demberels@parliament.mn   51 261503

Монгол брэндийг хамгийн сайн таньдаг хүн

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 985
"Монголын Эдийн Засгийн Чуулган - 2013" Төрийн ордны Их, бага танхимд энэ сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Чуулганд монгол улсын төр засгийн тэргүүнүүд болон гадаад, дотоодын олон төлөөлөгчид, байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд Үндэсний Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн бүтээгдхүүнүүдийг олон улсын хэмжээнд хүрсэн брэнд бүтээгдхүүн болгох, Аялал жуулчлалыг онцгой салбар болгон хөгжүүлэх, түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлагатай зөв, сайнаар уялдуулан холбох арга замуудыг хэлэлцэж байгаа ажээ.
Чуулганы үеэр "Монгол Брэнд" Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гарч, өөрсдийн бүтээлүүдээ дэлгэн тавьж, Чуулганд оролцогч гадаад, дотоодынхонд таниулж сурталчилж байгаа билээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Чуулганы үеэр тэдгээр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдхүүн нэг бүрийг анхааралтай үзэж сонирхон, чанар, хийц загвар, материал, үйлдвэрлэсэн технологи, үнэ өртөг зэргийг асууж, зарим нэгийг нь биедээ тааруулан үзэж сонирхов. Түүнийг ичнээ сайн таньдаг үндэсний үйлдвэрлэгчид ч түүнд бараа бүтээгдхүүн нэг бүрээ үзүүлж харуулах, санал сэтгэгдлийг нь сонсох гэж хичээхийн хамт, бүтээгдхүүн нэг бүрийг хувь хүний онцлогт тохируулан захиалгаар нийлүүлдэг болохоо ч илэрхийлж байлаа.  Учир нь ажил хийж, баялаг бүтээж, түүнийгээ улс орондоо, дэлхий дахинд таниулах чин эрмэлзэлтэй хүн бүрийн хувьд ихийг үзэж, элбэг баян туршлага хуримтлуулсан энэ эрхэм гишүүнээс урам зориг, дэмжлэг туслалцаа авах гэж мэрийх нь зүй ёсны хэрэг биз. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зовлон жаргал бүхнийг сайн мэддэг, үнэтэй сайхан зөвлөгөө өгч, оновчтой дэмжлэг үзүүлж чаддаг хүнийх нь хувьд түүний сэтгэгдлийг сохирхсон сурвалжлагч, сэтгүүлчид ч мөн С.Дэмбэрэл гишүүнийг тасралтгүй дагаж шавах ажээ. 
Эсгий улавчийг Орос болон Скандиновын оронд гаргах боломж хийгээд энгийн бууз хуушуурыг Эрээнд гарган зарж, багагүй ашиг олсон эгэл жирийн хүний түүхийг дурдан бусдад зааж, зөвлөж байгаа нь уулзаж сонссон хүн бүхэнд нэгийг бодуулж, нөгөөг сануулах нь сонирхолтой. Арьсан гуталны чанар, хийцээс эхлээд төрөл бүрийн хувцасны загвар, өнгө үзэмж, үнэ ханш хийгээд зарагдах боломж зэргийг бодитоор багцаалан ярилцаж, хол ойрын бизнес эрхлэгч хүмүүсийг хооронд нь танилцуулж, хамтран ажиллуулах гэж оролдож байгаа зэрэг нь үнэхээр үндэсний үйлдвэрлэлийг брэнд болгох өргөн цартай ажлыг ойлгон хэрэгжүүлж чадах хүн хэмээн харагдюу.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->