demberels@parliament.mn   51 261503

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Засгийн газрын Шинэчлэл хариуцсан сайд Ч.Сайханбилэгийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1516
Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй болон хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүд, бодлого шийдвэрийн талаар бизнесийнхэнд танилцуулж тэдний санал бодлыг сонсох, бизнесийн орчны шинэчлэлийг хийхэд анхаарах асуудлууд, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, бизнесийнхэнд тулгарч буй болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах асуудлууд зэрэг олон асуудлын талаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох, мэдээлэл өгөх, харилцан санал солилцох зорилгоор Засгийн газрын Шинэтгэлийн асуудал эрхэлсэн сайд Ч.Сайханбилэгийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
С. Дэмбэрэл - УИХ-ын гишүүн, МҮХАҮТанхимын дарга
Өмнөх реформууд хагас дутуу болсоныг мэдэж байгаа байх. Бид саналаа өгдөг тэр болгон бодитой хэрэгжээд байдаггүй. Бидний дуу хоолой, хэлсэн санал бодол маань тэр болгон тусгагддаггүй. Хэрэгжүүлэх ажил дээр хамтын ажиллагаа дутагдаж байна. Тэр байдал нэг өдрийн дотор арилахгүй байх. Ажиглаад харахад, ерөнхийдөө бизнесийн төлөөлөл орсон ч гэсэн Засгийн газрын шинэ болон хуучин хүмүүс байна. Миний ажиглалтаар урьдын адил танил царайнууд харагдаад байна. Зарим нь хүчээр дуудагдаад ирсэн юм шиг, зарим нь бүрэн итгэл үнэмшилгүй байгаа юм шиг байна. Гэхдээ шууд болон шууд бус байдлаар өөрсдийнхөө үйл ажиллагааг хаацайлах явдал гарч магадгүй гэсэн сэжиг надад төрөөд байх юм. Ч.Сайханбилэг юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Энэ засгийн газрыг реформын засгийн газар гэж нэрлэж байна. Үүнийг хариуцаж байгаа гол хүнээ сайн дэмжээд явах хэрэгтэй. Энэ чиглэлээр бид цаашдаа хийх ажлаа зохицуулаад явбал Монгол улсад реформ бодит зүйл болж та бидний бизнес хийдэг орчин маань сайжирна. Эдийн засгийн бодит өсөлт, оролцоотой өсөлт маань хангагдах учиртай. Одоо Ч.Сайханбилэг сайдыг үгээ хэлэхийг урьж байна.
 
Ч. Сайханбилэг – ЗГХЭГ-ын дарга 
С.Дэмбэрэл дарга болон өнөөдөр цаг зав гарган ирсэн бизнес эрхлэгч бүхэнд баярлалаа. Энэ уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТанхим болон танхимын удирдлага нарт баярлаж талархаж байна. Хамгийн сүүлд хэлэх үгээ хамгийн эхэнд нь хэлмээр байна. Засгийн газарт бизнес эрхлэгчдийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна гэж хэлэх гэсэн юм. Энэ засгийн газар сонин хэвлэл, телевиз радио болон улс төрчдийн хэлж байгаагаар бол Шинэчлэлийн засгийн газар гэж нэрлэгдээд яваад байна. Гэхдээ энэ нэр нь гоё содон харагдах гээд ч юм уу эсвэл тодотгол авах гэж байгаадаа биш. Өнөөдрийн бидний байгаа нөхцөл байдал амьдрал дээр тулгамдаж байгаа асуудлууд маань ихээхэн хүнд нөхцөл байдал үүсгээд байна. Одоо бид энэ шинэ зүйлрүүгээ явж орохгүй бол асуудал цаашаа удаан явах боломжгүй юм. Хүссэн хүсээгүй энэ Засгийн газарт ирж байна. Харин энэ нэрээ дааж ажиллах нь манай Засгийн газраас их шалтгаална. Хоёр жилийн өмнө тохиолдлоор “Гүржүүд яаж чадав” нэртэй Оросын профессор Брокова гэдэг эмэгтэйн бичсэн номыг интернэтээс санамсаргүй олж үзсэн. Дараа нь Москвад очоод худалдаж авах гэсэн чинь тэр ном нь олдохгүй байсан. Олдохгүй байсан шалтгаан нь Оросууд том хөшигний гиополитекийн бодлогоор хаачихсан. Тэгээд Гүрж улсад их дургүй ханддаг. Энэ төмөр хөшгийг нь нэвтэлж ороод бас Гүржийн удирдлагуудтай нь уулзаад, тэнд нь очоод энэ ном гарсан байсан. Бидэнд сэтгэлийн их эрч хүч, хийж бүтээх тэр зүйлийг өгсөн. Асуудалтай хандаж байгаа хандлага, улс төрийн эр зориг нь нэг баг болж тоглох энэ тоглолт нь бол үнэхээр чухал юм байна гэсэн эрч хүчийг өгсөн. Хоёрдугаарт, зорьж чадвал 5 жилд 50 том реформыг хийж чадсан байна. Тэгээд сонгуульд 2 удаа ялсан. Өнөөдөр би та нарт үүнийг ярьж байгаа нь Гүржийн тухай ярих гэсэн юм биш. Монголын тухай ярих гэж байна. Шинэчлэлийн Засгийн газар гараад мөрийн хөтөлбөр, сонгуулийнхаа програмдаа зорилго тавьж нийгмээ зорилготойгоор шинэчлэхгүй бол асуудлууд их олон хуримтлагджээ гэдэг энэ асуудлуудыг үндэс болгоод бичиг баримт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хийх ёстой зүйлүүдээ хийж чадсан. С. Дэмбэрэл гишүүнээс эхлээд УИХ-ын гишүүд, олонхийг бүрдүүлж байгаа нам эвсэлүүд энэ асуудалд нааштай хандаж байгаад Засгийн газрын зүгээс ихээхэн талархалтай байна. Бид шахаж ажиллана. 4 жил гэдэг маань ерөнхийдөө 48 сар байна. 48 сараас төр засгаа байгуулах хугацаа нь бол 3 сар болоод явдаг. Үлдэж байгаа энэ 45 сарын хугацаанд бид дор хаяж 45 реформ хийнэ гэж дотроо ийм зорилтыг тавьсан. Энэ бол биднээс маш том ажил шаардах учраас дуугүй байж хийх энэ зарчимаар ажиллаж байна. Хамгийн эхний жишээ нь, төрийн албыг нийтийн алба болгож өөрчлөх хэлэлцүүлэг нь явагдаж байна. Манай сөрөг хүчин ч гэсэн энэ асуудлыг гаргаж тавьж байгаа. Төрийн алба гэхээр төр гэсэн нэртэй бид залгуулж байна гэдэг хүмүүс иргэн рүүгээ дээрээс нь доош нь хардаг, хүнд суртал авлигал нь явдаг. Энэ бүхнийг нийтэд үйлчилдэг, иргэн бизнесийн төлөө явдаг алба болгоё гэж байна.
 
