demberels@parliament.mn   51 261503

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны шинэ даргатай уулзлаа

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1946
“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй  Улсын Их Хурлын гишүүд, төлөөлөгчид өнөөдөр /2013.04.09/ Бээжин хотноо БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны шинэ дарга Жан Дөзянтай уулзлаа.
 
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдсонд ноён Жан Дөзянд баяр хүргээд транзит тээвэр, газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадавхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд байгаль орчны хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал байгааг онцлов. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтворжуулах асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж буйг тэмдэглэж, холбогдох хуулиудад эрх зүйн өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
 
Ноён Жан Дөзян Хятад, Монголын хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх нөөц боломж их байгааг тэмдэглээд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд төмөр замын тээвэр, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.
 
Хоёр улсын парламентын тэргүүн нарын энэ уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар ийнхүү санал солилцсоноос гадна Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа, түүний дотор хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдлээ.
 
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны шинэ дарга Ноён Жан Дөзян энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр хуралдсан БХАТИХ-ын 12 дахь удаагийн анхдугаар хуралдааны 4 дэх хурлаар БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдоод байгаа билээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш Ордост хотод зочилж Шэньхуа корпорацын нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->