demberels@parliament.mn   51 261503

“Сууц өмчлөгчидийн холбооны талаархи иргэдийн санал бодол” сэдэвт социологийн урьдчилсан судалгааны ажлын товч тайлан

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1361
2012 оны 11 сарын 27 өдөр
 
Судалгааны ажлын зорилго: “Сууц өмчлөгчидийн холбооны талаархи иргэдийн санал бодол” сэдэвт социлогийн судалгааны ажлын зорилго нь сууц өмчлөгчидийн холбооны үйл ажиллагааны талаархи иргэдийн санал бодлыг үнэн зөвөөр танин мэдэж уг сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг тодруулж шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
 
Судалгааны ажлын хамрах хүрээ: Судалгааны ажлаар  нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууц өмчлөгчидийн холбоодуудад хамрах байрны оршин суугчид буюу өмчлөгчдөөс түүвэрлэн хамруулсан болно. Судалгаанд СӨХ-ны ажилчид болон оршин суугчид гэсэн нийт 300 гаруй иргэд 40 гаруй СӨХ-г хамруулсан болно.
 
Судалгааны арга: НЭГДҮГЭЭРТ: Уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэх явцдаа социологийн судалгааны үндсэн болон нэмэлт аргуудыг өргөн хэрэглэсэн бөгөөд аман асуулгын арга, анкетын арга, ярилцлагын арга, ажиглалтын аргыг өргөн хэрэглэсэн болно. ХОЁРДУГААРТ: Цахим хаягуудад байршуулсан хэлэлцүүлэг, комментуудыг судалж нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, бичиг баримтын ба аналатикийн чиглэлийн аргуудыг хослуулав.
 
Судалгааны ажлын хугацаа ба гүйцэтгэл: Судалгааны ажлыг 2012 оны 09 сарын 25-аас мөн оны 10 сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч ажлын гүйцэтгэл 11 сарын 20-22-ны хугацаанд дуусаж тайланг бичих ажил мөн сарын 28-ны өдөр дуусав. 
 
Судалгааны ажил хийж гүйцэтгэсэн багийн бүрэлдэхүүн, гүйцэтгэл: Судалгааны ажлыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хуулийн зөвлөх Л. Сүхбаатар, ИЗОУИСургуулийн сургалт эрхэлсэн захирал Р.Булгамаа, ХЗСургуулийн багш Н.Ганхуяг, С. Пүрэврагчаа нарын удирдлагаар ИЗОУИС-ийн Чингис Соосэ ОУХСургуулийн дэргэдэх эрх зүйн туслалцаа үзүүлэх “Прагматик” төвийн гишүүн 25 оюутны бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэсэн болно.
 
Ажлын аргачлал, асуулгын чиглэлийг удирдагч Р. Булгамаа, Л. Сүхбаатар, асуулга анкетын програмчлал, судалгаа авах арга зүйг удирдагч багш Н. Ганхуяг, Пүрэврагчаа нар хамтран гүйцэтгэсэн бол судалгааны багт ажилласан нэр бүхий судлаач 20 оюутан нэг бүр 10-20 хүртэл буюу дунджаар нэг 15 анкет асуулга судалгаа, 5 судлаач оюутан сайтуудад байршуулсан электрон нийтлэл, комментууд ба судалгааны дүн нэгтгэх зэрэг техник ажлуудыг хийж гүйцэтгэв.
 
Судалгааг хийхдээ мэргэжлийн социалогчийн заавар зөвөлгөөг ашигласан бөгөөд багийн бүрэлдэхүүнд ажилласан 25 судлаач оюутны 19 нь олон эрх зүй, 4 нь олон улсын харилцаа, 1 нь олон улсын худалдаа эдийн засгийн мэргэжлээр суралцаж буй 2-3 дугаар дамжааны оюутнууд байв.
 
Судалгааны ажлын үр дүн: судалгааны ажлын үр дүнд “Сууц өмчлөгчдийн холбооны” үйл ажиллагааны талаар шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа нь тогтоогдсон бөгөөд шийдвэрлэвэл зохих асуудлыг хамрах субъектын шинжээр нь
 
1.    Сууц өмчлөгчид ба оршин суугчид хамаарах
 
2.    Төрийн эрх бүхий байгууллагын хүрээнд хамаарах
 
3.    Сууц өмчлөгчидийн холбоонд хамаарах
 
4.    Дээр дурьдсан этгээдүүдийн хамтын ажиллагаанд хамаарах /дотоод ба хөндлөнгийн хяналт, түншлэл, мэргэжил арга зүй, зөвлөгөө туслалцаа, маргааныг шийдвэрлэх зэрэг/
 
5.    Хууль, шүүхийн байгууллагад хамаарах асуудал гэж ангилан авч үзэж болохоор байна.
 