Та лиценз авах хүсэлт тавиад 30 хоногийн дотор хариу иргэнд өгөөгүй бол дуугүй байна гэдэг зөвшөөрсөний тэмдэг гэдэг зарчим үйлчилж эхлэнэ. 30 хоногийн дотор нийтийн албан хаагч тухайн бизнес эрхлэгчид хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцно. Төрийн байгууллагууд нь дотроо хариуцлагаа ярьдаг байх хэрэгтэй. Нэг цонхны бодлого руу оруулна. Нийтийн алба болгох талд бид далайцтай хийнэ. Багш, эмч гэсэн нийтийн үйлчилгээний албанд 120 гаруй мянган хүн байдаг. Энэ хүмүүсээ төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээний гэрээний үндсэн дээр байдаг үйлчилгээг зохицуулж ажиллана. Нийтийн албаныхаа ангилалд нь байдаг хэдий ч өнөөдрийн төрийн албан дотор байгаа энэ сонгодог тогтолцооноос нь гаргана. Мөрдөс, форм өмсдөг төрийн тусгай албан хаагчид улс төрийн гэж 2000, 3000 хүн байдаг тэр асуудал мөн тусдаа. Төрийн албыг нийтийн үйлчилгээг иргэд болон бизнест хүргэж байгаа энэ хүмүүсийг сонгон шалгаруулалтаар авна. Улс орон даяараа энэ сонгон шалгаруулалтыг явуулна. Шалгалтанд тэнцсэн хүмүүсээсээ төрийн алба гэж өнөөдөр нэрлэгддэг нийтийн албандаа хүмүүсээ авч ажиллуулж бололцоо нөхцөлийг нь гаргаж өгнө. Цахим засагт хөтөлбөрийн маш том асуудал байна. Татварийн сан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалынхаа шинэчлэлийг хийх ёстой. Гадаад руу урсаж байгаа оношлогоо эмчилгээнд явж байгаа мөнгөө эх орондоо тогтоодог, эх орондоо оношлогоо эмчилгээндээ ордог энэ дээр реформынхоо ажлыг хийнэ. 100 гарсан их дээд сургуулийг тодорхой стандартад тавиад 2013, 2014 онд энэ стандартаар хангаарай гэж үүрэг өгнө. Монол улсдаа хамгийн сайн чанартай 10 юм уу 15 сургуультай болох асуудлыг их дээд сургуулийн реформын хэмжээнд хийнэ. Шүүх цагдаагийн байгууллагын тогтолцооны шинэчлэлүүдийг хийнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, агаарын тээврээ либаралчлах асуудал, амьны орон сууц, нийслэлийн хог утаа түгжрэл, газрын шинэчлэл, хилийн боомтоо томоор нь шийдэхгүй бол манай инфляци, гадаад худалдааны эргэлт гол, замын үүд гэсэн 2 асуудал дээр бид нар барьчихсан байна. Хилийн хяналтын байгууллага хилээр орж гарч байгаа бизнес эрхлэгчид шууд болон шууд бусаар 17 байгууллагын дарамт ирж байна гэсэн. Олон улсын байгууллагаас ийм судалгаа гарсан байна. Бид үүнийг нэг байгууллагын тогтолцоо руу нэг дор төлөвлөрүүлнэ. Төрийн үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, хил гаалиар орж гарч байгаа бизнес эрхлэгчиддээ материалаа бүрдүүлээд нэг цонхоор өгөөд тэр цонхны цаана төрийн хэдэн байгууллага цахимаар хоорондоо холбогдож асуудлыг нь шийдээд яг тодорхой хуулинд заасан хугацаанд тэр цонхоор буцаж иргэнд нь хариу нь ирдэг, бизнес эрхлэгчидэд нь хариу өгдөг. Энэ тогтолцоо руу шилжүүлнэ.
 
