээ 8.6 хувиар өсөж, гадаад худалдааны бараа эргэлт 2013 онд өмнөх онтой харьцуулахад 23.0 хувиар нэмэгдэж, худалдааны алдагдал 2012 оноос буурахаар байгаа тухай танилцуулгад дурджээ.
 
Уул уурхайн салбарын олборлолт нэмэгдэж байгаа болон бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын өсөлттэй холбоотойгоор гадаад худалдааны бараа эргэлт 2014-2016 онд жилд дунджаар 17.2 хувиар өсч, 2016 он гэхэд 21.7 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол нийт импортын хэмжээ 2014-2016 онд жилд дунджаар 12.0 хувиар өсөхөөр байгаа юм байна. Экспортын хэмжээ 2014 онд өмнөх 2013 оноос 32.0 хувиар өсч, 8.3 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2014-2016 онд дунджаар 1.0 тэрбум орчим ам.долларын ашигтай гарах төлөвтэй байгаа аж. Засгийн газраас инфляцийн түвшинг дунд хугацаанд тогтворжуулах үүднээс нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр, төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийн түвшин 2013 онд буурч оны эцэст 1 оронтой тоонд тогтворжих хандлагатай байна гэв.
 
Инфляцийн түвшинд шууд болон шууд бусаар нөлөөлдөг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд доголдол үүсгэхгүй байх үүднээс Засгийн газраас газрын тосны нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, мөн өөрийн олборлож байгаа газрын тосны тодорхой хувийг БНХАУ-д боловсруулж, дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээр болсон, импортын түлш, шатахууны нийлүүлэгчийн тоог нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалан түлш, шатахууны үнэ харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдэж буй бөгөөд эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр инфляцийн түвшин дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар төсөөлж байгаа бөгөөд 2014-2016 онд инфляцийн түвшин 6 орчим хувьд байлгах боломжтой гэж тооцжээ.
 
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Дунд хугацаанд макро-эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг дэмжих, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлт, төсвийн орлого, зарлага, эх үүсвэр, орон нутгийн төсвийн харилцаа, Монгол Улсын төсөв санхүүгийн нөөцтэй уялдуулж уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн үзжээ. Төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнэ ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхээс өмнө УИХ-ын гишүүдэд өгөх, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтөлөвлөлтийн асуудал эргэлзээтэй байна, төлөвлөлтийн алдаанаас болж орлого, зарлага, төсвийн алдагдал буруу төлөвлөгдөж байгааг анхаарах, Хөгжлийн банкнаас санхүүжигдэж байгаа мөнгө, тухайлбал, 1.5 тэрбумын бонд төсөвт суусан байх ёстой атал төсвөөс гадуур зохицуулагдаж байгаа томоохон зарлагын асуудлуудыг цэгцлэн цаашдаа төсвийн хүрээний мэдэгдлийг нэлээн бодитой төлөвлөн боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэлсэн. Цалин тэтгэврийг нэмэх асуудлыг хэрхэн тусгасан, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, Төсвийн хүрээний мэдэгдлийг батлахаас өмнө ирэх оны үндсэн чиглэлээ батлах нь зүйтэй бус уу гэх мэтчилэн тодруулж байлаа.
 
Сангийн сайдын хариулснаар, эхний онд инфляцийг найман хувьд, түүний дараа жилээс зургаан хувьд хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан цалин, тэтгэврийг жил жилд нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Захиргааны зардлыг бууруулах замаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд цаашдаа урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллах ажээ. Тэрбээр ирэх оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад нь хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->