demberels@parliament.mn   51 261503

№ Барааны нэр Хэмжих нэгж 2009 оны XII сар 2010 оны XII сар 2011 оны XII сар 2012 оны XII сар 2009/ 2010 % 2009/ 2011 % 2009/ 2012 % Долларын ханшны өөрчлөлтөөр засвар-ласан %, 2012/2009 Долларын ханшны өөрчлөл-төөр засвар- ласан %, 2012/2010 Долларын ха

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1015
МҮХАҮТ-аас Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдтэй цуврал уулзалтууд хийж эдгээр уулзалтаас тодорхой үр дүнгүүд гарч байгаа билээ. Тухайлбал эхний уулзалтыг шинэчлэл хариуцсан сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй хийсэн бөгөөд уулзалтын үр дүнд бизнесийн орчинг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гарсан. Тодруулбал Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад худалдаанд тулгарч байсан 10 шат дамжлагыг цөөлж 4 болгосон ба элдэв зөвшөөрөрл лиценцийг 50 хүртэл хувиар багасгахаар ажиллаж байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хийсэн уулзалтаар Монгол улсын засгийн газраас босгосон 1,5 тэрбум ам.долларын бондын ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, түүнд хувийн хэвшлийн оролцоо, зэрэг асуудлаар бизнесийнхний санал бодлыг авч тодорхой санал, зөвлөмжүүд хүргүүлсэн нь Засгийн газраас энэ талаар гаргах бодлогын бичиг баримтад тусгалаа олж байна.
 
Энэ удаад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин ирсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Сайд Я.Санжмятав бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.
 
Хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ-ийн санхүүжилт, мэргэжлийн сургалт гээд нийт бизнес эрхлэгчид, иргэдтэй холбоотой гол гол асуудлууд хариуцдаг яамны Сайдтай хийх уулзалтад бизнесийнхэн ихээхэн ач холбогдол өгч 200 гаруй бизнес эрхлэгчид цугларсан нь уулзалтын ач холбогдлыг ихээхэн тодотгож өглөө. Шинэчлэлийн Засгийн газраас ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар сайд бизнесийнхэнд товч мэдээлэл өглөө. Тухайлбал засгийн газраас энэ онд ЖДҮ-ийн санхүүжилтэд нийт 150-1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Зээлийн Батлан Даалтын Сан удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх ба ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хугацааг сунгаж хамрагдах тоног төхөөрөмжүүдийг нэмж 985 болгосон байна. Үүнд бизнесийнхний, ялангуяа Танхимын санал голлох үүрэг гүйцэтгэсэн.
 
Жилийн борлуулалт нь 1,5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын 90 хувийг буцаан олгох, ЖДҮ эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгааг гаргаж нэгдсэн журмаар зардал багатайгаар оруулж ирэх, мэрэгжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд түргэвчилсэн, практик сургалтыг 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэх гэж байгаа зэрэг асуудлуудын талаар тодорхой мэдээлэлүүдийг өглөө.
 
Мөн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл уулзалтад оролцож зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал УИХ-ын ЖДҮ-ийн дэд хороон дээр Чингис бондын тодорхой хэсгийг ЖДҮ эрхлэгчдэд зээлдүүлэх асуудлаар ярилцаж байгаа, УИХ дээр Авилгын эсрэг албан бус бүлэг байгуулагдсан, төрийн мөнгөний бодлогод ахиц гарч байгаа, мэргэжлийн боловсролын чиглэлээр төр-хувийн хэвшил хэрхэн хамтран үр ашигтай ажиллавал зохих зэрэг асуудлуудаар бизнесийнхэнтэй саналаа солилцлоо. Бизнесийнхний хувьд ЖДҮ-ийн тодорхойлолтоо тодорхой болгох, ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг зааглаж салгах, түр сургалтын төвүүдийг төрөөс дэмжин туслах, хувийн хэвшлийнхний мэргэжлийн ажилчдаа өөрсдөө бэлтгэж байгаа тогтолцоог төрийн бодлоготой уялдуулан холбох, хамтран ажиллах, нягтлан бодох бүртгэлийг аж ахуйн нэгжүүдэд сайн нэвтрүүлэх, зээлийн хүү маш өндөр байгааг бууруулах, хоршоодыг дэмжих, оюуны хөдөлмөрийг үнэлж дүгнэдэг, дэмждэг болох, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг нэмэгдүүлэх гээд олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, энэ талаараа яамны болон танхимын холбогдох хүмүүст асуулт тавьж тодорхой хариултыг авлаа.
 
Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн Яам, МҮХАҮТанхим хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа ЖДҮ, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Хөдөлмөрийн Сайд Я.Санжмятав, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар гарын үсэг зурлаа.
 
Тус уулзалтанд Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Ганцэцэг, Танхимын орлогч дарга М. Оюунчимэг болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож жижиг дунд бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд тодорхой хариултуудыг өглөө.
 
Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав: Аж ахуйн нэгжүүдээс ямар боловсон хүчин шаардлагатай байгааг судалж захиалга авна
 
-Засгийн газрын бодлого мэргэжилтэй ажилтан бэлтгэж бүтээн байгуулалтад оролцуулахыг түлхүү дэмжиж байна. Энэ хүрээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлсэн. Сургалтыг орон нутагт ямар хэлбэрээр явуулж байгаа. Хүн бүрт нээлттэй байх уу?
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явдгаараа явж байгаа. Гэхдээ онолын мэдлэг гээд хоёр гаран суралцуулаад дадлага хийлгэхгүйгээр дипломтой хүүхэд гардаг бол бид сургалтын 30 хувийг онол, 70 хувийг үйлдвэрлэл дээр эзэмшүүлэх сургалт явуулж байгаа. Гэхдээ практик дадлагын 40-50 хувь нь ажиллах яг ажиллах үйлдвэр дээрээ хийх юм. Аж ахуйн нэгжүүдээс ямар боловсон хүчин шаардлагатай байгааг судалж захиалгаа аваад бид тэр хүнийг богино хугацаанд сургах юм. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулаад богино хугацаанд гаргаж байгаа хэрэг. МСҮТ энэ жил 20 орчим мэргэжилтэй боловсон хүчинг төгсгөх бол бид богино хугацаанд 6-7 мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. Үүнд Оюутолгойн дэмжлэг бий. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөрөнгө гаргаж байгаа. Ингээд гурван сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад дадлага хийлгэх юм. Ингэхийн тулд тухайн компанийн захилга авч байна. Өнөөдрийн байдлаар компаниуд 3500 орчим мэргэжилтэй ажилтны захилга өгсөн. Ажилд орох хүмүүсийн 3200 орчим байгаа нь эрэлт нийлүүлт ойролцоо байгаа нь харагдаж байна. Сонголтуудыг нь ажил олгогчдоос өөрсдөөр нь хийлгэж байна. Ажилд орох хүсэлтэй хүмүүстэй нь тухайн компанийн хүмүүс уулзаад ямар давуу талбай юм гэдгийг нь асууж тодруулаад ажилд авах хүнээ сонгох юм. Би танай компани энэ хүнийг ажилд ав гэж шахахгүй. Бид сонгосон хүнийг богино хугацаанд сургаж бэлтгээд ажлын талбарт гарах үүргийг хүлээж байгаа юм. Энэ ажил ганц Улаанбаатарт бус орон нутагт ч ийм байдлаар явна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->