Засгийн шинэчлэлд юу тус болж байна гэхээр Дэлхийн Банк, IFC, USAID, Швейцарын хөгжлийн агентлаг, төслүүд энэ бүх байгууллагууд засагтай нийлээд бидэнд зөвлөөд, бусад улс орнуудад гарсан алдаа дутагдал, туршлага ололтыг хэлээд явдаг. Реформоо бид нар яаж хийж байна вэ гэхээр Засгийн газар нээлттэй зарлаад хүмүүсээсээ дэмжлэг аваад явна. Ярьвал их зүйл болно. Асуулт хариултаар явах нь зүйтэй байх. Манай хувийн хэвшил болон бизнесийнхний туслалцаа төр засгийн шинэчлэлд хэрэгтэй байна.
 
С. Дэмбэрэл - УИХ-ын гишүүн, МҮХАҮТанхимын дарга
Ч. Сайханбилэг сайдад та бүхнийг төлөөлж нэг зүйл хэлнэ. Хамгийн сүүлд хэлсэн. Бид байнга бэлэн байсан. Одоо бол бүр илүү бэлэн байна. Энд байгаа болон энд сууж байгаа хүмүүсээс ажлын хэсэгт ороход бэлэн байна. Яагаад гэвэл манайд 40 гаруй нэр төрлийн зөвлөл байна. Ямар ч салбар мэргэжлийн салбарт манай гишүүд ороход бэлэн. Засгийн газрын хурал болоход манайхаас 3, 4 хүн байдаг юм. Танхимдаа бид их чөлөөтэй ярьдаг. Бид сайн байхгүй байгаа учраас мэргэжлийн хяналтынхан биднийг зальтаж байна. Экспорт, импортын тэр 2 бичиг огт хэрэггүй зүйл. Илүү зүйл хуулиар гаргаж ирсэн. Олон жил ярьсан. Гэтэл түүнийгээ аваад үлдсэн. Манай гарал үүслийн гэрчилгээ хэрэггүй юм уу? Эдгээр компаниуд чинь олон улсын хөнгөлөлт өгдөг орнуудаас ашиг авдаг зүйл юм. Яг энэ эрчээрээ яваад бизнес эрхлэгчдийн зүгээс бүрэн дэмжлэг хүлээж болно. Тийм учраас хүмүүс үг хэлсний дараа бидний нэгдсэн саналыг таньд гардуулж өгнө.
 
н.Баяраа - Карьер ХХК-ийн захирал
Би өөрөө барилгын материал технологийн инженер. Геологи уул уурхайн салбарт 15 жил ажиллаж байна. Монголын хөрөнгийн биржийн анхны арилжааг хийсэн Золжаргал гэдэг даргыг орлож ярьж байна. Монголын Хөрөнгийн бирж үйл ажиллагаа байдаггүй. Үнэт цаасны тухай хуулийг үгүй болгосон. Хөрөнгийн биржээрээ дамжуулж хөрөнгө босгох гэтэл тэнд мэргэжлийн хүмүүс байдаггүй. Барилга, геологи мэддэг хүмүүс алга байна. Бид өөрсдөө хөрөнгийн бирж, орд газар баялагтай. Бид бусад улс орноос юугаараа дутдаг юм. Бид өөрсдөө хөрөнгийн бирж, хөрөнгөө босгоод банкнуудын гараас гаргахгүй бол банкнуудын өндөр хүүтэй мөнгөнөөс бид бизнесээ босгоход хэцүү байна. Үнэт цаасны тухай хууль өргөн барих гэж байгаа гэж дуулсан. Энэ дээр та анхаарч өгөөч. Мөн барилга, барилгын материалын талаар маш их ярьж байна. Барилгын хамгийн гол материал бол арматур, цемент, элс хайрга байдаг. Арматур, цементийг хамаагүй хил гаалиар оруулж ирсэнээс болж монголчуудын хөрсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Чанарын шаардлага хангахгүй цемент, арматур төмөр орж ирж, манайхан өөрсдөө үхлийн архиваа бэлдээд байна. Энэ Туул голын бохир хайрга чинь огт барилгад хэрэглэж болдоггүй юм гэдгийг олон орны шинжлэх ухааны газраас батлаад өгсөн. Үүнийг би сонин хэвлэлээр бичихээр намайг нэг ч хүн тоохгүй юм. Улаан-Үүдийн лабораторын институцитай холбож өгөөрэй.
 
