demberels@parliament.mn   51 261503

Чуулганы завсарлагаар юу амжуулав?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1240
“Монголын мэдээ” сонин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс авсан ярилцлага
 
ММ: - Хаврын чуулган тун удахгүй хуралдах гэж байна. Намрын чуулган завсарлах түр хугацаанд хаагуур юу хийж, ямар ажил амжуулж байна вэ?
 
С.Дэмбэрэл: - Чуулганы завсарлагаар нэлээн олон зүйл амжуулж л явна. Ямар ч гэсэн бизнес эрхлэгчидтэй уулзах, тэдний саналыг авахын зэрэгцээ одоо хэлэлцүүлэхэд бэлэн байгаа 15 хуулийн нэмэлт өөрчлөлтийг бэлдэж дуусч байна. Сууц Өмчлөгчдийн Холбооны тухай иргэдийн дунд судалгаа хийж, бусад улсын сайн туршлагуудыг судласаны үр дүнд өөрийн боловсрулсан шимнэ хувилбарыг удахгүй өргөн барихаар бэлдээд байна. Мөн Монголын ард түмэнд маш их хэрэгцээтэй байдаг мөртлөө хууль зүйн ямар ч зохицуулалтгүй нэг асуудал болсон ломбардын тухай бодож, боловсруулж байгаа зүйл ч бас бий. Энэ чиглэлээр бусад орны туршлагыг мэдэх зорилгоор УИХ-ын Тамгийн газрын судалгааны албанд зохих хариу мэдээлэл авлаа. Их аятайхан судалгаа хийж хүссэн мэдээлэлийг минь бүрдүүлж өгсөнд энэ хамт олонд талархал илэрхийлмээр байна. Ломбардын тухайд хуулинд маш ерөнхий заалт л байна. Гэтэл иргэний эрх ашгийг хамгаалах, барьцаалан зээлдүүлэгч ба зээлдэгчийн эрх үүргийг тусгайлан заасан, энэ салбарын бизнесийг зохицуулсан стандартыг мөрдүүлэх чиглэлээр огт ажил хийгдээгүй юм байна. Тиймээс энэ харилцааг зохицуулсан хууль санаачлах зорилгоор ажиллаж байна. Мөдхөн дуусах байх.   УИХ завсарласан ч Байнгын хороод нь ажилласаар байдаг болохоор өөрийн харьяалагддаг 3 байнгын хороодын чиглэлээр хэд хэдэн тогтоолын төсөл боловсруулж батлууллаа. Жишээлбэл, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2013 оныг “Ногоон Хөгжлийн бодлогыг дэмжих жил” болгон зарлаж, хийх ажлын тусгай төлөвлөгөө баталсан. Уг төлөвлөгөөг миний бие санаачилан боловсруулсан бөгөөд байнгын хорооны гишүүд, УИХ дахь Ногоон бүлгийн гишүүд маань дэмжсэн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ногоон хөгжлийг хэмжих асуудал бас маш чухлаар тавигдаж эхэлсэн тул саяхан байнгын хорооны бас нэг тогтоолын төсөл санаачилж, ажил болгох гэж байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->