demberels@parliament.mn   51 261503

ГЕГ МҮХАҮТ-ын даргын хамтарсан тушаал

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1574
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ
 
2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот.            Дугаар 705/222
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. Экспортод гаргаж буй алт, нефть, нүүрс, үнэт чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон “Гарал үүслийн гэрчилгээ”-г үндэслэл болгож байхыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
2. Гарал үүслийн гэрчилгээг саадгүй олгох ажлыг оновчтой зохион байгуулж ажиллахыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга /Б.Батжаргал/-д даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга /Ч.Энхтуяа/-д үүрэг болгосугай.
4.Энэ тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА                                                             МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА
                 Х.БААТАР                                                                                                                           С.ДЭМБЭРЭЛ

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->