С.Түмэнгэрэл - Өгөөж чихэр боов ХХК-ийн ерөнхий захирал
Саяын ярьсан зүйлүүдийг чинь сонсоод урам зориг сэргэлээ. Бид өөрсдийнхөө зовлонг ярихаас өмнө хамтарч яаж ажиллах юм бэ, энэ реформыг хийхийн тулд бид юу хийх ёстой юм бэ гэдэг тал дээр ярилцах хэрэгтэй. Урьдны 20 жил шиг зовлон ярьж тайвшраад гараад явдаг. Бид өөрсдөө оролцож хийхгүй бол реформ хэзээ ч хийгдэхгүй. Бид олон жил ярьж, олон дарга нарт ярьсан. Одоо энэ хүмүүс үнэхээр зоригтой, зүтгэлтэй, хүсэлтэй, реформыг хийнэ гэсэн зорилготой хүмүүс засагт гарчихсан байна. Энэ хүмүүсээ дэмжээд ажиллана. С.Дэмбэрэл дарга ч гэсэн УИХ-д орчихсон болохоор бидэнд ашигтай. Реформдоо яаж оролцох, ямар компани аль салбарт нь орохыг нь шийдээд гаргачих хэрэгтэй. Энэ жилдээ оролцох хүн, цагаа товлохгүй бол ирэх жил худлаа болно шүү. Ардчилсан намын гишүүд янз бүрийн хэл ам, хээл хахуульд холбогдоогүй байгаа дээр нь бид хийх гэж байгаа ажлыг нь дэмжээд ажиллацгаая. Тийм ч учраас би компанийнхаа гүйцэтгэх захирлыг оруулна. Төрийн албан хаагчид их болох тусам нөгөө хүнд суртал, хээл хахууль нь ихсээд байна. Энэ дээр харин яаж хамтарч хийх вэ? Бид оролцоход бэлэн байна. Бид МҮХАҮТанхим дээр ирээд асуудлаа яриад явдаг. Одоо энэ тал дээр Засгийн Газар маань арга хэмжээ авч, үнэхээр хамтарч ажилламаар байна. Танхим бол өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Баялаг хийдэг хүмүүс нь дандаа дарамтанд байна. Төрийн албан хаагчдад өгдөг хөнгөлөлт урамшууллаа болих хэрэгтэй. Хувийн хэвшилд тэр хөнгөлөлтүүдийг нь оруулаад өгчих. Одоо хувийн хэвшилд ажиллах сонирхолтой хүн байхгүй байна. Бүгд л хээл хахуулийг нь өгөөд, төрд орж ажиллаж байна шүү дээ. Энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
 
Ч. Сайханбилэг – ЗГХЭГ-ын дарга 
Бид ингэж яриад байвал их цаг орох байх. Компани болгон өөрсдийн зовлонгоо яриад байвал дуусахгүй. Хүрээ маань өргөсөөд явна. С.Дэмбэрэл гишүүн бид 2 сая ярилаа. Энэ уулзалтаа тогтмол болгоод сард нэг удаа зохион байгуулдаг болгоё гэж. Та нар нэг зохион байгуулалтанд орчих. Манай компани энэ асуудал дээр их зүйл мэднэ. Надад одоо сонирхож байгаа 9 чиглэл байна.
 
Гадаад худалдааны чиглэл. Хил гааль, экспорт импорттой асуудал дээр 4-5 аж ахуй нэгж, хувьд хүн гаргаад өгвөл би ерөнхий сайдын захирамжинд нэмэлт хийнэ. Энэ хүмүүсээ байнгын ажлын хэсгийн хүн болгоод ордонд орж болох бичиг баримтыг нь зохицуулаад өгнө. Яам тамгын газрын хүмүүстээ хамт хуралдаад асуудалтай байгаа зүйлүүдээ ярих хэрэгтэй байна.
 
Татвартай холбоотой. Татварын хоёр дахь шатны реформ хийнэ. Одоо бид 23 төрлийн татвартай. 3-ыг нь авдаггүй учраас 20 татвартай байна. Энэ 20 татварыг бид нар янзлаад 6 татвартай болгох хүсэлтэй байна. НӨАТ, худалдааны татвар, цахим татвар, санхүүгийн тайлан гаргадаг асуудлуудаа дотор нь багцлаад татвар төлөгч дээр гарч байгаа бэрхшээлээ ярих 4-5 хүн
 
Барилгын зөвшөөрөлтэй холбоотой. Бизнес эрхлэгчдээс нэг барилга барихад хаана ямар бэрхшээл хүндрэл байна гэж хэлж өгөх 4-5 хүн
 
Эрчим хүч, цахилгаанд холбогдох асуудал. Энэ асуудал дээр бас 4-5 хүн
 
Бизнес эхлүүлэх чиглэлээр. Бизнес эхлүүлэхэд ямар бэрхшээл асуудал байна гэсэн чиглэл дээр 4-5 хүн
 
Лиценз, зөвшөөрөл. Өдөр тутмын бизнес том жижиг байхаас үл шалтгаалан маш олон юманд ордог. Энэ тал дээр оролцох 4-5 хүн тус тус хэрэгтэй байна.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл. IFC энэ дээр 2 жил ажилласан төсөл байна. Мэргэжлийн хяналтын бүгдийг нь буулгаж өгөөд салбаруудад нь тараах нь буруу юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Зөв механизмаар хийхгүй бол энэ маш хүнд асуудал. Бид хүнээ тойрсон аюулгүй байдал, байгаль орчин, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг тойрсон асуудлыг үндсэн том мэргэжлийнхээ хяналтан дээр авч үлдээд бусад шаардлагагүй хяналтуудыг нь алга болгоод ажиллана. Мэргэжлийн хяналтын дарга нь байцаагч байлгахыг нь болиулаад эрсдэл дээр суурилсан хяналтыг бий болгоно.
 