Судалгааны ажлын хүрээнд оролцогчдоос гаргасан шийдвэрлэвэл зохих асуудлуудыг дээрх хүрээнд тоймлон авч үзвэл:
 
1.    Сууц өмчлөгчид ба оршин суугчид хамаарах асуудлын хүрээнд
 
ü Холбооны үйл ажиллагааны явцад гишүүн ба сууц өмчлөгчийн хууль чёны эрх, ашиг сонирхол баталгаатай хамгаалагдаж зөрчигдөхгүй байх
 
ü Нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйл ажиллагаа хэвийн явагддаг болох
 
ü Сууцанд хамаарах газар, гудамж талбайн орчин нөхцлийг сайжруулах
 
ü Өмчлөгчид ба оршин суугчид холбооны үйл ажиллагааны талаархи бүхий л мэдээ, мэдээллийг нээлтэй, ил тод, чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэх
 
2.    Төрийн эрх бүхий байгууллагын хүрээнд хамаарах
 
ü Эрх зүйн орчныг боловсронгуй болгох /иргэний хууль, орон сууцны тухай хууль, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах/
 
ü Мэрэгжлийн хяналтын байгуулагын оролцоо хамаарлыг тодорхойлох
 
ü Нутгийн захиргааны байгууллагын оролцоо хамтын ажиллагааг тодорхой болгох
 
ü Мэргэжлийн байгууллагуудын харилцааг тодорхойлох
 
3.    Сууц өмчлөгчидийн холбоонд хамаарах
 
ü Холбооны өмч хөрөнгө өмчлөлийн асуудлыг тодорхойлох
 
ü Холбооны үйл ажиллагааг гишүүдийн ашиг соннирхолтой нягт уялдуулах
 
ü Холбооны удирдлага ба үйл ажиллагаанаас үүсэх хяналт-хариуцлагын тогтолцоо, түүний эрх зүйн орчныг сайжөуулах
 
ü Хэмжээгүй эрхэт мэт аашлах зарим холбооны дарга удирдлагын асуудал
 
ü Холбооны эрх зүйн байдлыг тодорхой болгох
 
ü Холбооны удирдлагын асуудлыг нэг мөр шийдэх
 
ü Гишүүний татвар хураамжийн асуудал /СӨХ-ийн төлбөр хэмээн авдаг татварыг ямар жишгээр тогтоож, ямар хяналт тавих, хэн хаанаас хянах гэх зэрэг/
 
4.    Дээр дурьдсан этгээдүүдийн хамтын ажиллагаанд хамаарах асуудлууд
 
ü Дотоод хяналтын асуудал
 
ü хөндлөнгийн хяналтын асуудал,
 
ü түншлэлийн харилцаанд хамаарах асуудал
 
ü ажил үйлчилгээний удирдлага чанарын асуудал
 
ü мэргэжил арга зүйн ба зөвлөгөө туслалцааны асуудал
 
ü маргааныг шийдвэрлэх арга замын хүрээнд хамаарах асуудал
 
5.    Хууль, шүүхийн байгууллагад хамаарах асуудал буюу хууль хэрэглээний асуудал
 
ü Холбоог хуулийн этгээдийн эрхтэй болгох
 
ü Холбоог үүсгэн байгуулах татан буулгах асуудлыг торхой болгох
 
ü Мэргэжил, арга зүйн удирдлагын тогтолцооны асуудал
 
ü Холбоонд хамрагдах хууль, тэдгээрт нийцүүлэн гаргах бусад эрх зүйн актын уялдааг боловсруулж, батлуулж, хэрэгжилтийг хангаж, хянах
 
ü Холбоонд хамаарах эрх зүйн маргааныг хуулийн дагуу шүүхээр шийдэж, нээлттэй мэдээллэх
 
Судалгааны ажлын явцад асуудлын мөн чанарыг бүрэн гүйцэд танин мэдэж, орон сууцанд оршин суугчид иргэдийн эрхийг хамгаалж, нийгэмд тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
 
1.    Социологийн судалгааг мэрэгжлийн түвшинд, зохих стандарт журмын гүнзгийрүүлэн авах. Ингэхдээ гадаадын нийтийн засаглал дахь тухайн асуудлын тухай судалгааг хамруулах
 
2.    СӨХ болон оршин суугчид, бусад зохигчдын дунд телевизийн шууд хэлэцүүлэг ба асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг зохион явуулах
 
3.    Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар нээлттэй форум хэлэлцүүлэг зохион байгуулах
 
4.    Дээрх асуудлуудын хүрээнд гарсан саналыг томьёолж, хуулийн төсөл боловсруулах мэргэжлийн ажлын хэсэг байгуулан нэн даруй ажиллуулах
 
5.    Төслийн УИХ-д өргөн бариж холбогдох журмын дагуу хэлэлцүүлж батлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагтай гэж үзэж байна
 
 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->