Хилийн боомтын шинэчлэл Татвар, гааль, хилийн цэрэг, стандарт зэрэг байгууллагуудыг нэг дээвэр дор оруулж салбарын амбицуудыг нь алга болгоод нэг цонхны үйлчилгээнд оруулах асуудал байна. Бүртгэлийн асуудал байна.
 
Бүртгэлтэй холбоотой асуудлыг нэг цонхонд оруулаад төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох том өөрчлөлт байна.
 
Яг энэ 9 өөрчлөлт дээр анхаарлаа хандуулж ажиллая. Дараагийн уулзалтан дээр бас асуудлууд дэвшүүлж гаргана. Хаягжилтын асуудал дээрээ анхаарахгүй бол айл өрх үүд рүүгээ захиа явуулах ямар ч боломж алга. Бас камержуулалт, шуудангийн тогтолцооны асуудал байна. Өнөөдөр 9 асуудал дээрээ ярилцах хэрэгтэй байна. Танхим дээр энэ хүн энэ чиглэлээр гэж салбар дээр оруулаад өгчих. Тэгээд чиглэл чиглэл дээр нь олон улсын байгууллагуудтай хамтраад явж байгаа ажлын хэсэгтээ хамт явна. Ажлын хэсэг дээр төрийнхөн, олон улсынхан цуглараад явж байна. Энэ асуудлыг ингэж шийдвэл болно гэдэг тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Тухайн нэг салбарт дангаараа шийдээд явчих тэр шинэчлэлээр сайд нарыг нь шахаж байна. Сайд нар өөрийнхөө салбарт байгаа асуудлаа шахаад явна. 9 чиглэл нь олон салбарын асуудал. Энэ дээр нь бид нар хэрэг эрхлэх газар, шинэчлэл хариуцсан сайд, ерөнхий сайд дэмжээд явна. Ерөнхийлөгч, олонхи болон цөөнхи дэмжлэг үзүүлээд явна гэдгээ хэлсэн. Хотын удирдлага энэ асуудал дээр тулгамдсан байгаа асуудлуудаа шийдье. Энэ хугацааг ашиглаад бид нар реформоо зохион байгуулах хэрэгтэй. Монгол улсад олдож байгаа энэ боломжоо ашиглах хэрэгтэй байна.
 
Б. Лхагважав – Урбаник ХХК-ийн захирал
Реформ хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Өмнө нь бид маш том реформ хийгээд маш бага мэдээллээр нийт аж ахуйн 2 хувийг хамруулсан. Татварын 4-10 бодлого. Татварын өршөөл үзүүлэх хууль, 6 сарын хугацаатай гарсан. Журам нь гарах гэж 4 сар болоод 2 сар л хэрэгжсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрэгжүүлэх хууль 2006, 2007 онд хийсэн маш том реформ байсан. Ямар ч бэлтгэлгүй болсон. Ялангуяа өршөөлийн хэдэн хууль дээр мэдээлэл өгөөгүй дууссан. Реформын үр дүн бол 2870 компани, 2202 иргэн л ашигласан байдаг. Хуучин систем, тайлан баланс санхүүгийн бүртгэл нь явж байгаа учраас өнөөдөр эрүү үүсгээд 2000 компани явж байна. Энэ бол сүүлийн 4 жилийн үр дүн юм. Ялангуяа НӨАТ-ын бүртгэл буруу. Реформ хийх гэж байгаа бол 2013 6-р сарын 1 эхлэнэ, бүх санхүүгийн ертөнц, дотроо төсөв, татвар, даатгал, банкны систем, мөнгөний бодлого талаар гэж хэлж болно. Одоо чөлөөтэй 6 сар болгоод өгөөч. Урд талыг нь дахиж ухах, шалгах, шоронд хийх асуудлыг зогсоогоод энэ 6 сардаа бид нар 12-р сарын 31-нд саяны чиглэлүүд дээр хүнээ буюу өөсдийгөө бэлдэе. Амжвал 1-р сарын 1-нээс хууль шинэчлэгдвэл. 2008 онд өршөөлийн хуульд хамрагдаагүй хүмүүс маань 2 тайлан баланстай сууж байна. Үр дүн нь гадныхан манай зах зээл дээр эзэгнэж эхэлсэн. Монголд мөнгө Оюу-толгой эрх жилээс эхлээд нийт 14 тэрбум төгрөг эргэлдэнэ. Жилд 4-5 тэрбум америк доллар. Манай зах зээлийн хамгийн олигтой дээжүүд маань гадны компани руу явж байна. Өршөөлийн хууль гаргахгүйгээр үлгэн салган явж байгаад реформ нь орлого гэж нэхээд байвал шоронд хийнэ гэвэл Монголын компани өөдлөхгүй. Реформийн стандарт хэнд хэрэгтэй болдог гэхээр нөгөө бүх юм стандартын дагуу явуулж гадны хөрөнгө оруулагч гадны компанид хэрэг болдог. Бүх юм нэг цонхны үйлчилгээгээр явдаг. 24 цагийн дотор материалаа өгөөд л авчихдаг. Бизнес мөнгөний урсгалыг бүгдийг аваад явчихсан. Ерөнхий сайдаас хүсэж байна. Засгийн газар 6 сарын дараагаас эхлэнэ гэж ямарваа нэгэн асуудал бүх санхүүгийн ертөнцөөс том жижиг гэхгүй цэгцэлээд өгөөрэй. Миний харж байгаагаар зөвхөн компани санхүүгийн тайлангаа цэгцлэх юм бол компани санхүүгийн капиталаараа Монголын компаниуд өөрөө үнэ цэнэтэй болно. Одоо 2 3 тайлангаасаа санхүүгийн капитал нь үүсэхгүй байна. Тодорхой өршөөлийн хууль гаргаад өгөөрэй.
 
М. Даваасүрэн - Ган Хийц ХХК-ийн ерөнхий захирал.
1996-2012 онд Монгол улсын Засгийн газар бизнес эрхлэгчиддээ С. Дэмбэрэл дарга бизнесийн хүмүүстэй уулзаад гарын үсэг зураад гардаг байсан. Жил жилээр төр засаг нэг асуудлыг шийддэг байгаасай гэж хүсэж байна. 4 жилийн настай төр засагт биш, алсыг харсан бодлогыг уламжлаад Монголын төр Монгол улсын хөгжлийн төлөө бодлого боловсруулдаг учраас янз бүрийн нам эвсэл нь төрд гарсандаа биш уламжлал шинэчлэлээ дагаад хийх гэсэн ажлаа үргэлжлүүлээд явдаг ийм зарчим байхгүй бол 4, 4 жилийн настай төр барьсан засгийн хийж байсан зүйлийг нь нураагаад бид нарын ажил байдгаараа л байна. бид зовлонгоо яриад дуусч байна. 1996 оны Энхсайхан засгийн газар, Ц. Элбэгдоржийн засгийн газар байсан. Мөн МАН С. Батболд төр барихдаа манай бизнесийн салбартай мөн ингэж л уулздаг байсан. Энэ шинэчлэлийн Засгийн газар дахиж гаргахгүйгээр эцсийн байдлаар шийдэж өгөхийг бодоорой гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн гэрээнүүдийг эргэн хараад үзээрэй. Реформ болон Лхагважавын ярьж байгаа өршөөлийн асуудал жил жил ярьдаг. Монголын хөгжилд бизнест ямар төр засаг нь төрийг барьж байна хамаагүй уламжлал шинэчлэлээ дагаад эцсийн үр дүнг үздэг боломоор байна. 8 жилийн өмнө яг энэ танхимд С. Дэмбэрэл дарга бид нар суугаад Засгийн газарт хэлж байсан. Монголын хувийн хэвшлүүдийн оюуны потенциал чадварлаг хүмүүсээ аваад байхад төр засаг ямар ч чадвартай хүн үлдэхгүй болно. Монголын төр хөрөнгө мөнгөтэй хүмүүс ажилдаа чадвартай хүмүүсээ авчихаар төрд боловсон хүчин байхгүй. Би өөрийнхөө яамны сайдад хэлдэг. Ядахдаа энэ жил тоосгоны үнэ мэддэг түшмэлийг төрдөө авч бодлого боловсруулах хэрэгтэй. Амбиц, нэр төр хөөсөн хүмүүс төрийн бодлогыг хувийн амбиц болгоод байна. Монголын төрд ч тэр, Монголын хөгжилд ч хэрэгтэй. Барилгын салбарын асуудал нь 121 гарын үсэг зурдаг та сайн мэдэж байгаа байх. МҮХАҮТ-ын барилгыг ашиглалтанд өгөх гэж 128 гарын үсэг зурах хэрэгтэй болсон. Өнөөдөр Улаанбаатар хотод 80 гаруй барилга нураана гэсэн. 128 хоногт 128 гарын үсэг зуруулах гэж явахын оронд 128 хоногт 12 давхар байшин барьдаг юм. Бизнес эрхлэгчдийг хохироож болохгүй. Хүнд сурталаас салахын тулд бид нар ганцхан нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Түрүүчийн Засгийн газарт шийдэж өгсөн. Тусгай зөвшөөрлийн асуудал дээр хувийн хэвшил төрийн бус байгууллагад өгчих хэрэгтэй. Өнгөрсөн засгийн газар тзендер зарласан ч УИХ батлаагүй. Би нэг тендер авчихаад жилийн нүүр үзэж байна. Мөнгөө батлаж өгөхгүй байна. Өнөөдөр тендер дээр албан тоот өгсөн. Ийм байдлаар хувийн хэвшлийг дарамтламааргүй байна. Бид нарт хэцүү байна. Тендерт орох гэж зовно. Хийх гэж зовно. Ийм хүнд суртлаас яаж гарах юм бэ? Барилгын салбар, эрчим хүч дээр Ган Хийц ХХК гадаадаас бараагаа авдаг. Барилгын тулгуурыг эх орондоо үйлдвэрлэдэг болсон. Монгол Улсын хөгжүүлэхийн тулд барилгын материалын том үйлдвэр явуулж эхэлсэн. Хийж байгаа ажил дээр дэмжлэг хэрэгтэй байна.
 
Т.Занашир – Тээвэр зуучлагчдын холбооны ЕНБД
Засгийн газрын үйл ажиллагаа бизнес эрхлэгч дээр зохион байгуулалтын хамгийн хүнд сурталтай зөвшөөрөл хүсээд албан бичигт хариу өгдөггүй. 14 хоногийн дотор хариу өгдөг журам байдаг. Гэхдээ энэ нь одоо хэрэгжихгүй байна. Одоо сэргээчихвэл болно. Хуулиар зөвшөөрөгдсөн тусгай зөвшөөрлүүд байдаг юм. Түүнээс гадуур байгаа бүх зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод өгчих хэрэгтэй. Өмгөөлөгчдийн холбоо гэж байна. Өмгөөлөгч болж орохын тулд Засгийн газарт очиж шалгалт өгдөг. Өмгөөлөгчид, холбоо нь ч хариуцдаггүй. Олон сангуудын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тэтгэвэр, тэтгэврийн сан, нийгмийн даатгалын асуудлаар хөөцөлдсөн. Гэтэл мөнгөгүй байна гэж байсан. Яаж тэтгэвэр авах болж байна. Би улсад 40 гаран жил ажилласан. Тэтгэвэргүй болж үлдэх гэж байна. Хүний хөгжлийн сан болон олон сангууд байна. Нэгтгэж байгаад хийвэл зүгээр байна. Төрийн байгууллагууд бичиг хэргийн зардал гэж мөнгө аваад байна. Үүнийг болиулж өгөөч. Төмөр замын газар гэж төмөр замын тээвэр зуучлалын гэрчилгээ гэж өгдөг байсан. Одоо ч өгсөн хэвээр байна. Хуулиар зөвшөөрөгдөөгүй юмыг стандартын заалтанд төмөр замын газар өгнө гэж байдаг. Маш олон зөвшөөрөл өгч байна. Үүнийг болиулж өгөөч. Мэргэжлийн холбоодод шилжүүлээд өгөх хэрэгтэй.
 
Галсандорж – МҮХАҮТ-ын дэргэдэх Экспортлогчдын зөвлөлийн дарга
Ч.Сайханбилэг дарга сая ярьсан. Экспорт импортын өмчилнө гэж байгаа юм байна. Дэмжиж байна. Монгол улсад дэлхийн худалдааны байгууллагад элсээд 15 жил болж байна. Аливаа нэг улс орон экспортод гарч бараандаа гарал үүслийн гэрчилгээ өгдөг байх ёстой. Хэрэв байхгүй бол манай бараа бусад улс орны хэлээр дамжаад өнгөрөх боломжгүй. Европын холбоо болон бусад улс орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэж байна. Гарал үүслийн гэрчилгээ Монголоос гаралтай хөдөө аж ахуй, уул уурхай, гэрчилгээ байхгүйгээр гаргаж болохгүй. Гарал үүслийн гэрчилгээг байхгүй болгоод хаячихлаа гэхэд тоо чанарын маргаан гарлаа Монголын гарал үүслийн гэрчилгээний тоо чанар цөөхөн болоод гадаадын хэрэглэгчидэд алга болсон уу? үүнийг шийдэхэд хэрэг болно. Шинэчлэлийн засгийн газар эцсийн бодлого арилжаа бол нэг црнхны бодлогоор зохицуулагдана. Энэ маш чухал асуудал. Оюу Толгой гэвэл, нүүрс гарч байна. Чанар нь ямар ч ялгаагүй. Чанарын стандарт алга байна. Бид нар чанарын стандарт гаргах хэрэгтэй байна. Хөрш орон, импортлогч орнуудад чанарын стандартыг ойртуулах хэрэгтэй байна. Эцсийн худалдааг нэг цонхны бодлогоор зохицуулах 1 арга нь экспортын бүтээгдэхүүний арилжаа хийх бүрэн байгуулах шаардлагатай. Биржийн хуулийн төслийг нэн даруй боловсруулах хэрэгтэй. Уул уурхай яам боловсруулах байх. Экспортын бүтээгдэхүүний стандартыг шийдэх хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчдэд нь хүрч чадахгүй байна. Таван Толгой нүүрс 30$, 50$, 80$ гэсэн 3 янзын үнэтэй байна. Биржийг эрх зүйн орчныг бүрдүүлээд, биржийн арилжааг замбараагүй зохион байгуулалтгүй явж байгаа төмөр, нүүрс, жонш дээр хийх хэрэгтэй. Жонш гэхэд 60 гаруй, төмөр 30 гаруй аж ахуй нэгжүүд экспортлож байна. Төрийн өмчит компани дэлхийн зах зээл дээр өндөр үнээр худалддаг. Хувийн компаниуд дэлхийн зах зээл дээр 2 3 дахин экспортын орлогоо алдаж байна. Экспортлогчдын холбоо экспортлогч аж ахуй нэгжүүдээ төрийн өмчит компани, хувийн компании хамтарсан аж ахуй нэгжүүд байна. Худалдаа, экспорт, шинэчлэх ажлын хэсэгт төлөөллөө оролцуулж хамтарч ажиллана.
 
н.Цэнд – Бизнес эрхлэгч 
Монголын барилгын ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд ирсэн. Техник технологийн асуудлыг аль ч салбарт дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. Бид нар цөөлж хасах нь зөв боловч технологийн шинэчлэл рүү анхаарахгүй бол болохгүй. Манай барилгын салбарт технологийн шинэчлэл маш хоцрогдож байна. Учир нь техникийн шинэчлэлийг 1928 онд Америк 83 давхар байшин барьсан бол Монгол улсад 25 давхар байшингаа барьж чадахгүй байна. 3-5 жил болж байна. Зөвшөөрлийн асуудал хүнд байна. Хүндрэл их байна. Техник технологийн шинэчлэл яаж хийх ёстой гэхээр дэлхийн улс оронд компьютер байсан бол гар утас болтлоо өөрчлөгдсөн шиг барилга барих хугацаа тэдэнтэй адил цогцоороо шийдэгдсэн техник баймаар байна. Оруулж ирэх гэхээр цогцоор биш хямд байх талаас нь хараад байна. Хямд бөгөөд цогц тийм техник стандартын асуудал болно. Манай стандарт хэмжил зүйн газар энэ талаар ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө мөрдөж буй стандартынхаа тухай салбарт болон бусад мэргэжлийн хумууст хөгжүүлж өгөхгүй өөрсдийнхөө барьсан хийсэн юм. Миний энэ стандартад ойролцоо байх ёстой гэж байна. Барилгын талын сүүлийн үеийн техникийг харахад Казакстаны өөрчлөлтийг харж байна. Казакстаны туршлагыг харж үзээрэй гэж хүсэж байна. Хилийн боомт болон оролтоо сайжруулж өгөөч гэж хүсэж байна. Барилгын салбарын ажлыг зогсоосныг мэдэж байна. Хэдий болтол ийм байх юм хурдан энэ асуудал дээр тодорхой болгож өгөөрэй.
 
Б.Төмөрчулуун
Тодорхой 5 жилийн дараа нүүрсний уурхай ашиглагдахгүй болох байх гэж бодож байна. Монгол улсын хамгийн шилдэг улс болгох хэрэгтэй байна. Төр засгаас хариуцаж байгаа хүнд юу хэрэгтэй байна гэхээр бизнесийг тайван байлгаж өгөөрэй. Бид нар ярьж байгаад хөгжлийн банк байгуулж авсан. Хөгжлийн банк буцаад төр өөрийнхөө хүчирхэгжүүлж байгаа учраас хөгжлийн банкыг та нар ажил хийх санаачлагатай байх үедээ бизнест өгөөч гэж хүсэж байна. Монгол улсын баланс дотор уул уурхайн мөнгө суугаад Монгол улсын сагсууруулаад байна. 20, 30% өслөө гэсэн. Монгол улсын балансаас уул уурхайн мөнгийг хасвал жинхэнэ баланс гараад ирнэ. Мэргэжлийн хяналт бид нарт хэрэггүй.
 
н.Сэргэлэн
Эрчим хүчин дээр муу байна. Тодорхой хэмжээнд 60% хувьчилж болдоггүй юм уу? хамгийн том дарамт эрчим хүчнээс ирдэг. Дурандаа тасална, эргээд хариуцлага байхгүй. Хариуцлага татах гэхээр байцаагчид нь загнуулдаг. Баахан баримт бичээд ийм ийм торгууль тавигдаж байна гэдэг. Төмөр замын тодорхой хэмжээнд хувьчилж болдоггүй юм уу? Дандаа гадаадаас мөнгө гуйж байхаар Монголчууд өөрсдөө мөнгө босгомоор байна. Эрчим хүч, төмөр зам дээр хэрэгтэй байна. Хувь хүмүүс хувьцаа эзэмших юм бол давуу эрхтэйгээр шаардлага тавих бололцоотой болно. Реформын тал дээр сайт гаргаад үүн дээр нь том том зөвлөмж өгч болно.
 
Ч. Сайханбилэг –ЗГХЭГ-ын дарга 
Реформ дээр сайт гаргаад ажиллана. Zasag.mn гэдэг Засгийн газрын гол сайт болно. Өнөөдөр бид нар 11-11 шинэ төв нээсэн. 10 төрлийн аргаар шууд төр засаг руугаа өргөдөг утсыг нээсэн байна. Лхагважав асуудал дээр бид нар ярьж байна. Татварын 2 дахь шинэчлэл дотроо мөнгөний босго бага байна. Энэ дээр өөрчлөлт шинэчлэлт ярьж байна. Мөрийн хөтөлбөр Засгийн газар хийнэ. Эдийн засгийн хөгжлийн яам хийнэ. Бид нар хөрөнгө оруулалтынхаа бодлогыг 5 жилээр харвал Засгийн газарт уламжлал хадгалагдаад явах боломжтой. Бүх яамдын тендер худалдан авах газарлуу шилжинэ. 2012 оны 01-р сарын 01-ээс. Бүх зүйл 100 хувь цахим системд шилжинэ. Цахим, нэг цэг хоёр Монгол улсын төрийг авлигалаас салгах нэг том үйл ажиллагаа болно.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->